4.1. Тэгш хамруулан сургах боловсролын үзэл санаа

Д.Одгэрэл

Суралцахуйн зорилтууд:

  1. Энд оруулна...

4.1.1. Тэгш хамруулан сургах боловсролын үзэл санаа, түүхэн хөгжил

Тэгш хамруулах гэдгийг бол бүх хүнийг нийгмийн бүхий л салбарт чөлөөтэй, нээлттэй оролцох боломжоор хангах гэж ойлгоно. Тэгш хамруулахын үндсэн үзэл санаа нь ялгаварлан гадуурхагдахын эсрэг чиглэгддэг бөгөөд дараах онцлог шинжүүдийг заавал голлож үздэг юм. Үүнд: хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, шашны үзэл, хүйс, нийгмийн байдал, нас, соёл, арьсны өнгө, бэлгийн чиг хандлага, бие эрхтэн, оюун ухааны чадвар алдалт, бусдаас ялгагдах онцлог зэргийг хэвийн үзэгдэл гэж тооцдог. Inclusion буюу тэгш хамруулах гэдэг үг бол латин гаралтай “хамруулах”, “агуулагдах” гэсэн утгатай. Энэ ойлголтыг анх 1970-аад оны эхээр АНУ-д хэрэглэж эхэлсэн бөгөөд үүгээр бие, оюун ухааны чадвар алдсан иргэдийг болон тэдний ойр дотно хүмүүсийг нийгмийн амьдралд тэгш, бүрэн дүүрэн оролцуулахыг шаардсан санаачилга байсан юм. Нийгэм улс төр, шинжлэх ухааны салбараас үүдэлтэй бус, зөвхөн иргэдийн хөдөлгөөний санаачилгаас үүдэлтэй ойлголт гэж үзэх нь зүйтэй. Энэ тэмцлийн үр дүнд АНУ-д олон нийтийн болон хувийн үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад аливаа ялгаварлан гадуурхах байдлыг хатуу хориглож мөн 1975 онд АНУ-д тусгай боловсролыг дэмжих хууль гарсан юм.

Тусгай боловсролын салбарт энэ ойлголтыг анх 1994 оны Испанийн Саламанка хотод болсон ЮНЕСКО-ийн дэлхийн чуулга уулзалтын үеэр нэвтрүүлсэн гэж үздэг. Дэлхийн 200 орчим орны төр засгийн удирдлагууд болон олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид хуран цугларч, бүх нийтэд зориулсан сургуулийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан билээ. Тэгш хамруулах үзэл санаа дэлхийн бүх орнуудын боловсролын бодлогын үндсэн зорилго болохыг тодорхойлсон юм. Ингэж “Саламанкагийн тунхаглал”-ыг нийтэд таниулав.

Саламанкагийн тунхаглалын 3-р бүлэгт: “Сургуулиуд нь бүх хүүхдийг сургах ёстой. Хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгмийн болон сэтгэл зүй, хэлний болон бусад нөхцөл байдлаас үл хамааруулан сургана, үүнд:

Энэхүү хуралдаанаар хүүхэд бүрийн тусгай хэрэгцээг онцлон тэмдэглэж зөвхөн бие эрхтний өөрчлөлттэй хүүхдүүдийн хүрээнд бус тусгай боловсролын хэрэгцээг өргөн хүрээнд авч үзжээ.

Тэгш хамруулан сургах бодлогын үндсэн зарчмуудад:

Тэгш хамруулан сургах боловсролын ойлголтыг орон бүхэнд маш өргөн цар хүрээтэй авч үздэг билээ. Ихэнх оронд тулгамдаж буй нэг асуудал бол бие, оюун ухааны чадвар алдсан хүүхдүүдийг нэг сургуульд тэгш хамруулах бодлогыг хэрэгжүүлэхдээ тэдний онцлогт тохирсон сургалт явуулах арга замаар шийдлийг хайдагт оршиж байгаа юм. Үүнийг шийдвэрлэхэд нийгмийн тогтолцоо, боловсролын тогтолцоо, эдийн засгийн байдал, ёс заншил гээд асар олон том саад тотгортой тулгардаг.

ICIDH-2

ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАХ БОЛОВСРОЛ НЬ

Бүх хүүхдэд боловсрол эзэмшүүлэхийн тулд тэгш хамруулах боловсролын үнэт зүйлс дээр суурилж, түүний үндсэн зарчмыг баримтлан, үнэ цэнийг шингээсэн үйл ажиллагааг үр дүнтэй явуулах шаардлагатай (Т.Бүүт, М.Айнскоу, 2011).

Зураг 1. Тэгш хамруулах боловсролын үндсэн бүтэц

Зураг 1. Тэгш хамруулах боловсролын үндсэн бүтэц

ТЭГШ ХАМРУУЛАХ СУРГАЛТЫГ ҮР ДҮНТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗАРЧМУУД:

Тэгш хамруулах боловсрол нь Зөвхөн тусгай хэрэгцээт боловсролын шинэчлэлийн тухай ойлголт биш бөгөөд албан болон албан бус боловсролын тогтолцооны шинэчлэл болно:

Тэгш хамруулан сургах боловсрол нь тулгарч буй аливаа бэрхшээлийг сайн туршлагад тулгуурлан шийдвэрлэхэд чиглэгдэнэ. Нэг талаас хүүхэд бүрийн онцлог хэрэгцээнд нийцэхүйц нөгөө талаас бусадтай хамт тэгш хамруулах сургалтын үйл ажиллагааг явуулах зохицуулалтыг хийх шаардлага бий болно.

Ерөнхий боловсролын сургуульд тэгш боломжийг баталгаажуулсан чанартай боловсрол нь сайтар төлөвлөсөн бүх нийтийг хамарсан, оролцогч талууд үүрэг хариуцлагаа ухамсарласан хамтын ажиллагааны үр дүн байдаг.

Тэгш хамран сургах боловсролыг хэрэгжүүлэх арга зам:

Зураг 2. Тэгш хамруулах боловсролын үнэт зүйлс (Т.Бүүт,М.Аинскоу. 2004)

Зураг 2. Тэгш хамруулах боловсролын үнэт зүйлс (Т.Бүүт,М.Аинскоу. 2004)

Тэгш хамруулан сургах боловсролыг хэрэгжүүлэхэд дараах ажлуудыг хийнэ:

  1. Хэрэгцээг зөв олж илрүүлэх тогтолцоог бий болгоно, Үүнд: Орчин, хөгжих хэрэгцээ, ахуй амьдралын хэрэгцээг нэгдсэн нэгэн цогц бүлэг болгон хүн нэг бүрийн хэрэгцээг тус тусад нь маш үнэн зөвөөр олж мэдэх тогтолцоо хэрэгтэй байна. Тогтолцоог бий болгоход багш, эмч сувилагч, хэл засалч, ахуй засалч, хөдөлгөөн засалч, нийгмийн ажилтан, сэтгэл судлаач гээд олон мэргэжлийн хүмүүсийг нэгтгэсэн баг ажиллана.
  2. Сургалтын явцыг уян хатан болгоно: Хөгжлийн бэрхшээлгүй хүүхдийн сургалтын явцын тулгамдсан асуудлыг хамруулах бус хэрэгцээ шаардагдаж буй хүүхдийг оролцуулан сургалтын агуулга, төлөвлөлт, арга барилыг бодож боловсруулах.
  3. Багшийн удирдах чадварыг сайжруулна: Удирдан зохион байгуулалтын хувьд хүн тус бүрээс эхлээд баг болгоход ч нэгэн зэрэг удирдах чадвартай болох шаардлагатай.
  4. Эцэг эх хүүхдийн оролцоог хангана: Эцэг эх хүүхдийн хүслийг хүндэтгэн үзэж, сургалтын орчин, сургалтын агуулгыг өөрсдөөр нь сонгуулдаг байх.
  5. Нийгэм дэх эрх тэгш байдлыг хангах, хамтран ажиллах
  6. Сургалтын орчны сонголтыг нэмэгдүүлнэ: Боловсрол эзэмших газар нь ердийн анги, тусгай анги, нөөц анги, гэр сургалт зэрэг хүүхдийн онцлог хэрэгцээнд тохирсон олон хувилбартай байна.

4.1.2. Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдийн хөгжлийн онцлог, дэмжих арга замууд

Оюун ухааны бэрхшээл

Тодорхойлолт: Америкийн оюун ухааны болон хөгжлийн бэрхшээлийн нийгэмлэгээс (AAIDD, 2004): Оюун ухааны бэрхшээлийг “Хувь хүний нийгэмд дасан зохицох чадвар болон оюуны үйл ажиллагаа хоёр нь нийгмийн оролцоо болон өдөр тутмын практикт хэрэглэх хүнд зайлшгүй байх чадваруудад нөлөөлж илэрхий хязгаарлалт үүссэн байгааг хэлнэ. Энэ бэрхшээл нь 18 наснаас өмнө нь үүссэн байдаг” гэжээ (Schalock et al., 2007, p.118).

Үүсэх шалтгаан: Оюун ухааны бэрхшээл үүсэх олон янзын шалтгаан байгаа гэгддэг ч яг тодорхой шалтгааныг хэлж чадахгүй байгаа нь өнөөгийн бодит байдал юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас оюун ухааны бэрхшээл үүсгэж байгаа 350 гаруй шалтгаан байна гэж үзжээ. Хэдийгээр оюун ухааны бэрхшээл үүсэн бий болох шалтгааныг нарийн тогтоогоогүй боловч ихэнх эрдэмтэд оюун ухааны бэрхшээл үүссэн байдлыг дотор нь 2 үндсэн бүлэгт хуваан авч үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл оюун ухааны бэрхшээл үүссэн байдлыг 1. Цаг хугацаа 2. Төрлөөр нь хуваан авч үзжээ (Luckasson et al., 2002).

Оюун ухааны бэрхшээлтэй хүүхдийн онцлог:

Дэмжлэг үзүүлэх арга зүй:

ХАРААНЫ БЭРХШЭЭЛ

Тодорхойлолт: Харааны бэрхшээлийг “Анагаахын” болон “Нийгмийн” хандлага талаас нь өөр өөр тодорхойлдог. Мэргэжлийн хараа зүйн болон нүдний эмч нүдний аливаа согог өвчин, харааны өөрчлөлтийг бүхэлд нь харааны бэрхшээл хэмээн үздэг. Харах эрхтний аливаа өөрчлөлттэй хүн нь “Анагаахын” талаасаа харааны бэрхшээлтэйд тооцогдох боловч “Нийгмийн болон боловсрол” талаасаа тухайн хүний харааны бэрхшээл нь түүнийг бие даан амьдрах, суралцах, ажиллаж хөдөлмөрлөх, нийгэмд чөлөөтэй оролцоход саад болж байвал л сая харааны бэрхшээл мөн гэж үзнэ.

Үүсэх шалтгаан: Харааны бэрхшээлийг удамшлын, төрөлхийн, олдмол буюу хожим үүссэн гэж гурав ангилдаг.

Харааны бэрхшээлтэй хүүхдийн онцлог:

Дэмжлэг үзүүлэх арга зүй:

СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛ

Тодорхойлолт: Олон улсын тодорхойлолтоор сонсголын бэрхшээлтэй хүүхдийг “чадваргүй” гэдэг талаас нь бус харин сонсголоо алдсан зэрэг дээр нь тулгуурлан тодорхойлдог байна. Жишээ нь, Америкийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын тухай хууль”-д (IDEA) сонсголгүй хүүхдийг “Нэг буюу хоёр чих нь хоёулаа сонсголын ямар нэг бууралттай бол сонсголын бэрхшээлтэй гэж үзнэ” хэмээн тодорхойлсон байдаг.

Үүсэх шалтгаан: Сүүлийн жилүүдэд сонсголын бэрхшээл үүсгэдэг хамгийн өргөн тархсан шалтгаан бол маш хүчтэй дуу чимээ юм. Үүнд: Хортой дадал зуршил болсон чихэвчний хөгжим сонсох, мөн буун дуу, дэлбэрэлтийн чимээ, дуу чимээтэй үйлдвэрт ажиллах, рок концерт болон диско бүжигт байнга орох, галт тэрэгний чимээ болон барилгын дуу чимээг удаан хугацаагаар сонсох явдал юм.

Удамшлын хүчин зүйлүүд, эх жирэмсэн үед урагт хортой хүчин зүйлүүд нөлөөлөх, ялангуяа улаан бурхнаар, янз бүрийн эм хэрэглэх, эхийн хорт зуршлууд, гэмтэл, бэртэл, хөдөлмөрийн аюултай нөхцөл зэрэг юм. Эмийн бодисын үйлчлэлээс, чихний үрэвсэлт болон халдварт өвчнүүдээс: Жишээ нь: Дунд чихний үрэвсэл гэх мэт, хамрын ханиад, томуу, хатгалгаа, менингит зэрэг өвчнүүд хүндэрснээс үүдэх, чихээ цэвэрлэхдээ гаднын хатуу зүйлээр чихний хэнгэргээ цоолдог, гаднын биет чихний сувагт орох, тархинд гэмтэл авах буюу чих рүү хүчтэй цохих гэх мэт маш олон шалтгаан бий.

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн онцлог:

Сонсголгүй болсон шалтгаан, сонсголын зэрэг, түвшин, төрлүүд нь хүн бүрд өөр өөр байдаг. Жишээлбэл нам дуу чимээг сонсдог ч өндөр дуу чимээг сонсож чаддаггүй эсвэл нарийн дууг сонсдог ч бүдүүн дуу чимээг сонсдоггүй хүн ч байна. Зарим хүн нэг өдөр нь зүгээр сонсдог байгаад зарим өдөр сонсохгүй болчих, эсвэл муу сонсдог болчих тохиолдол ч байна.

Сонсголгүй хүүхдэд боловсрол олгох арга зүй:

Сонсголгүй болон сул сонсголтой хүүхдэд боловсрол олгох сургалтын арга зүй нь харилцан адилгүй, ялгаатай. Сонсголгүй болон сул сонсголтой хүүхдүүдэд боловсрол олгох дэлхий нийтэд дэлгэрсэн үндсэн гурван арга зүй байдаг. Үүнд:

Аман хэлний арга зүй /Oralism/ Тухайн сурагч амны хайрцаг буюу уруулын хөдөлгөөнийг унших байдлаар аман хэлийг ойлгож, сургалтын үйл ажиллагаанд оролцох арга юм. Өөрөөр хэлбэл багш сургалтын үйл ажиллагааг аман хэл, уруулын хөдөлгөөнийг (амны хайрцаг) ашиглан явуулах ёстой гэсэн үзэл хандлага юм. Энэ нь огт сонсголгүй хүүхдэд тохирохгүй арга зүй. Харин сул сонсголтой буюу аман яриаг сонсголоороо хүлээж авах боломжтой сурагчдад зарим талаараа тохирч, үр дүнгээ өгч болно.

Хос хэл, соёлын арга зүй /Bilingualism/ Сонсголгүй хүүхдийн эх хэл болох дохионы хэлээр сургалтын үйл ажиллагааг явуулах арга зүй. Сонсголгүй хүүхэд төрсөн цагаасаа дохионы хэлийг эх хэлээ болгон эзэмшиж, улмаар дохионы хэлээр дамжуулан “бичгийн монгол хэл”-ийг хоёр дахь хэлээ болгон эзэмшинэ. Дохионы хэл болон бичгийн хэл хоёрыг хослуулан хэрэглэж сургалтын үйл ажиллагаа явагдана. Энэ нь сонсголын бэрхшээлтэй бүх сурагчдад тохирсон арга зүй юм.

Хавсарсан хэлний арга зүй /Total communication/ Сонсголын бэрхшээлтэй сурагчдыг боломжтой гэх бүх арга барилаар (Аман хэл, амны хайрцагнаас унших, дохионы хэл, бичгийн хэл, хурууны үсэг, дохио зангаа гэх мэт) сургах арга зүй юм.

Дэмжлэг үзүүлэх арга зүй

  1. Сонсголгүй хүүхдэд дэмжлэг үзүүлэх арга зүй: Сонсголгүй хүүхдэд хичээл, сургалтын үйл ажиллагааг 100 хувь дохионы хэлээр хүргэх шаардлагатай. Ердийн ерөнхий боловсролын сургуульд сонсголгүй хүүхэд суралцах тохиолдолд тухайн хүүхдийн дохионы хэлний түвшинг тодорхойлж, Монгол дохионы хэлээр ойлгох, харилцах, хичээлийн агуулгыг хүлээн авах боломжтой эсэхийг илрүүлж, хэрэв боломжтой бол тухайн хүүхдэд дохионы хэлний орчуулагчийн үйлчилгээ авах нь үр дүнтэй. Судлагдахуун бүрийн багшийн хичээлийг дохионы хэлний хэлмэрч тухайн хүүхдэд дохиж, хүргэх үйлчилгээ үзүүлнэ.
  2. Сул сонсголтой хүүхдэд дэмжлэг үзүүлэх арга зүй:
    • Тухайн сурагчийг сургалтын үйл ажиллагааг бүрэн хүлээн авахад тохирсон “үзэгдэх орчин сайтай” суудалд суулгах. Жишээ нь: Хоёрдугаар эгнээний эхний ширээнд суулгах.
    • Хичээл эхлэхээс өмнө тухайн хүүхдэд үзэх агуулга, яригдах сэдвийн талаарх тэмдэглэлийг урьдчилж бэлтгэн өгсөн байх. Хичээлийн агуулгыг бичвэр, мөн зургаар илэрхийлсэн байх нь чухал.
    • Сургалт, хичээлийн явцад зураг, график, дүрсэн хэрэглэгдэхүүн, тэмдэглэгээ, бодит үзүүлэн материал түлхүү ашиглах буюу хараагаар дамжуулж мэдээллийг хүргэх аргуудыг ашиглах
    • Хүн бүр сонсголын алдагдлын түвшингээсээ хамаарч яриаг сонсож, хүлээж авах “уртын зай, хэмжээ” гэж байдаг. Тухайн сул сонсголтой сурагчийн сонсох уртын зайг мэдэж авах шаардлагатай. Жишээ нь; тухайн сурагч 2 метрийн зайн дахь яриаг хэвийн сайн сонсдог бол та цээжээр хэлж бичүүлэх, тайлбарлан таниулахдаа тухайн сурагчаас хоёр метрийн зайнаас хол зайд явалгүй “хэлэх” нь зүйтэй юм.
    • Хичээл болон яриагаа эхлэх гэж буйг илэрхийлсэн “дохио”-г хэрэглэж хэвших, харааны ижил түвшинд харилцах, гарын дохио зангаа, биеийн хэлэмжээ хичээл сургалтад ашиглах. Мөн тод бөгөөд тайван хэлэх, энгийн үгсийг яриандаа ашиглах
    • Хичээлийн төгсгөлд хичээлийг ойлгосон эсэхийг лавлаж, шаардлагатай тохиолдолд ганцаарчилсан нэмэлт цаг гаргаж ажиллах
    • Хариулт хүсэхээсээ өмнө хүүхдэд хугацаа олгох хэрэгтэй.

ХӨДӨЛГӨӨНИЙ БЭРХШЭЭЛ

Тодорхойлолт: Хөдөлгөөний бэрхшээл нь хүний үйл хөдлөлийг удирдан зохицуулах тархины аль нэг хэсгийн үйл ажиллагаанд гарсан гэмтэл согогоос улбаалан хүний үйлдэл, хөдөлгөөнөө хүссэнээрээ удирдан чиглүүлэх үйл ажиллагаанд саатал гарч тэр нь суралцах үйл ажиллагаанд нөлөөлж буй бэрхшээл юм.

Тархины саажилт гэдэг нь тархины тодорхой хэсгүүд гэмтсэний улмаас тархи нь булчингаа удирдах чадваргүй болж хүний хөдөлгөөн болон биеэ авч явах байдал хяналтгүй болох эмгэг юм.

Нугасны эвэрхий гэдэг нь хүүхдийн багана нурууны нугалам яс, нугасны хэвийн бус хөгжлийн улмаас үүсдэг төв мэдрэлийн тогтолцооны төрөлхийн эмгэг болно (Liptak, 2007).

Үүсэх шалтгаан: Хөдөлгөөний бэрхшээлийн төрөлд тархины саажилттай болон нугасны эвэрхийтэй хүүхдүүдийг голлон авч үздэг ба эдгээр хөгжлийн бэрхшээл нь хүний тархины үйл ажиллагааны тодорхой алдагдлаас үүсдэг.

Хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдийн онцлог:

Дэмжлэг үзүүлэх арга зүй:

ХЭЛ ЯРИА, ХАРИЛЦААНЫ БЭРХШЭЭЛ

Тодорхойлолт: Хэл яриа харилцааны бэрхшээлийг олон янзаар тодорхойлсон байдаг боловч ерөнхийдөө хүний ярих үйл ажиллагаа, ойлгоц, харилцаанд ямар нэг бэрхшээл үүсч байвал тэр нь хэл яриа, харилцааны бэрхшээл болно. Америкийн хэл яриа сонсголын нийгэмлэг (ASHA)-ээс Хэл яриа, харилцааны бэрхшээлийг “Хүний хэлний чадвар, ярих үйл ажиллагааны аль нэгэнд эсвэл хоёуланд нь саатал, бэрхшээл гарсан бол Хэл яриа, харилцааны бэрхшээлтэй гэж үзнэ” хэмээн тодорхойлсон байдаг.

Үүсэх шалтгаан: Олон улсад хэл яриа, харилцааны бэрхшээл нь хоёр шалтгаанаас үүдэн гарч байна гэж үздэг. Үүнд:

  1. Өгүүлэх эрхтний хэлбэр, бүтцээс Хүний өгүүлэх эрхтний хэлбэр, бүтцээс хамааран аман хэлний дуудлага нь ойлгомжгүй болохыг мэргэжлийн хэллэгээр “Төрөлхийн дуудлагын согог” гэж нэрлэнэ. Энэ нь уруул, дээд эрүүний бүтэц, хазалт зуулт нь буруу байх, хэлний хэмжээ, хэлний бүтцээс хамаарсан гэх мэт олон янз байна
  2. Өгүүлэх эрхтний үйл ажиллагаанаас Шүдний байрлал, амны бүтэц гэх мэт дуу авиа гаргахад оролцдог эрхтнүүд нь хэвийн боловч эдгээр эрхтнээ зөв ашиглаж чаддаггүй хүн байдаг. Үүнийг мэргэжлийн хэллэгээр “Үйл ажиллагааны дуудлагын согог” гэж нэрлэдэг. Үйл ажиллагааны дуудлагын согогийн шалтгаан нь хөдөлгөөний чадамж нь гүйцэд хөгжөөгүй, үйл ажиллагаа нь хэвийн бус байхаас хамаардаг. Жишээ нь, Хэл, уруул, эрүүгээ чөлөөтэй хөдөлгөж чадахгүйгээс зөв дуудаж чаддаггүй.

Хэл яриа, харилцааны бэрхшээлтэй хүүхдийн онцлог:

  1. Хэл яриаг хүлээн авах бэрхшээл Хэл яриаг хүлээн авах бэрхшээл гэдэг нь хүүхдийн мэдрэхүйн эрхтэн буюу сонсгол хараа нь хэвийн боловч харж сонсож байгаа хэлээ зөвөөр хүлээн авч, ойлгож чадахгүй байх явдал юм.
  2. Үгээр илэрхийлэх бэрхшээл Хүүхэд хэлийг сонсоод маш сайн ойлгож байгаа боловч өөрөө ярьж, өөрийн санаа бодлоо илэрхийлэхдээ тааруухан байж болно. Ийм бэрхшээлтэй хүүхэд үг өгүүлбэрээр өөрийгөө илэрхийлэх, ярихыг хүсдэг ч түүнийгээ бусдад зөвөөр ярьж ойлгуулж чаддаггүй. Тэд дуу авиаг бэрхшээлгүй сонсож, ялгаж боловсруулж, ойлгож чаддаг боловч бодол санаагаа хэлэнд хувиргаж үг холбож өгүүлбэр бий болгох чадвар дутмаг байдаг.

Дэмжлэг үзүүлэх арга зүй:

ДАУНЫ СИНДРОМ БУЮУ ДАУНЫ ХАМ ШИНЖ

Тодорхойлолт: Дауны синдром синдром (хам шинж) нь хромосомын илүүдэл буюу хромсомын төрөлхийн өөрчлөлтийн эмгэг (Patterson, 2009).

Үүсэх шалтгаан: Хүний хувьд ямар нэгэн өөрчлөлт байхгүй бол 23 хос буюу нийт 46 ширхэг хромосом байдаг. Дауны хам шинжтэй хүний хувьд эдгээр хромосомын 21 дэх хос хромосомд өөрчлөлт гарч, хромсомийн илүүдлээс үүсдэг хөгжлийн эмгэг юм. Яагаад ингэж өөрчлөлт, гажиг үүсдэг нь тодорхой бус. Тиймээс Дауны синдромоос урьдчилан сэргийлэх бараг боломжгүй.

Хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдийн онцлог:

Дэмжлэг үзүүлэх арга зүй:

Дауны хам шинж бүхий хүүхэдтэй ажиллах багш хүн дараах зүйлийг энэ тэргүүн мэдэж, тэдэнд тохирох заах арга зүй хэрэглэх нь амжилтын үндэс болно.

ЗАН ТӨРХ, ТАНИН МЭДЭХҮЙН БЭРХШЭЭЛ

Тодорхойлолт: Зан төрхийн (зан үйл) бэрхшээл нь доорх нэг буюу хэд хэдэн шинж тэмдгээр илэрч хүүхдийн суралцах үйл ажиллагааны гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөхүйц байдлаар тодорхойлогдоно. Үүнд:

  1. Суралцах бэрхшээл нь оюуны, мэдрэхүй, эрүүл мэндийн хүчин зүйлсээс хамааралгүй
  2. Үе тэнгийн хүүхдүүд, багш, бусадтай харилцах, харилцааг үргэлжлүүлэн хадгалах чадваргүй байдаг
  3. Ердийн нөхцөлд хэвийн бус зан үйл гаргаж, зохисгүй байдлаар мэдрэмжээ илэрхийлдэг
  4. Ерөнхийдөө сэтгэлийн хямралтай, гуниг гутралын төрх байдалтай
  5. Хувийн болон сургуулийн асуудлуудтай холбоотой айдастай, эрүүл мэндийн таагүй байдал бий болох хандлагатай

Үүсэх шалтгаан: “Зан төрх, танин мэдэхүйн бэрхшээл”-д аутизмын хүрээний эмгэг, суралцахуйн бэрхшээл, анхаарлын дутмагшил/хэт хөдөлгөөнтөх эмгэг гэсэн 3 бэрхшээлийг хамруулан ойлгож, энэ нь төрөлхийн тархины хэвийн бус үйл ажиллагаанаас шалтгаалан бага балчир наснаас тухайн онцлог, шинж тэмдэг илэрч, хөгжлийн явцад ямар нэгэн байдлаар хоцрогдол, хэлбийлтийг дагуулдаг бөгөөд тусгай боловсролын үйлчилгээний субъект болдог.

Зан үйлийн өөрчлөлттэй хүүхдийн онцлог:

Дэмжлэг үзүүлэх арга зүй:

Зан үйлд дүн шинжилгээ хийхдээ:

Зан төлөв нь ажиглагдахуйц бөгөөд хэмжигдэхүйц байдаг ба нэг болон хэд хэдэн үйлдлээр илэрдэг. Үйлдлийн матриксийг ашиглан хүүхэд тодорхой зан авир гаргахын өмнө болон дараа юу болж байгааг ажиглан зан төлөвийн үйлдлүүдийг хурдан бөгөөд системтэйгээр тодорхойлох боломжтой.

Үйлдлийн матриц: Зан төлөвийн үндсэн 2 үйлдэл байдаг. Энэ нь хүртэх болон зайлсхийх. Хүүхдүүдийн хувьд ямар нэгэн зүйлийг хүртэх болон зайлсхийхийг оролдох гурван хүчин зүйл байдаг.

Үйлдлийн матриц: Сурагч гаргаж байгаа аашаараа юу илэрхийлэхийг хүсэж байгааг тодорхойлохын тулд багш тухайн хүүхдийг тодорхой хугацаанд ажиглах хэрэгтэй.

Мөн зан төлөвт шинжилгээ хийх А, В, С арга нь маш үр дүнтэй. Энэ нь тухайн ааш авир хэдэн цагт илэрч байгааг мэдэх, тогтмол илэрч байна уу үгүй юу, өдөөсөн шалтгаан байна уу үгүй юу гэдгийг тодорхойлох боломжийг олгоно.

Ажиглалт, дүн шинжилгээ хийхдээ баримтлах зүйлс:

АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГ

Тодорхойлолт: Аутизмын хүрээний эмгэг нь (Autism spectrum disorder) 1.Нийгэмшихүйн бэрхшээл, 2.Хэл яриа, харилцааны бэрхшээл, 3.Төсөөлөн бодох чадварын бэрхшээл буюу давтагдмал, туйлшрах зан үйл гэсэн голлох гурван шинж тэмдгээр, 3 наснаас өмнө илрэх бөгөөд төрөлхийн, тархины хөгжлийн эмгэг юм. Дээрх 3 голлох шинж тэмдгээс гадна мэдрэхүйн хэт мэдрэг, эсвэл хэт тэсвэртэй байдал түгээмэл ажиглагддаг.

Үүсэх шалтгаан: Аутизмын хүрээний эмгэгийн үүсэх шалтгааныг хараахан тодорхой тогтоогоогүй бөгөөд олон янзын гений хүчин зүйл болон төрөлхийн тархины хэвийн бус үйл ажиллагаатай холбоотой гэж үздэг. Мөн эхийн ураг тээх явцын үед, төрөхийн өмнөх болон төрөх үеийн асуудал, хүндрэлүүдтэй холбоотой байх магадлалтай гэж үздэг. Иймээс эцэг эхийн буруу хүмүүжил, орчноос болсон гэх шалтгаанууд биш болно. Мөн аутизмын хүрээний эмгэг нь 100-д 1 тохиолддог бөгөөд эрэгтэй хүнд эмэгтэй хүнээс 4 дахин их тохиолддог.гэсэн судалгаа байдаг.

Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн онцлог:

Дэмжлэг үзүүлэх арга зүй:

  1. Харилцах арга: Аутизмын хүрээний эмгэгтэй хүн бусдын яриаг сонсоод ойлгох чадвар сул байдаг тул ямар нэгэн зүйл хэлж, тайлбарлах үедээ зөвхөн амаар биш, бусад харилцааны аргуудыг ашиглах нь үр дүнтэй байдаг. Аутизмын хүрээний эмгэгтэй хүний харааны хүртэхүй сайн хөгжсөн тул бодит зүйлийг үзүүлэх, зураг харуулах, бичиж тайлбарлах зэрэг аргыг ашиглаж болно.
  2. Урьдчилж мэдэгдэх: Аутизмын хүрээний эмгэгтэй хүн төлөвлөгөө өөрчлөгдөх, шинэ орчин нөхцөлд орох зэрэг гэнэтийн зүйлд тавгүйтэж, тайван бус болдог. Тэд тухайн өдөр, хэдэн цагт, юу хийх вэ гэдгийг урьдчилан мэдэж байвал тайван байж чаддаг. Тиймээс төлөвлөгөө өөрчлөгдөх, шинэ зүйл хийх гэх мэт үед урьдчилан мэдэгдэж, тэдэнд дасан зохицох хангалттай хугацаа өгч байх хэрэгтэй. Ингэхдээ хүүхдийн онцлогт тохируулж бичгээр болон зургаар тайлбарлаж ойлгуулж болно.
  3. Анхаарал төвлөрөх орчин бүрдүүлэх: Аутизмийн хүрээний эмгэгтэй хүүхэд дуу чимээнд ихээхэн мэдрэмтгий байдаг тул дуу чимээ ихтэй, олон хүнтэй газарт дургүй байх нь олон. Дуу чимээ ихтэй, үзэгдэх зүйл олон байх тусам сэтгэл, санааны байдал нь тогтворгүй, анхаарал сарних нөхцөл бий болно. Тиймээс суух суудал, үзэгдэх орчин, хичээллэх арга барилд ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй.
  4. Тайвнаар харилцах: Өндөр дуугаар ярих, тэгж болохгүй гэж чанга ширүүн хэлэх үед аутизмтай хүн тухайн хүнийг уурлаж байна гэж бодон, уурлаж байгаагаас өөрөөр хүлээн авахгүй болчихдог. Тиймээс, анхнаасаа тайван тогтуун ярилцаж, ойлгуулж байх хэрэгтэй.

Анхаарлын дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг /ADHD/

Тодорхойлолт: ADHD нь тухайн нас, хөгжлийн түвшинд үл нийцэх анхаарлын төвлөрөлт болон бодлогогүй үйлдэл хийх, хэт хөдөлгөөнтэй байх гэсэн онцлог бүхий зан үйлийн бэрхшээл /эмгэг/ бөгөөд нийгмийн харилцаанд оролцох болон суралцах чадварт сөргөөр нөлөөлдөг эмгэг юм. Мөн 7 наснаас өмнө илэрч, шинж тэмдэг нь байнга үргэлжлэх бөгөөд шалтгаан нь тодорхойгүй боловч төв мэдрэлийн тогтолцооны хэвийн бус үйл ажиллагаатай холбоотой гэж үздэг.

Үүсэх шалтгаан:

Анхаарлын дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй хүүхдийн онцлог:

Дэмжлэг үзүүлэх арга зүй:

СУРАЛЦАХУЙН БЭРХШЭЭЛ

Тодорхойлолт: Суралцахуйн бэрхшээлийг ерөнхийд нь оюун ухааны хөгжлийн хэвийн чадвар ба суралцах үйл ажиллагаа хоорондын зөрчил ялгаатай байдал гэж тодорхойлжээ. Мэдээллийг хүлээн авах, боловсруулах, хадгалах, илэрхийлэх гэсэн 4 үе шат дахь танин мэдэхүйн үйл ажиллагаанаас хамааралтай суралцах явцад үүсэх бэрхшээл нь “Суралцахуйн бэрхшээл” болно. Суралцахуйн бэрхшээл нь хүүхдийн суралцах үйл ажиллагаан дахь бодох сэтгэх, сонсох, ярих, ойлгох, тоо бодох, унших, бичих болон тооцоолон бодох зэрэг бүхий л үйл ажиллагааг хамарч болох боловч нэг хүүхдэд энэ бүх бэрхшээл хавсарч илрэх нь ховор байдаг.

Үүсэх шалтгаан:

Тархины органик гэмтэл (тархи толгойн гэмтэл, тархины үрэвсэл, уналт таталт, цацраг идэвхт бодисын нөлөө), бага жинтэй төрөлт, удамшил, жирэмсэн эхийн архи, тамхи, эмийн хэрэглээ зэрэг нь ургийн тархины үйл ажиллагаанд нөлөөлсөн байх магадлалтай гэж үздэг.

Суралцахуйн бэрхшээлтэй хүүхдийн онцлог:

Сонсох, ярих, унших, бичих, тоо бодох, тооцоолох, эргэцүүлэн дүгнэх чадваруудын аль нэгд бэрхшээл үүсэх, тухайн чадвартай холбоотой хичээл сургалтын агуулгыг ойлгохгүй өнгөрөх, хоцрогдол ажиглагдах байдлаар илэрдэг. Хийж чадахгүй даалгаврыг дахин дахин хийлгүүлэх нь хүүхдийн өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулах сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс бусад хүүхдүүдтэй адил аргаар бус, тухайн хүүхдийн онцлогт тохирсон аргаар тооны машин, таблет ашиглах зэргээр туслах хэрэглэгдэхүүн ашиглаж болно.

Дэмжлэг үзүүлэх арга зүй:

ХҮҮХДИЙН АВЬЯАС, ТҮҮНИЙГ ИЛРҮҮЛЭХ, ХӨГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ

Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч улс орнуудад гоц авьяастай хүүхдүүдийг, хөгжлийн онцлог бүхий өвөрмөц хүүхдүүд (exceptional children) rэж үзэн, тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, төрийн бодлогоор дэмжиж байгааг харж болно.

Гоц авьяастны сургуулийн 6 дугаар ангийн хүүхдүүдтэй багш нь ярилцлага өрнүүлжээ. Тэднийг сургуулийн талаар болон өөрийгөө гоц авьяастайд тооцогдох тухайд юу бодож байгааг сонирхжээ.

Гоц авьяастай байхад амар байна уу?

Гоц авьяастны тусгай ангид сурахад ямар байна вэ?

Гоц авьяастай байхыг юу гэж ойлгодог вэ?

Авьяас нь тухайн хүний төрөлхийн чанар ба өвөрмөц нөхцөлөөр тодорхойлогдох ба хөгжлийн түвшин нь билиг /талант/, суу /гени/-аар илэрнэ.

Сэтгэл судлалын шинжлэх ухаанд авьяасын хөгжлийн түвшин ба зэрэглэлийг дараах байдлаар ялгаж тайлбарласан байна.

Авьяасын эх үүсэл, өндөр чадварын өгөгдөл - Хүн бүрийг төрөхөд түүний авьяас хөгжих эх боломж болох гарваль шинж илэрдэг. Гарваль шинж гэж организмын төрөлхийн анатоми физиологийн онцлог бөгөөд авьяас хөгжихийг хөнгөвчилж өгдөг чадвар.

Тууштай чанар - Тодорхой салбарт хэрэгжих өндөр түвшний тууштай байдал гэж ойлгоно. Хөгжлийн онцгой өндөр түвшинд илэрдэг бөгөөд бие хүний хувийн онцлогийн өвөрмөц илрэл.

Бүтээлч сэтгэхүй - Амжилттай сурч, ажиллах боломж олгох ба нэг буюу хэд хэдэн үйл ажиллагааг эзэмших онцлог илрэлийг тусгагч бие хүний сэтгэл зүйн шинж юм.

Гоц авьяастныг хэрхэн таних вэ?

“..Гоц авьяастнууд далд байдаг..” (латин зохиолч Титус Плаутус, МЭӨ 250-184 он)

Хэрхэн таньж болох вэ гэдэг асуултыг эцэг эх бүр тавьдаг байх. Ангийн хамгийн сурлага сайтай хүүхдийг гойд авьяастай гэж хэлэх үү? 4 хүрэхгүй насандаа бие даан уншиж сурсан хүүхдийг юу гэж үзэх вэ?

Хэл бичигтээ муу байгаа ч, байгалийн ухааны хичээлдээ гарамгай, төгс амжилт гаргадаг хүүхдийг аль ангилалд багтаах вэ? Авьяас уу, чадвар уу? Ингээд бодоход, гарын авлага , зааварчилгаа зайлшгүй хэрэг болдог байна. Гэхдээ ямар ч төгс тест сорилго, ямар ч гарын авлага хүүхдийн тань авьяасыг үнэн зөв тодорхойлж чадахгүй. Хүүхдийнхээ авьяастай байж магадгүй гэсэн анхны ойлголтыг авахад доорх шинж тэмдгүүд бага ч атугай тус болох нь дамжиггүй:

Сурах, сэтгэн бодох шинжүүд

Сурах, ажиллах арга барил ба сонирхлын шинжүүд

Нийгмийн амьдралд оролцох шинжүүд

Шинжлэх ухаан, урлаг, спорт зэрэг янз бүрийн салбарт амжилт гаргадаг хүмүүсийг бид авьяастай хэмээн ярилцдаг. Авьяасын талаар нийтээр хүлээн зөвшөөрч, тогтсон тодорхойлолт өнөөг хүртэл байхгүй ч авьяас, амжилт хоёр ижил зүйл биш гэдэгтэй санал нэгдэж байна. Харин авьяас нь ердийнхөөс илүү амжилт авч ирдэг хувь хүний чадавх юм гэсэн санаа дэвшигдсээр байна.

Мөн авьяас судлаач германы эрдэмтэн проф.Др.Кристиан Фишер “Авьяас (Talent)-ын тухай ярихад хүмүүс шууд л Моцарт, Энштейнийг бодоод байх хэрэггүй юм. Хүн бүрт өөрийн гэсэн чадварууд байдаг. Харин түүнийг илрүүлэх, зөв орчноор дэмжиж өгөх нь л чухал” (Prof, 2013) гэжээ.

4.1.3. Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдийн хөгжлийн үнэлгээ

Монгол улсын УИХ-ын чуулганаар 2016 оны 02 сарын 05-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийг баталсан. 37.2.1. 0-16 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс тогтооно. 37.6-д “Хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тодорхойлох, хүүхдийн хөгжлийн цогц хөтөлбөрийг боловсруулах аргачлалыг эрүүл мэнд, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж заасан байдаг.

2018 оны 11-р сарын 15-ны өдрийн ХНХ, БСШУС, ЭМ-ийн сайд нарын хамтарсан тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх зааврыг” баталсан. Уг тушаалын 4.2.1-т : “Салбар комисс нь тухайн бүс нутагт амьдарч байгаа хүүхдийн бэрхшээлтэй эсэхийг тогтооно” мөн тушаалын 4.3.3”... онош тодорхой бус хүүхэд салбар комиссын хуралдаанд оролцох боломжгүй...” гэж заасан нь асуудлыг зөвхөн анагаахын загвар, хандлагаар авч үзэж байна. Хөгжлийн бэрхшээлийн ангилал, тодорхойлолт, “хөгжлийн бэрхшээлтэй” эсэхийг тогтоох үнэлгээний арга, аргачлал тодорхой бус байгаа учраас тусгай хэрэгцээтэй олон хүүхэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг авч чадахгүй байна.

Олон улсын туршлагаас судлахад: АНУ болон Япон зэрэг орнуудад хэрэгждэг хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хууль, эрх зүйн бичиг баримтуудад үнэлгээний процессыг маш тодорхой тусгаж зааж өгсөн байдаг. Хүүхдийн хөгжлийг “ҮНЭЛЭХ” явдал нь цогц үйл явц бөгөөд үүнд хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг илрүүлэх, тодруулах, оношлох, тодорхойлох, ганцаарчилсан хөгжлийн хөтөлбөрүүдийг боловсруулах гэсэн дэд томоохон үйл явцуудыг хамааруулан үзэж хэн, хэзээ, хаана, хэрхэн яаж үүнийг хэрэгжүүлэх талаар нэлээд дэлгэрэнгүй, маш тодорхой зааж өгсөн байна. АНУ-ын “Хөгжлийн бэрхшээлтэй хүний боловсролын тухай” хуульд “Хүүхдийг олох” буюу илрүүлэх үйл ажиллагаа байдаг бөгөөд үүнийг багш, эцэг эх асран хамгаалагч нар хүсэлт гаргаж мэргэжлийн баг хийдэг байна.

Хүүхдийн хөгжлийн онцлогийг хэрхэн таньж мэдэх вэ?

Хүүхдийн хөгжлийн үнэлгээ нь хүүхдийн хөгжлийн явцад гарах ахиц өөрчлөлтийг хянах, хөгжлийг дэмжих зорилготой. Хөгжлийн үнэлгээг хийх чиглэлүүдийг багш, сурган хүмүүжүүлэгчид зөв ойлгож, хэрэгжүүлэх нь үр дүнд нөлөөлдөг.

Хүүхдийн хөгжлийг үнэлэхдээ хөгжлийн бүхий л хүрээг хамарсан найдвартай, хүчин төгөлдөр, стандарчлагдсан үнэлгээний хэрэглэгдэхүүнийг ашиглан сэтгэл зүйч, сэтгэц, мэдрэлийн эмч, онош зүйч, багш, тусгай боловсролын багш, эцэг эх асран хамгаалагч, шаардлагатай гэж үзвэл тухайн хүүхэд, мөн түүнчлэн засаг захиргааны ажилтан, нийгмийн ажилтан нараас бүрдсэн баг аутизм, хараа-сонсгол, сонсгол, хөгжлийн хоцрогдол, зан төрхийн эмгэг, оюуны бэрхшээл, хавсарсан бэрхшээл, тулгуур эрхтний бэрхшээл, бусад эрүүл мэндтэй холбоотой эмгэг, суралцахуйн бэрхшээл, хэл ярианы бэрхшээл, тархины гэмтэл зэрэг бэрхшээлүүдийг илрүүлэн оношилж байна.

Тиймээс бид тусгай боловсролын тогтолцоо хөгжсөн улс орны туршлагаас суралцаж цаг алдалгүй хүүхдийн хөгжлийн үнэлгээнд тулгуурлан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагатай байна. Хүүхдийн хөгжлийг олон талаас нь судалж үнэлж байна. Тухайлбал:

Мөн холбогдох бусад мэдээллийг ашиглан хүчин төгөлдөр, найдвартай үнэлгээний хэрэглэгдэхүүнийг ашиглан мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчний удирдлагын дор төрөлх хэл дээр нь үнэлгээний ажлыг зохион байгуулдаг.

Хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй нь тогтоогдвол ганцаарчилсан хөгжлийн төлөвлөгөө, хөтөлбөрийг дээр дурдсан мэргэжлийн баг боловсруулна. Хэрэв эцэг эх, асран хамгаалагчид ганцаарчилсан хөгжлийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрвөл хүүхэд тохирсон үйлчилгээг хүртэж эхэлдэг.

Ашигласан ном зүй: