2.1. БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН ПАРАДИГМ
Суралцахуйн зорилт:
- Боловсролын парадигмын шилжилтийг мэдэхийн тулд боловсролын философи, боловсрол гэсэн ухагдахууныг тайлж мэдэх, боловсролын зорилго, үйл ажиллагаа, зүй тогтлыг тодорхойлох
- Парадигмын бүрэлдэхүүн хэсгийн мөн чанарыг мэдэх, уялдаа холбоонд нь тайлбарлах, парадигмын шилжилтийг оюун санааны загвар,санаа бодол, зан үйлийн өөрчлөлтөөр тайлбарлах, жишээ баримтаар нотлох, судалгаа хийх, эргэцүүлэх
- Боловсрол дахь парадигмын шилжилт хийгдэх үндэслэлийг тайлбарлах, монголын боловсролын салбарт хийх зайлшгүй шаардлагатай өөрчлөлтийг эх сурвалж ашиглан зөв томьёолох, өөрчлөлтөд системийн сэтгэлгээгээр хандах, боловсролын парадигмын шилжилтийн чиглэл бүрийг жишээ баримтаар нотлон хөгжүүлэх, үнэлэх, эргэцүүлэх, загварчлах
2.1.1.Боловсролын философи
Боловсролын нийгмийн үнэ цэн нэгдсэн агуулга, хөтөлбөрүүдээр илэрч гарах бөгөөд боловсрол хүний хөгжлийг дэмжсэн нөхцөлийг бүрдүүлэхийг эрхэмлэдэг. Боловсролын зорилго нь хүнийг хүн болгож хөгжүүлэхэд оршино. Боловсрол гэдэг үг дараах хоёр үзэл баримтлалаас үүдэн гарсан.
- Educare - Хүний оюун ухааны дотоод нөөц боломж, чадавхыг бүрэн ашиглах
- Educere - Хүнийг хөгжүүлж, төлөвшүүлэх
Боловсрол гэдэг бол санаа бодлыг ухаж ойлгох оюун ухааны дасгал эзэмших, Боловсрол бол үзэл баримтлал, ёс суртахуунд төвлөрнө.
Боловсролын философи бол боловсролын зорилго, үйл ажиллагаа, зүй тогтол, бодит байдал болон болон туйлын зорилгыг судалдаг гүн ухаан юм. “Хүн зөвхөн боловсрол эзэмшсэнээр хүн болдог” гэж Кантын сургаал байдаг. Хүний оюун ухааны дотоод нөөц боломж, чадавхыг бүрэн ашиглаж, цааш хөгжүүлж төлөвшүүлэх замаар хүний өсөлт хөгжилд хувь нэмэр оруулж байдаг зүйл боловсрол.
Боловсролын тухай ухагдахууныг тайлбарлахын тулд санаа, туршлага, хөгжил гэсэн ухагдахууныг авч үзье.
Санаа бодол туршлагаас илүү чухал, хоёрт туршлагаас өмнө төрж, оршин тогтнож байдаг ажээ. Сократ
Санаа(eidos) – ертөнцийн төгс хэлбэрийг дүрсэлж байдаг гэсэн идеалист үзэл санаа байдаг. Туршлага хувь хүнээс хамаардаг заримдаа буруу зам руу түлхдэг. Жинхэнэ ёс зүйтэй байга гэдэг бол үнэн мэдлэг олж авах явдал гэж Платон үздэг. Мэдлэгт хүрэх арга туршлага, ажиглалт бус харин оюун ухаан юм гэж идеалист онолчид үздэг. Тэд мөнхийн санааны ертөнциг мэдэрдэг дээд оюун ухаан, хүрээлэн байгаа ертөнцийг мэдрэхүйгээрээ хүлээн авдаг доод оюун ухаан гэж ангилаад боловсролд дараах гурван нөлөөг үзүүлсэн.
- Туршлагын өмнө онол
- Логик сэтгэлгээ
- Либерал боловсрол
Идеализмын зарчим: Боловсрол үзэл баримтлал, ёс суртахуунд төвлөрөх явдал.
АСУУЛТ:

Туршлагын өмнө онол:
Хийсвэр сэтгэлгээг хөгжүүлэх математик, философи зэрэг хичээлийг практикт хэрэглэхээс өмнө сурах зарчмыг хичээл заахдаа ашиглах. Энэ тохиолдолд багшийн үүрэг их.

Санааг цээжлэхээс илүү ойлгоход анхаарах
Логик сэтгэлгээ:
Харилцан яриа логик сэтгэлгээг хөгжүүлдэг. (Арилтотель – Логикийн ухааны эцэг)
Ерөнхийгээс тодорхойлсон тохиолдолд дедуктив эргэцүүлэн бодолт.

Гурван шатлалт дедуктив оюун дүгнэлт

Сэтгэн бодохуй хөрвөх чадварыг хөгжүүлдэг
Хүнийг бусадтай адил болон өөр бодолтой хөгжүүлэх нь боловсролын салшгүй хэсэг гэж үзсэн нь логик сэтгэлгээний үр дүн.
Либерал боловсрол:
Сайхан амьдралд либерал боловсрол буюу гэгээрэх ухаанаар дамжиж хүрч болно. (Аристотель)

Санаа, туршлагад хандсан хоёр категори байдаг.

Эмпиризм
Эмпиризм суралцагчаас сурахыг хүсэхээс өөр юу ч шаарддаггүй. Хүний мэдлэг туршлагаас эх үүсэлтэй. Д.Локк(1790)
АСУУЛТ:
Хүртэхүй анхдагч уу?, бодол санаа анхдагч уу?
Үнэний тодорхойлолтыг аналитик ба синтез гэж ангилан аналитик гэдэг нь үгийн утгыг шинжилж үнэнийг тодорхойлдог бол синтез гэдэг нь ажиглалтаар үнэнийг тодорхойдог.(А.Аяар)

Эмпирист онолчдын нэг Бенжам Блум мэдлэгийн янз бүрийн түвшинг ажиглаж, хэмжих байдлаар тодорхойлсон.
- Мэдлэг – Бодол санааг тодорхойлох, ерөнхий дүр зураг гаргах
- Ойлголт – Бодол санааг таних, тайлбарлах , өөрчлөх
- Хэрэглээ – Бодол санааг зохион байгуулах, ашиглах, шилжүүлэх
- Шинжилгээ – Бодол санааг харьцуулах, ангилах, ялгах
- Синтез – Бодол санааг нэгтгэх, дүгнэх, шинэ санаа бүтээх
- Үнэлгээ – Бодол санааг үнэлэх, асуудлыг шийдэх
Романтизм:
Хүмүүс төрөхөөсөө төрөлхийн зөв байдаг боловч соёл иргэншил тэднийг эвддэг. Тиймээс хүүхдийг нийгмээс хол байлгаж, байгалийн жам ёсоор сургах ёстой.(Жан Жак Руссо. 18-р зуун)
Сэтгэл зүйн болон ёс суртахууны хувьд төлөвших хүртэл албан боловсрол өгөх шаардлагагүй гэж үздэг. Тэд хүүхэд төвт боловсролын онолын үндсийг тавьсан.
- Стейнерийн сурах арга нь тархи, зүрх, гарын тэнцвэртэй хөгжилд чиглэдэг.
- Монтессорын арга байгаль орчинд хүүхдийг сургахыг эрхэмлэдэг.
- Нейлийн туршилтын сургууль(summerhill) нь хүүхдийн эрхийг хамгаалж, юу сурах, юу сурахгүйгээ хүүхэд өөрөө сонгох эрхийг олгож, сургалтын төлбөрийн эсрэг байр суурийг илэрхийлдэг.
Бүх суралцагч өөр гэдгийг хүлээн зөвшөөрч, хувь хүний онцлогийг дээдлэх үзлийг романтистууд дэвшүүлсэн.
Хөгжил:
Боловсрол бол хөгжлийг дэмждэг хөрс нь. Хүний дотоод төрөлхийн өгөгдөл, танин мэдэхүйн болон биологийн чадавхыг илрүүлж, задлан харуулахад хүний хөгжил чиглэгдэнэ. Боловсрол хүний хөгжлийг дэмжсэн нөхцөлийг бүрдүүлэхийг эрхэмлэдэг.
Хүний хөгжлийн тухай судалдаг философийн ухааны салбарыг телеологи гэнэ.
Аристотелийн амин сүнсний тухай зарчим

Бүх хүн мэдэхийг хүсэж байдаг.(Аристотель)


2.1.2.Парадигм, түүний бүрэлдэхүүн хэсгүүд
Парадигм (paradeigma) – дүрс, загвар гэсэн утгатай грек гаралтай үг. Шинжлэх ухааны том цар хүрээтэй өөрчлөлтийг тайлбарлахад анх уг нэр томьёог ашигласан. Түүнээс хойш томоохон өөрчлөлтийг парадигм гэж нэрлэж иржээ. Анх “Шинжлэх ухааны хувьсгалын бүтэц” (The structure of scientific revolution., 1962) хэмээх Томас Куны бүтээлд хэрэглэсэн.
Парадигм бол загвар, ертөнцийг үзэх үзэл. Жон Баттон
Парадигм гэж бодит байдлын талаарх хэтийн чиг хандлагыг тусгаж авах , бодох, үнэлэх, үйл хийх үндсэн арга замыг хэлнэ. Харман(Harman,W. 1988, Global Mind Change, knowledge systems)
Парадигм бол шал өөр нүдний шил зүүж, бодит амьдралыг шинээр харах, хуучин асуудлыг шинээр томьёолж, өөрчлөлтийн шинэ зам олохыг хэлнэ. Хендерсон

Давалгаа

Хүн төрөлхтний хөгжлийн ирээдүй ТОГТВОРТОЙ ХӨГЖИХ зам. Тогтвортой хөгжлийг хангахын тулд цоо ШИНЭ СЭТГЭЛГЭЭ шаардлагатай. Цоо шинэ сэтгэлгээ бол СИСТЕМИЙН СЭТГЭЛГЭЭ. Системийн сэтгэлгээ юмс үзэгдлийг харахаасаа илүү, тэдний хоорондын уялдаа холбоог харах, тэдний дүр зургийг харах биш өөрчлөлтийн хэв маягийг харахад анхаарлаа төвлөрүүлдэг.
Системийн сэтгэлгээний гурван гол асуудал:
- Хүртэхүй, мэдрэмж, зөн билиг, үнэт зүйлсийн дагуу төлөвшсөн хувь хүний мэдлэг
- Онолын үндэс, үзэл баримтлалд тулгуурласан төсөөллийн оэолын мэдлэг
- Арга зүй, арга хэрэгсэл, ур чадварт тулгуурласан практик мэдлэг
Философийн тулгуур ойлголт болох ethos, eidos, praxis гуравтай дээрх асуудлууд тохирох бөгөөд түүнчлэн гурван тулгуур ойлголт маань парадигмын бүрэлдэхүүн хэсэг болдог байна.
Еthos грек гаралтай үг, улс үндэстний нийгмийг илэрхийлж байгаа түгээмэл итгэл үнэмшил, ёс зүй гэсэн утгатай. Тухайн орчинд явагдаж байгаа өөрчлөлт, шилжилт гэж тодорхойлоод одоо байгаа зүйлийг цоо шинэ аргаар солихыг ethos гэнэ.
Eidos шинэ санаа, хэлбэрийн тухай онол гэсэн философийн ойлголт.
Praxis онол сургаалыг хэрэгжүүлэх үйл явц гэсэн утгатай үг.
Хүний үндсэн гурван үйл ажиллагаа ба мэдлэгийн төрөл
- Theoria(тунгаан бодох) Үнэнийг олох зүрилготой онолын мэдлэг
- Poieseis (бүтээх) Шинээр бүтээх зорилготой бүтээлч мэдлэг
- Praxis (хийх) тодорхой үйл ажиллагаа хийх зорилготой практик мэдлэг
Бидний хийж байгаа зүйл рraxisб ол бидний үзэл бодол еidos-оор тодорхойлогдож байдаг бөгөөд бидний зорилготүүнийг мэдэх арга зам ethos-аар чиглүүлэгдэж байдаг. Системийн сэтгэлгээгээр авч үзвэл нь бидний үйл ажиллагааны алсын хараа, баримталж байгаа филомофи үзэл баримтлалыг еidos гэх ба үнэт зүйл, шинэ санааны үүднээс тодорхойлсон хүрэх ирээдүйн дүр төрх буюу онол арга зүйг рraxis гэнэ. Praxis ирээдүйн дүр төрхийг хэрэгжүүлэх системийн дизайн.
Парадигмын шилжилт маш удаан явагддаг. Дор хаяж 20 жил.
кейс бичиг үсэг үл мэдэх
Парадигмын шилжилтийг гол төлөв залуу үеийнхэн хийдэг. Ахмадууд өмнөх үеийнхээ шилжилтдээ итгэл үнэмшилтэй, хэрэгжүүлэхэд нь оролцсон учир хойрго байдаг.

Өөрчлөлтийг эсэргүүцдэг дархлааны систем бол оюун санааны загвар. Энэ дархлааны систем энтропи, сөрөг энтропи, динамик экюлибрум гэсэн гурван хүчин зүйлээр дэмжигдэж байдаг. Энтропи гэдэг нь хүн, байгууллага, нарны систем зэрэг аливаа динамик системүүд аажмаар уналтад орж, эмх замбараагүй болох, энергийн шавхагдал явагдахыг хэлнэ. Механик болон байгалийн системүүд өөрийгөө сайжруулж чаддаггүй. Харин амьд систем болох байгууллага хүний нөөц, технологи, санхүү зэрэг гаднын эх үүсвэрээр энерги авч өөрийгөө сайжруулдаг хязгаарлагдмал боломжтой. Ийм өсөлтийг сөрөг энтропи гэдэг. Энэ үйлчлэл нь гол төлөв одоо байгаа байдлаа хадгалахыг эрмэлздэг. Динамик экюлибрум нь нүдэнд үл үзэгдэх зүйл бөгөөд одоогийн байдал аливаа зүйлийг хадгалахыг эрмэлздэг. Өөрчлөлт хийхийг дэмжихийн тулд цоо шинэ оюун санааны загварыг бий болгох явдал.
Цоо шинэ оюун санааны загварыг мэдлэг бүтээх замаар бий болгож болно.
Хайрцагнаас гарч сэтгэх



2.1.3.Сурахад суралцахуй
Суралцахуйн загварууд:
- Колбын цикл (туршлага + оюуны эргэцүүлэли + хийсвэр загвар + идэвхтэй туршилт)
- Блумын таксоном(сэргээн санах, ойлгох, хэрэглэх, задлан шинжлэх, үнэлэх, бүтээх)
- Хандлага мэдрэмжийн таксоном(бусдыг сонсох, ойлгох, санаа бодлоо илэрхийлэх, өөрийн үнэлэмжтэй байх, үнэ цэнийн мэдрэмжтэй байх, өөрийн бодолтой байх)
- Оюун ухааны олон талт шинэ чанар(Гарднер оюун ухаан 9 шинж чанар: хэл яриа, математик-логик, дүрслэл орон зай, хөгжим, бие-хөдөлгөөн, оршин тогтнохын төлөө санаа тавих, хүмүүс хоорондын харилцаа, өөрийгөө танин мэдэх, байгаль дэлхийгээ хайрлах, танин мэдэх)
- Марталтын муруй(давталт)
- Кейсэд суурилсан сургалт
- Суралцахуйн 8 үйлийн загвар(дуурайх, мэдээллийг хүлээн авах, дасгал хийх, өөртөө нээх, турших, бүтээх, өөрийн санаг илэрхийлэх, маргалдах-мэтгэлцэх)
- Асуумжид суурилсан суралцахуй(асуух, судлах, томьёолох, хэлэлцэх, санаагаа илэрхийлэх)
- Асуудалд суурилсан суралцахуй
- Төсөлд суурилсан суралцахуй
- MOOCs(massive open online courses)
Сурах үйл ажиллагаа бол тодорхой үйлийг тодорхой нөхцөлд уялдуулан холбох үйл явдал юм. Э.Торндайк

1. Колбын цикл(KOLB’S LEARNING CYCLE)
Суралцахуй, давталттай явагддаг үйл явц бөгөөд хзн туршлага хуримтлуулж, түүнийгээ эргэцүүлэн бодож улмаар тодорхой үйл ажиллагаа хийхэд хүргэдэг. Давид Колб
Суурь түвшин - Сурах зүйлийнхээ талаар өмнө нь туршлага хуримтлуулсан байх
Рефлекс ба оюуны эргэцүүлэл - Эзэмшсэн мэдлэгээ эрэцүүлэн дүн шинжилгээ хийх
Хийсвэр загвар - Шинэ мэдээллийн хооронд уялдаа холбоо бий болгох
Идэвхтэй туршилт - Боловсруулсан загвараар бодит амьдрал дээр шалгах

2. Блумын таксоном(BLOOMS TAXONOMY)
Блумын таксоном нь оюуны чадавх, мэдлэг олж авах чадварыг илэрхийлдэг. Танин мэдэхүйн үйл ажиллагааг зургаан түвшинд ангилдаг. Сурах явцад хувь хүний сэтгэл хөдлөл, мэдрэмж, анхаарал, хандлага өөрчлөгдөж хөгжиж байдаг. Суралцахуйн явцад хүний үйл хөдлөл, бие бялдар бас хөгжиж байдаг бөгөөд хөдөлгөөний чадвараа ашиглах, зохицуулах үйл ажиллагааг бас зургаан түвшинд ангилж авч үзнэ.

Хандлага, мэдрэмжийн таксоном

Үйл хөдлөлийн таксоном

Мэдлэгийн түвшинг үнэлэх дөрвөн зэрэглэлийг 2001 онд Л.Андерсон дэвшүүлж үр дүнд суурилсан сургалтын үндэс болгож Блумын таксономыг хөгжүүлсэн.
3. Оюун ухааны олон талт шинж чанар
Боловсрол хүмүүст дэлхий ертөнцийг ойлгуулахад чиглэдэг.
Суралцахуйн арга

Суралцахуйн дизайн
Суралцахуйн дизайн бол сурах үйл ажиллагааг үр дүнтэйгээр төлөвлөх системийн арга зам. Суралцахуйн дизайн процесс(process), бодит байдал(reality), шинжлэх ухаан(science), мэргэжлийн чиглэл, хичээл(discipline) дээр тулгуурлан хөгжих ёстой.


Асуулт даалгавар
- Хиймэл оюун ухаан(AI) хөгжсөн үеийн боловсролын шинэчлэл юуг, яаж хэрхэн өөрчлөх вэ?
- Монголд “Боловсролын парадигм” хийгдэж байна уу, хэрхэн яаж хийгдэж байна вэ?
- Боловсролын хууль болон боловсролын парадигм, эсээ бичих
Ашигласан ном зүй:
- Бадарч.Д, (2021). Дээд боловсролын онол, арга зүй.Уб
- Бадарч.Д, Мөнххүж.Б, (2014). Системийн сэтгэлгээ. Уб
- Бүжидмаа.Ц, (2002). Боловсролын философи. Уб
- Бэгз.Н… нар, (2012). Боловсролын философи. Уб
- Бэгз.Н, (2011). Монголын боловсрол судлалын шинэ парадигм.Уб
- Оюунцэцэг.Н,(2023). Насан туршийн суралцахуй, I,II.
- Пүрэв.О, (2007). Монголын боловсрол, сургалтын хүмүүншүүлэх онол, арга зүйн зарим асуудал. Уб
- Боловсролын тухай багц хуулиуд,(2002). (2024)
- Handbook of research on teaching, American educational research association(2001)
- Brett .D(2022), Educational psychology, content
- You to be; helpful professor explains, may* 2024, Educational phychology, explained for beginner
2.2. СУРАЛЦАХУЙД СУРАЛЦАХ НЬ (LEARNING TO LEARN)
Суралцахуйн зорилго:
- Суралцахуй гэж юу болох талаар танин мэдэх
- Суралцахуйн онолуудыг мэдэх, хэрэгцээ, ач холбогдлыг тайлбарлах
- Суралцахуйн үзэл баримтлалуудыг мэдэх, тайлбарлах
2.2.1.СУРАЛЦАХУЙ ГЭЖ ЮУ ВЭ?
Монголчууд түүхэн хугацааны явцад амь амьдралаа бүтээж, авч явах, хүүхдээрээ хүн хийхдээ өөрийн гэсэн сурган хүмүүжүүлэх арга, арга барил, технологи, философи бүхий арвин туршлагатай ард түмэн билээ.
Тухайлбал:
- Ахуйн үйл, амьдралын хэв маягт биеэр үлгэрлэх, дагалдуулан сургах, заах, зөвлөх
- Үг, хэлээр үлгэрлэх/зүйр цэцэн үг, магтаал сайшаал, ерөөлийн үг, сургаал үг гэх мэт/
- Ардын аман зохиол, уран зохиол болох үлгэр, домог, туульс, тууж, дуу шүлгээр онч мэргэн санаа, ухаарал, тайтгаралыг олох, ойлгох
- Ажилч, хөдөлмөрч, хамтач зан чанарыг гүйцэтгэлийн явцад бий болгох
- Байгаль эх орноо хамгаалах, хүн хүнээ хайрлах, хүндэтгэх үйл, үйлдэлээр сурган хүмүүжүүлж ирсэн метакогнитив-бодохуйн тухай бодох агуу философитой ард түмэн юм. Мөн аливаа зүйлийг бодит байдалд биеэр үлгэрлэх, дагалуулан хийлгэх/сургах/, бодуулах, төлөвлөх, алдааг засан сайжруулах арга барилаар тухайн хүүхдийн өөрийнх нь хүч чадал, оюун ухаан, ялгаатай байдалд тохируулдаг нь орчин үеийн шинэ зууны суралцахуйг шинжлэх ухааны үндэстэйгээр бүтээлцэж байна.
Монгол төдийгүй дэлхий дахинаа боловсролын салбарт өөрчлөлт хийх, эргэн харах, дахин загварчилах хэрэгцээ шаардлага тулгарч байгааг НҮБ болон олон улсын нэр хүндтэй think tank-ууд анхааруулсаар байна.
Энэхүү өөрчлөлтийн нэг чухал чиглэл нь бид өмнө нь ихээхэн мэдлэгтэй бол болох юм шиг санагддаг байсан бол одоо хэрхэн яаж суралцах бэ?, ямар арга барил, дадал хэвшилтэй болох бэ?, мэдлэгээ хэрхэн ашиглах, хэрэглэх бэ? гэх мэтчилэн олон асуулт бидний өмнө байна. Өөрөөр хэлбэл багшлахуйгаас суралцахуйд, суралцахуйд суралцах асуудал чухлаар тавигдах боллоо.
Оакландын их сургуулийн профессор Dr.Barbara Oakley, Olav Schewe нарын “learn like a Pro” бүтээлдээ суралцах/сурахуйг дараах байдлаар авч үзжээ.
Анхаарлаа төвлөрүүлж, төвөгшөөхгүй ажиллах
- Анхаарал сарниулах зүйлээс ангижрах, сурах орчноо бүрдүүлэх
- Суралцах цагаа тохируулах. Өөрөөр хэрбэл 25 минутанд анхаарлаа төвлөрүүлж хичээнгүйлэх ажиллах
- Хийж буй зүйлдээ төвлөрөх
- Таван минутын завсарлага авах. Өөрийгөө урамшуул-дуу сонсох, цай уух гм. Харин утас, интернет орохгүй байх
Асуудал шийдвэрлэх үеийн ахнаарал төвлөрөлт ба сарнилт. Тархи бодох, сурах үйл явцын хоёр өөр хэв шинжийг илэрхийлдэг байна.
- Төвлөрөх горим. Ямар нэгэн зүйл анхаарал төвлөрч эхэлмэц анхаарал төвлөрч эхэлдэг байна.
- Сарнилтын горим. Шүдээ угаах, аяга тавгаа угаах, алхах, шүршүүрт орох, хэвтэх, кофе уух гэх мэт. Энэ нь сэтгэн бодох, суралцах үйлд чухал үүрэгтэй.
Суралцах үйл нь анхаарал төвлөрөх, сарних хоёрын хооронд шилжих явдал.
Суралцах явцад тархины үндсэн эс нейрон /86 тэрбум орчим/-ны холбоос байдаг бөгөөд нэг мэдрэлийн эсийн аксон дараагийн мэдрэлийн эсийн дентритэд хүрсэнээр холболт-синапс үүсэх нь шинэ мэдлэг үүсэх шалтгаан болдог.
Үүнээс үзэхэд хүн хэдий чинээ сурахыг оролдож анхаарлаа төвлүүлж, сарниулж чадна тэр хэмжээгээр тархины эсийн синапс үүсдэж шинэ мэдлэгээр баяжигддаг болохыг судлаач Dr.Barbara Oakley бичсэн байна.
Мөн харьцангуй хурдан сурах боломж олгодог декларатив суралцахуй-declarative learning. Энэ нь хүүхдийн суралцаж буй зүйлтэй холбоотой учир хурдан сурдаг байна. Тухайлбал: Хичээлээр үзэж буй байгаль, нийгмийн юмс үзэгдэл, зүй тогтол, мөн чанарын талаарх суурь мэдлэг эзэшиж, мэдэж байдаг. Харин процедурал суралцахуй-procedural learning нь салангид юмс үзэгдлийн тухай мэдлэг эзэмшихэд хэрэглэгддэг бөгөөд мэдээллийн холбоос нь далд түвшинд хадгалагдаж декларатив ой санамж идэвхжих үед эдгээр холбоос нь урт хугацааны ойд болон бусад холбогдсоноор мэдлэг, чадвар бүхий мэдрэлийн холбоос илүү гүнзгий баялаг болдог.
Канадын сэтгэл судлаач Фил Винне, Аллисон Хадвин нарын (1998)” Сэтгэл хөдлөл болон бодол санаагаа зохицуулж сурах дөрвөн алхам” бүтээлдээ метакогнитивийн чадварлаг суралцагч байх өөрөө бие даан суралцах дөрвөн үе шаттай суралцахуйн загвар бүхий нэгэн хувилбар боловсруулсан байна.
- Эхлээд даалгавраа ойлгох
- Зорилго тавьж, төлөвлөх
- Сурах
- Хянан үзээд тааруулах
Монгол улсын гавьяат багш, доктор /Ph.D/ Н.Оюунцэцэг “ 21 дүгээр зууны боловсрол. Насан туршийн суралцахуй (2023)” бүтээлдээ: “Шинэ зууны суралцахуй нь шүүмжлэлт сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх, хамтран суралцах, бүтээлч байдал ба инноваци, тасралтгүй суралцах, дасан зохицох чадвар, нийгэм, сэтгэл хөдлөлийн зэрэг чадварыг эрхэмлэдгээрээ онцлог” гэжээ (246-р тал).
Суралцахуй ба суралцах гэсэн ойлголтыг арга билиг буюу багшийн багшлахуй, суралцагчийн суралцахуйг хамтад нь авч үзнэ. Нэг талаас багшийн багшлахуй нь суралцагчийн өнөөдрийн болон ирээдүйн нийгмийн эрэлт хэрэгцээ, сорилтыг даван туулахад өмнөх мэдлэг, чадварт тулгуурлан шинэ мэдлэг, ур чадвар, зөв хандлага төлөвшихөд чиглэсэн арга барил, сэдэл, санаачилга бол нөгөө талаас суралцагчийн суралцах нь асуудал шийдвэрлэх, амьдралын хэрэглээ-инноваци бүхий бүтээлчээр хамтран суралцах, дасан зохицох байдлаар тасралтгүй суралцах хамтын үйл юм.
Суралцахуйд суралцахыг зөвхөн суралцагч талаас биш, багш багшлахуйн явцад олон тулгамдсан асуудлуудыг олж харж, тогтоож түүнийг шийдвэрлэж байх явцад мөн суралцаж байдаг ба суралцагчаа суралцахад дэмжлэг, туслалцаа үзүүлдэг.
Эдгээрээс үзэхэд суралцах гэдэг нь хуучин мэдлэг, ойлголт дээр суурилсан шинэ мэдлэг, ойлголт, зан үйлд тулгуурласан итгэл үнэмшил бөгөөд тухайн зүйлийг хийх ур чадвар, үнэлэх үнэлэмж, зөв чиг хандлагыг олж авах бүтээлч үйл явц юм.
2.2.2. СУРАЛЦАХУЙН ОНОЛУУД
Орчин үеийн сургалтад суралцахуйн хэд хэдэн онолын үндсийг чухалчилсаар байгаа бөгөөд тэдгээрээс хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа нь когнитив буюу танин мэдэхүйн онол, бихевиоризм буюу зан үйлийн онол болон конструктив онолоос гадна сүүлийн үед түгээмэл болоод буй коннективизмын онолуудыг дурьдаж болно. Өөрөөр хэлбэл, хүний суралцах үйлийн сэтгэл зүйн үндсийг эдгээр онолуудын онцлогийг судалж мэдсэнээр тайлбарлах боломжтой юм.
КОГНИТИВ БУЮУ ТАНИН МЭДЭХҮЙН ОНОЛ (COGNITIVE THEORY)
Когнитив буюу танин мэдэхүйн онол нь оюун ухаан /intelligence/, оюуны үйл /mental behavior/, мэдлэг /knowledge/, сэтгэхүйд /thinking/ гол анхаарлаа хандуулан суралцах үйлийг судалсан байдаг. Гол төлөөлөгчид нь Ж.Пиаже, Ж.Брунер, Ж.Гилфорд, Б.Блум, Дж.Миллер нар юм. Энэ онол нь хүний эрүүл саруул ухааныг дээдэлж, хүний танин мэдэх үйл явцыг гол судлагдахуун болгосон ба:
Зураг 2.2.1. Жан Пиаже (1896-1980)
- Хүнийг танин мэдэх үйлийн идэвхтэй субъектэд тооцдог.
- Хүн зөвхөн мэдээлэл хүлээн аваад зогсдоггүй, мөн түүнийг боловсруулж бүтээж чаддаг. Энэ утгаараа хүн бүр сэтгэгч ба бүтээгч мөн.
- Хүний хөгжил нь мэдээлэл боловсруулах арга барил хэр эзэмшсэнтэй хамгийн их холбоотой гэж үздэг юм.
Өнөө үед когнитив онолын сул талуудыг суралцагчийн урьдчилсан боломжийн ялгааг үл тооцон суралцах алхмуудыг программчилдаг, багшийн шууд удирдлага дор мэдлэг дамжигдан, багш бүгдийг удирдаж, хянадаг хэмээн үзэж байгаа бол гол давуу талуудыг метакогнитив загвар гаргасан, blended learning буюу хосолсон сургалтын үзэл санааг шингээсэнээс гадна хувь хүний авьяас чадвар, шийдвэр гаргалт, унших чадвар, үйл явцыг хянаж, үнэлэхэд шийдвэрлэх байр суурийг эзэлсэн гэж үзэж байна.
Швейцарын сэтгэлзүйч Жан Пиаже /Jean Piaget, 1896- 1980/ хүний танин мэдэхүйн үйлийн үндсийг судлаад хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийн 4 үе шатыг тодорхойлсон байдаг.
Зураг 2.2.2. Ж.Пиажегийн танин мэдэхүйн хөгжлийн 4 үе шат.
Жан Пиажегийн үзсэнээр сургуулийн бага буюу 7-11 насны хүүхдийн хувьд шинэ мэдээлэл, юмс үзэгдлийн мөн чанарыг хүлээж авахдаа төсөөлөн бодох чадвар хөгжиж эхэлж байдаг тул мэдээллийг дамжуулахдаа түүний “бодит үйлийн сэтгэхүй түлхүү хөгжсөн байдаг” онцлогийг харгалзахыг бидэнд сануулсан гэж хэлж болно.
Хүний сурч, танин мэдэх үйл явц нь:
- Мэдээллийг хүлээн авах үе шат
- Мэдээллийг оюун ухаандаа хадгалж, тогтоох үе шат
- Мэдээллийг боловсруулах, дахин боловсруулах үе шат
- Мэдлэг чадварын үр дүн, үнэлгээ гэсэн мэдлэг эзэмших үндсэн 4 үе шатыг дамждаг болохыг танин мэдэхүйн онол загварчилсан байдаг.
КОНСТРУКТИВ ОНОЛ (Construction - барих, зохиох, бүтээх гэсэн утгатай).
Энэхүү онолын үүднээс суралцахуй бол хүн суралцах явцдаа өөрийн туршлагад тулгуурлан судалж буй юмс үзэгдлийн талаар шинэ олйголт бий болгох, магадгүй шинэ ухагдахуун эд зүйл зэргийг зохион бүтээх чадвартай болох явдал гэж үздэг ба хүний хөгжилд түүний идэвхтэй үйл ажиллагаа чухал, мэдлэгийг хүн бүтээдэг, мэдлэг бол үйлдэл юм.
Гол төлөөлөгчид нь Л.С.Выготский /1896-1934/, Ж.Пиаже /1896-1980/, А.Бандура /1925/, Рорти, Вико зэрэг олон эрдэмтдийн бүтээл санаан дээр тулгуурлан гарч ирсэн бөгөөд гол төлөөлөгч нь Ж. Брунер /1915-2016/ юм.
Зураг 2.2.3. Ж. Брунер /1915-2016/.
Конструктив онол нь нэгдүгээрт, сургалт нь суралцагчийн хүсэл сонирхол, суралцах боломж, туршлагад нийцсэн, уялдаа холбоотой байх ёстой, хоёрдугаарт суралцагчид суралцахад хялбар, ойлгоход энгийн байхаар сургалтыг бүтэцлэн, зохион байгуулсан байх ёстойгоос гадна сургалт нь “хүнд тооцооллыг хялбарчилсан, мэдээллийн цоорхойг багасгасан” бүтэцтэй байх ёстой гэж үздэг.
Өөрөөр хэлбэл суралцахуй бол суралцагч одоогийн болон өмнөх мэдлэг дээрээ тулгуурлан шинэ санаа бодол, мэдлэгийг бий болгох идэвхтэй үйл ба суралцагч мэдээллийг шилж сонгон хувиргах, таамаглал дэвшүүлэх, шийдвэр гаргах зэргээр танин мэдэхүйн конструкцыг /схем, оюуны загвар/ бүрдүүлэх бөгөөд энэ нь утгыг ойлгох, туршлагаасаа суралцах, өгөгдсөн мэдээллийг боловсруулах боломжийг олгоно. Багшийн гол үүрэг бол мэдээллийг суралцагчийн одоогийн ойлголтын түвшинд хүргэж хөрвүүлэх явдал. Сургалтын хөтөлбөр бүхэлдээ суралцагчийн одоог хүртэл сурч мэдсэн зүйлс дээр тулгуурласан, сурч мэдсэн зүйлс дээрээ тулгуурлан цааш урагшлах, спираль хэлбэрийн бүтэцтэй байх ёстой гэсэн байдаг.
Конструктив онолын үүднээс сургуулийн бага насны хүүхдийн суралцахуйг амжилттай болох гол нөхцөл бол сурч эзэмшиж буй мэдлэг, чадвар, дадал нь түүний өдөр тутмын амьдралтай холбоотой, бодит эрэлт хэрэгцээ, сонирхолд тулгуурласан байх явдал юм. Жишээлбэл, хүүхдийн өдөр тутмын амьдралд тохиолдож байгаа том жижиг янз бүрийн зөрчил бэрхшээлийг хичээлийн агуулгад тусгах нь суралцахуйг идэвхтэй болгох шууд нөлөөл үзүүлэхээс гадна өдөр тутмын амьдралдаа тулгамдаж буй аливаа бэрхшээлийг даван туулах, шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлэх төдийгүй ирээдүйн амьдралд бэлтгэгдэх юм. Өөрөөр хэлбэл, сургуулийн бага насны хүүхдийн суралцахуй нь багшийн урьдчилан бэлдсэн мэдээллийг бэлнээр хүлээж авах бус, хэрэгцээндээ нийцсэн шаардлагатай мэдээллийг эрэлхийлэх, шийдвэрлэх байвал амжилттай явагдана хэмээн үзэх шаардлагатай.
ЗАН ҮЙЛИЙН ОНОЛ/BEHAVIORISM THEORY/
Бихевиоризмын онолын гол үзэл, санааг дараах байдлаар тодорхойлж болно. Үүнд:
- Хүнийг бүх зүйлд сургаж болно. Цочроогчийг зөв өгөх ёстой. Ингэж чадвал хүссэн хариу үйлдлийг хүлээж болно.
- “Дасгал – давтлага – бататгал” гэсэн сургалтын хууль.
- Судалж буй материалыг дахин давтах дасгалын хууль /багш, сурагч хамтран мэдлэгийг практик хэрэглээ болгож, дасгал ажил хийх/
- Эерэг үр дүнгийн хууль / хичээлийн бэлтгэл сайн байвал суралцагчид өндөр сэтгэл ханамжтай байна/
- Зөв шийдвэрийг байнга давтах бататгалын хууль
- Хүний зан үйлийг удирдаж болно.
Гол төлөөлөгчид: John Watson, Ivan Pavlov, Скиннер Thorndike, Clark Leonard Hull, Edward Tolman нар бөгөөд өнгөрсөн зууны эхний хагаст хөгжлийн оргил үедээ хүрч байсан. Зан үйлийн онол нь суралцахуйн биологийн үндэс, хүрээлэн буй орчин суралцахуйд ямар нөлөөтэйг бидэнд ойлгуулсан. Энэ аргыг сайтар ойлгосноор эцэг эхчүүд хүүхдийнхээ зан үйлийг засаж, зөв тэгш хүмүүжилтэй болгож чадна. Сургуульд багш нар сурагчдынхаа хичээл, сургалтын амжилтыг өсгөхөд ашиглана. Олон шинжлэх ухааны хялбаршуулсан үндсийг хичээл болгон заадаг, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, сурах бичиг зэрэг нь нэг хувилбартай байдаг. Эдгээрийг дээд шатны газраас баталж багш нар хэрэгжүүлдэг байх ёстой гэж үздэг онол юм.
Бихевиоризмын онолын давуу талыг суралцагчдад системтэй онолын мэдлэг олгодог, тэдний оюун ухааны хөгжил харьцангуй өндөр түвшинд хүрсэн байдаг гэж үздэг бол энэхүү онолын үндсэн хэлбэр нь хичээл бөгөөд тогтсон нэг бүтэц, зохион байгуулалттай, багш төвтэй, сурагчийн идэвх, оролцоо бага, суралцагч мэдлэгээ амьдралдаа хэрэглэж чаддаггүй, сурагчдад ямар нэг сонголт байхгүй, багшаас хараат байдаг сул талтай гэж үзэж болох юм.
Бихевиоризмын онолыг баримтлагчид:
- дасгал, даалгаврыг бага багаар, хэсгүүдэд хувааж өгөх
- энгийнээс – хүнд рүү шилжих
- суралцагчдад тухай бүрт нь feedback өгч байх
- зааварчилгааг шаардлагатай бол хэдэн ч удаа давтаж болно
- эерэг бэхжүүлэлт буюу reinforcement хийхийг санал болгохоос гадна амжилттай суралцахуйн үндсийг дараах байдлаар томьёолдог байна. үүнд:
- Аль дасгал, даалгавар хүссэн хариу үйлдлийг өдөөж болохыг тодорхойлох
- Төрөлхийн хариу үйлдэл үзүүлэх боломжыг тооцоолж, зорилтот өдөөлтүүдтэй хослуулсан дасгал гүйцэтгэх нөхцөл бүрдүүлэх
- Явцын үнэлгээ хийх, буюу суралцагчдын хариу үйлдэлд тохируулан нэмэлт өдөөгч өгөх, орчин бүрдүүлэх зэрэг багтана.
КОННЕКТИВИЗМЫН ОНОЛ
Гол төлөөлөгчид нь Stephen Downes, George Siemens (USA) нар бөгөөд мэдлэг нь олон янзын үзэл бодолд тулгуурладаг, суралцахуй нь мэдэхээс илүү чухал, тасралтгүй суралцахын тулд харилцаа холбоог хөгжүүлэх, хадгалах шаардлагатайгаас гадна мэдээлэл, үзэл баримтлалын хоорондын уялдаа холбоог олж харах нь үндсэн ур чадвар тул нарийвчлалтай, хамгийн сүүлийн үеийн мэдлэг нь сургалтын гол зорилго гэж үздэг 2000-аад оны эхэн үеээс үүсэлтэй онол юм.
Энэхүү онолыг баримтлагчдын үзэж байгаагааг шийдвэр гаргах нь суралцахуй бөгөөд бидний мэдэж байгаа зүйл маргааш өөрчлөгдөж магадгүй тул өнөөдрийн зөв хариулт маргааш буруу ч байж магадгүй хэмээн үздэг байна. Коннективизм нь сургалтын хариуцлагыг багшаас сурагч руу шилжүүлдэг. Суралцах туршлагаа өөрөө бий болгох нь түүнээс л хамаарна. Багшийн үүрэг бол “суралцах экологийг бий болгох, харилцааг дэмжих, хүрээлэн буй орчинд гаргах” (Siemens, 2003) юм.
Дээрх суралцахуйн үндсэн онолуудаас гадна өнөөдөр боловсрол судлал, сэтгэл судлал, тархи судлалын шинжлэх ухаанд суралцахуйн үзэл баримтлал, чиг хандлагыг тайлбарласан нийгмийн хөгжлийн онол /social development theory/, ажиглалтаар суралцах онол /learning by observation theory/, хүмүүнлэгийн онол, баруун ба зүүн тархины онол /Right Brain vs. Left Brain theory/, олон талт оюуны онол /multiple intelligence theory/, оюун тархинд суурилсан сургалтын онол /brain-based learning theory/ зэргийг ч мөн дурьдах шаардлагатай юм.
2.2.3.СУРАЛЦАХУЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛУУД
Өнөөдөр боловсрол судлалын шинжлэх ухааны салбарт суралцахуйн үндсэн 3 чиглэлийг түлхүү судалж, онцлог, ялгаатай байдлыг бид насанд хүрэгсэдийн төдийгүй сургуулийн бага насны хүүхдийн суралцахуйг төлөвшүүлэх, хөгжүүлэх үйл ажиллагаандаа анхааран ажиллах хэрэгцээ шаардлага бий болсоор байна. Тодруулбал, бидний сайн мэдэх уламжлалт багшийн удирдлага дор зохион байгуулж ирсэн сургалт буюу педагог, насанд хүрэгсэдийн суралцахуй буюу андрагог, бие даан суралцахуй буюу хьютагогийн үзэл санаа юм.
Pedagogy-Сурган хүмүүжүүлэх зүйн хувьд суралцагч нь багшаас хамааралтай, багш суралцагчийн юу, яаж, хэзээ сурахыг тодорхойлно. Сурах үйл явцыг багш төлөвлөж, сургалтын үйл ажиллагааг бүхэлд нь удирдаж, зохион байгуулна. Багш, эцэг эх, өрсөлдөөн зэрэг гадны хүчин зүйлсээс сурах сэдэл үүсдэг гэдгийг бид сайн мэднэ. Андрагог буюу насанд хүрэгсэдийн суралцахуйг бид суралцагч өөрийн хуримтлуулсан мэдлэг, туршлагадаа тулгуурлан суралцах бэлэн байдлаа тодорхойлж, чиг баримжаа олох, сурах сэдлээ идэвхжүүлэх, идэвхтэй үйлээр үнэлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл сургуулийн бага насны хүүхдээс насанд хүрэгсэдийн суралцахуйн ялгаатай байдлыг ч мөн адил дээрх онцлогуудаас харж болох юм.
Харин хьютагог буюу бие даан суралцахуйн гол үзэл санаа нь сурагч төвтэй сургалтын стратеги бөгөөд бие даасан байдал, чадвар, чадавхийг хөгжүүлэхийг чухалчилдаг. Суралцахуйн энэхүү үзэл хандлага нь “Суралцахуй бол уян хатан гэдэг утгаараа суралцагсад сургалтын хөтөлбөртөө хамрагдахыг хүсч буй сэдвээ сонгох боломжтой буюу суралцах зорилгоо уялдуулахыг” чухалчилахаас гадна багш, сурагчид хамтдаа сургалтын үйл явц, үр дүнг тодорхойлох буюу суралцах шаардлагаа тодорхойлохыг чухалчилдаг. Өөрөөр хэлбэл аливаа суралцахуй нь суралцахад төвлөрсөн, суралцагсадын саналыг тусгах боломжтойгоороо давуу талтай. Бие даан суралцахуйн гол давуу талыг сургалтыг амжилттай стратегийн хөгжил болгохын тулд багш нар сургалтын хөтөлбөрийн уян хатан байдлыг хангах ёстой буюу уян хатан сургалтын хөтөлбөрийг шаарддаг гэж үзэж ч болох юм.
Хүснэгт 2.2.1. Педагог /Андрагог / Хьютагоги
Бага сургуульд суралцах буюу 6-11 насны суралцагчийн суралцахуйг удирдах, загварчлах, зохион байгуулах явцдаа бага боловсролын багш, мэргэжилтэн, эцэг эх, асран хамгаалагчдийн зүгээс бие даан суралцах чадварыг дэмжин ажиллах буюу хьютагогийн үзэл санааг хэрэгжүүлэх нь нэн чухал юм.
Ингэхдээ сургуулийн бага насны хүүхдийн нас, сэтгэхүй, тархины үйл ажиллагааны онцлог, шинэ мэдээллийг хүлээн авч, боловсруулах явц, давталтын хүч, хоорондын зай, суралцах хэв маяг, хувийн онцлог, суралцахуйн орчин, идэвхтэй суралцахуйн дэмжлэг, үнэлгээ зэрэг гадаад болон дотоод хүчин зүйлсийн нөлөөллийг тооцоолох нь нэн чухал юм. Дараагийн дэд бүлэгт эдгээрийн тухай дэлгэрэнгүй авч үзэх болно.
Ашигласан ном зүй:
- Барбара Оакли, Олав Шеве (2024). Шимтэн суралцахуй. Аливаад шинжлэх ухаанчаар суралцах аргууд. МУИС хэвлэлийн газар. Уб.
- Н.Оюунцэцэг (2023). 21-р зууны боловсрол. Насан туршийн суралцахуй. Онолоос практикт, багшлахуйгаас суралцахуй. Уб.
- М.Дэлгэрмаа. Мэдлэгийг хүргэх хэлбэрт Хьютагогийн элементүүдийг ашиглах нь. Дээд боловсрол эрин үе 2021/11 (05). ISBN 978-9919-9608-6-5.
- Anita Woolfolk Hoy, Heather A. Davis and Eric M. Anderman (2013). Theories of Learning and Teaching in TIP. Theory into Practice.
- UNESCO (2015) Education 2030 Incheon Declaration and Framework for Action: Towards inclusive and equitable quality education and lifelong for all. Incheon: World Education forum.
- OECD. (2019) Attitudes and values for 2030 OECD. Future of Education and Skills 2030. Conceptual learning framework. Pdf.
- https://hbr.org/2016/03/learning-to-learn Harvard Business Review. March 2016.
- Learning how to learn. Barbara Oakley. TEDx Oakland University. https://www.youtube.com/watch?v=O96fE1E-rf8