Зарлал

Цар тахлын өнөөгийн нөхцөл байдалтай уялдаатайгаар энэ хичээлийн жилд улсын олимпиадууд зохион байгуулагдахгүй боллоо. Тиймээс ММЗОЗБХороо (ММЗО НҮТББ) нь өнгөрсөн жилийн туршлагын дагуу Ази Номхон далайн орнуудын мэдээлэл зүйн олимпиадад оролцсон сурагчдаас үзүүлсэн амжилтыг үндэслэн олон улсын Мэдээлэл зүйн олимпиадад оролцох сурагчдыг тодруулахаар шийдвэрлээд байна. Энэ жилийн онлайн 6 олимпиадад амжилттай оролцож, оноо авсан нийт сурагчийг Ази-Номхон далайн орнуудын олимпиадад бүртгүүлэх ажлыг ММЗОЗБХороо хийж байна. Тиймээс нийслэл, аймгуудаас уг онлайн олимпиадад оролцоогүй боловч Ази-Номхон далайн орнуудын олимпиадад амжилттай оролцох итгэл хүлээсэн, бэлтгэлээ амжилттай хангаад буй сурагч байгаа бол тодруулан 2021 оны 4 дүгээр сар 22-ы 18.00 цагаас өмнө 99082681 утас эсвэл tsedevsuren@msue.edu.mn хаягаар холбоо барина уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *