Олон Улсын Мэдээлэл Зүйн 34-р олимпиадад оролцох суралцагчдыг шалгаруулах сорилуудыг 2022 оны 6-р сарын 4-өөс 6-ны өдрүүдэд МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхим дээр зохион байгуулагдлаа.

1-р сорилыг МУИС, 2-р сорилыг ШУТИС, 3-р сорилыг МУБИС явуулж, ММЗОЗБХороо зохион байгуулан ажиллалаа. Оролцогчдыг сонгон шалгаруулах дүрмийг улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцогчдоор хэлэлцүүлж, нээлттэй зарлан шалгаруулалтыг явуулснаар Э.Жангар, Б.Бат-Эрдэнэ, Б.Бэлгүтэй, Д.Энэрэлт нар шалгарч Олон Улсын Мэдээлэл Зүйн 34 дүгээр олимпиадад оролцохоор боллоо. Олон Улсын Мэдээлэл Зүйн 34 дүгээр олимпиад (IOI 2022) 2022 оны 8-р сарын 7-оос 8-р сарын 15-ны хооронд Индонез улсад зохион байгуулагдах юм. Сурагчдадаа олимпиадад өндөр амжилт гаргахыг хүсье.

ММЗОЗБХороо (ММЗО НҮТББ)

2022-06-06

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *