5.1. Хэл гэж юу вэ?

М.Энхжаргал

Суралцахуйн зорилт

  • Хэл гэж юу болох талаар нарийн ойлголттой болох.
  • Хэлний гарал үүсэл, ангилалыг ойлгох.
  • Хэлний хэв шинжийн ангилалыг ойлгох.

Хэл гэж юу вэ? гэсэн асуултад хүмүүс эрт дээр үеэс хариу эрсээр ирсэн боловч үүнд одоо болтол бүрэн гүйцэд хариулж чадаагүй л байна. Янз бүрийн ажил мэргэжлийн, өөр өөр цаг үеийн хүмүүс хэл гэж юу болох талаар санал бодлоо илэрхийлсээр ирсэн юм.

Загвар2. XXI зууны чадвар

Тухайлбал: Германы сонгодог гүн ухааны төлөөлө7гч Гегель хэлэхдээ: “Хэл бол ёстой онолын оюуны үйл ажиллагаа мөн бөгөөд учир нь гэвэл хэл түүний гадаад илрэл мөн болой” гэсэн байдаг. Тэгвэл Германы хэл шинжлэлч В.Гумбольдт “Хэл бол санаа бүтээгч эрхтэн болно. Дотор ертөнцийн нүднээ үл үзэгдэх гүн гүнзгий оюуны үйл ажиллагаа нь хэлний авиагаар дамжин боджиж сэрэлд өртдөг. Чухам үүний учир сэтгэхүйн үйл ажиллагаа, хэл хоёр салшгүй нэгдэлтэй юм. Чухамдаа хэл бол ард түмний сэтгэлгээний гадаад байдал бөгөөд ард түмний сэтгэлгээ нь түүний хэл, ард түмний хэл тэдний сэтгэлгээ мөн бөгөөд энэ хоёр шиг ижил зүйл олоход бэрх биз ээ” гэжээ. Хэл шинжлэлч А.Шлейхарынхаар “Хэл бол санааны авиажсан илрэл. Хэл нь авиагаар илэрч гардаг санаж сэтгэхийн процесс” гэсэн байна. Л.Ельмслев бичихдээ “Хэл бол цэвэр харьцааны бүтэц. Практик дээр хэрхэн хэрэглэгдэхээс үл хамаарагдах хэлбэр загварыг хэл гэнэ” гэжээ. Дээрх ишлэлүүдээс үзэхэд хэлний талаар олон янзын санал байгаа нь илт байна.

Хэлийг олон талаас тодорхойлох нь: Хэлийг харилцааны чухал хэрэглүүр, нийгмийн үзэгдэл, дохио тэмдгийн тогтолцоо, түүх соёлын илэрхийлэл, санааны хэлбэр гэх зэргээр шинжлэх ухааны олон салбар өөр өөрийн судалгааны талаас хандан янз бүрээр тодорхойлдог. Тухайлбал: Биологийн шинжлэх ухаанд “хэлийг хүний физиологийн онцлогтой”, Гүн ухаанд “ертөнцийг танин мэдэх хэрэгсэл” Сэтгэл зүйн ухаанд “хэлний нэгжээр иэлрхийлэгдэх дотоод сэтгэл зүйн онцлогийг” Компьютерийн шинжлэх ухаанд “сэтгэхүйн үйл ажиллагаатай холбон авч үзэж хэлний загвар, программын хэл болох талаас нь тус тус онцолж анхаардаг байна”

Нийт хэлэнд адил байх зарчмууд (language universals) байдаг. Тухайлбал: Бүх хэлэнд үг байдаг, бүх хэлэнд шинэ үг бүтээх боломж байдаг, бүх хэлэнд үгүйсгэл байдаг, бүх хэл асуулт бүтээх чадамжтай, бүх хэл цагийн явцад хувирч өөрчлөгддөг, бүх хэл хийсвэр санааг төгс илэрхийлж чадна. Аливаа санаа дохиогоор илэрдэг. Хүний харилцааны хамгийн чухал дохио болсон хэл тодорхой зүй тогтолтой, баялаг олон талтай цогц зүйл. Хүн хэлэлцэхдээ хэлэх авиагаа зэрэгцүүлж хэлдэггүй, цувруулж, гол төлөв үргэлжлүүлж хэлдэг учраас залгалдан гарсан авианууд нь заавал нэг нэгэндээ нөлөөлж нэг авиа их бага янз бүрээр хувилан, заримдаа огт өөр авиа болж сонстох нь цөөнгүй. Дэлхий дээр 5000-6000 хэл байдаг гэж үздэг. Эдгээр хэлийг үгийн гарал, үгийн бүтцийн хэв шинж, өгүүлбэрийн бүтцийн хэв шинжээр нь ангилдаг.

5.1.1. Хэлний гарлын ангилал

Хэлийг гарлаар нь ангилахдаа хэл шинжлэлийн түүхэн-харьцуулах аргад тулгуурладаг бөгөөд тухайн хэлийг ямар нэг бүлэгт хамааруулахын тулд хангалттай баримт цуглуулж хэлнүүдийн хамгийн гол үндсэн шинж болох үгийн сан, авиа зүй, үг зүйн материаллаг хэлбэрээрээ давтагдаж байдаг элементүүдийн ижил төстэй шинжээр нь шалгуурыг тогтоодог. Дэлхийн олон хэлийг гарлын үүднээс дараах бүлэгт хуваадаг. Үүнд:

Монгол хэл бичгийн сургалтын агуулгын хөгжлийг дараах үе шатад хувааж үздэг байна (Батхуяг, 2001).

  1. Энэтхэг –Европ хэлний бүлэг
  2. Фин-Угор хэлний бүлэг
  3. Алтай хэлний бүлэг
  4. Ибер-Кавказ хэлний бүлэг
  5. Хятад-Төвөд хэлний бүлэг
  6. Австро-Азийн хэлний бүлэг
  7. Австронейзийн бүлэг
  8. Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн хэл
  9. Австрали хэлний бүлэг
  10. Афразийн-Азийн хэлний бүлэг
  11. Нигер-Конгийн хэлний бүлэг
  12. Нил-Сахар хэлний бүлэг
  13. Хойсан хэлний бүлэг
  14. Умард, Төв, Өмнөд Америкийн хэлний бүлэг

Зураг 1. Хэлний бүлгийн тархалт

Алтай хэлний бүлэг. Алтай хэлний бүлэгт түрэг, манж-түнгүс, монгол, япон, солонгос хэл багтдаг. Дагавар, нөхцөл, дагавар үг хэрэглэгддэг, авиа зүйн эгшгийн зохицолтой, үгийн бүтцийн хувьд залгамал хэл.

Турк, Узбекстан, Азербайжан, Иран, Татарстан, Казакстан, Хятад дахь монголчууд, Монгол зэрэг улсад хэлэлцдэг. Өгүүлбэрийн байрлал: SOV.

Даалгавар

  1. Хэлийг бусад шинжлэх ухааны уулзвар дээр тайлбарлаарай.
  2. Хэлний бүлгийн тархалтын зурагт тулгуурлан хэлний гарлын ангиллыг тайлбарлаарай.
  3. Монгол хэлний гарлын онцлогийг жишээнд тулгуурлан тайлбарлаарай.

5.1.2. Хэлний хэв шинжийн ангилал

Хэлнүүдийг хэв шинжийн үүднээс ангилахдаа голчлон бүтээвэр зүйн шинж дээр тулгуурлан дөрөв ангилж байна. Үүнд:

  1. Залгамал хэл
  2. Нугархай хэл
  3. Тусгайлаг хэл
  4. Нийлэг хэл

1. Залгамал хэл:

Залгамал хэлний бүлэгт Алтай овгийн хэлнүүд хийгээд банту язгуурын хэлнүүд хамаарагддаг. Залгамал хэлийг хэл шинжлэлд латин хэлний agglutinatio (наах, залгах) гэсэн утга бүхий үгээр нэрлэдэг. Англиар Agglutinative language. Энэхүү хэв шинжтэй хэлнүүдийн тухайд үг бүтээх ба хувиргах залгаврууд нь бие биеийнхээ араас залгаж орох ба нэг залгавар бүтээвэр нь хэл зүйн нэг утга илэрхийлдэг онцлогтой. Ах-ын-аа. Залгамал хэлнүүдэд язгуурынхаа араас бүтээврүүд нь угсарч орохдоо эгшиг зохицох ёсыг нь баримтлах тул залгавар бүтээврүүд нь хувилбартай байдаг. Тухайлбал: -аар4 (гараар, гэрээр, голоор, өнгөөр).

2. Нугархай хэл:

Нугархай хэлний бүлэгт Афрази, Энэтхэг-Европ бүлгийн ихэнх хэл хамаарагддаг. Нугархай хэлийг хэл шинжлэлд латин хэлний flexio (нугалах) гэсэн утга бүхий үгээр нэрлэдэг. Англиар fusional language гэнэ. Хэв шинжийн хувьд нугархай хэлний бүлэгт багтах хэлнүүдэд нэг бүтээвэр хэл зүйн хэд хэдэн утгыг давхар илэрхийлж болдог онцлогтой. Жишээ нь: орос хэлний “стол” (ширээ) гэсэн үг нь столов” гэсэн хэлбэр нь эр хүйс, олон тоо, харьяалахын тийн ялгалд байгаа хэл зүйн утгуудыг нэгэн зэрэг илэрхийлж байгаа юм.

3. Тусгайлаг хэл:

Тусгайлаг хэлэнд Хятад, Зүүн Өмнөд Азийн ихэнх хэлнүүд хамаарагддаг. Ийм хэв шинжтэй хэлэнд үг бүтээх ба хувиргах залгаврын аль аль нь ч байдаггүй онцлогтой. Англиар isolating language гэдэг. Тусгайлаг хэлний хувьд үгийн дараалал хэл зүйн чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, үг бүр нь өөр өөрөөр хоорондоо байрлаж өгүүлбэр бүтээнэ.

4. Нийлэг хэл:

Энэ бүлэгт Чукот-Камчаткийн хэл болон Хойд Америкийн индианчуудын хэлнүүд хамаарагддаг. Өөрөөр хэлбэл, хэл зүйн хувьд хэлбэржээгүй үгс ар араасаа залгалдан нийлж орсноор үгийн хэлбэртэй өгүүлбэр бүтээдэг байна. Тухайлбал: Мексикийн индианчуудын хэлэнд ninakakwa “Би мах идэж байна” ni-би, naka- идэж байна, кwa-мах гэсэн утгатай.

Даалгавар

Дараах асуултын дагуу ярилцана.

  1. Дэлхийн олон хэлнүүдийг хэв шинжээр нь хэрхэн ангилдаг вэ?
  2. Дараах хүснэгтийг бөглөөрэй.
  3. Дараах зурагт үзүүлснээр нугархай, залгамал хэлнүүдийн ялгаатай болон ижил шинжүүдийг хэлний жишээнд тулгуурлан тайлбарлаарай.

Хэлний хэв шинжийн ангилал

Хэлнүүдийн хэв шинжийг түвшин тус бүрээр судлахын нэг чиглэл нь хэлнүүдийг өгүүлбэр зүйн хэв шинжийн талаас судлах явдал юм. Ер нь, аливаа хэлэнд үйлийн эзэн S (subject-өгүүлэгдэхүүн), O (object-үйлэнд өртөгч), P (predicate-үйл хөдлөл) гэсэн 3 гол гишүүн байх ба эдгээр нь өгүүлбэрийг бүтээгч хамгийн чухал гишүүд болно. Энэхүү 3 гишүүнийг янз бүрээр байрлуулбал 6 төрлийн хэв шинж гардаг байна. Дэлхий дээр 6000 орчим хэлний 75% нь SOP болон SPO гэсэн хэв шинжтэй, 15% нь PSO, POS гэсэн хэв шинжтэй ажээ

  • SOP-Монгол, япон, солонгос, невар, хокальтек зэрэг хэл.
  • SPO-англи, вьетнам, банту, бушман зэрэг хэл.
  • PSO-Евразийн бербер-ливийн бүлгийн цөөн хэл.
  • POS-Амазоны сав газрын 3 хэл, Номхон далайн баруун хэсэг дэх Мадагаскар арлын хэл.
  • OPS-Кариб, Амазоны бүс нутгийн зарим хэл.
  • OSP- Кариб, Амазоны бүс нутгийн зарим хэл.
  • Даалгавар

    1. Дараах хүснэгтийг нөхөөрэй.

    5.1.3. Үг зүй

    Үг зүй нь хэл зүйн үгийг хэлбэр, бүтцийн талаас нь утгатай холбож судална. Морфология гэдэг нь morph (хэлбэр), logos (судлал, сургаал) буюу хэлбэр судлал гэсэн грек үгээс гаралтай. Бүтээвэр (morpheme) Бүтээвэр, түүний байрлал, бүтэц, утга үүргийг судлах хэл шинжлэлийн салбар ухааныг бүтээвэр зүй (morphemics) гэнэ.

    Бүтээврийн ангилал:

    Язгуур (Root)

    Үгийн бүтцийн хамгийн эхэнд байрлах, үгийн сангийн үгийн хамгийн гол ерөнхий утгыг хадгалж, цааш утгат хэсэг болон үл задрах, төрөл үгийн эхэнд тохиолдох бүтээврийг язгуур гэнэ. Үг бүтээх ба үндэс үүсгэх дагаврын өмнө тохиолдож, гадаад хэлбэрээрээ үүсмэл биш үг, үндэстэй тохирох язгуурыг идэвхтэй язгуур гэнэ. Үгийн бүтцэд зөвхөн үг бүтээх дагаврын өмнө тохиолдох язгуурыг идэвхтэйгүй язгуур гэнэ.

    Дагавар (derivational suffix/inflexion)

    Үгийн язгуур, үндсэнд залгаж шинэ үг бүтээх үүрэгтэй, залгавар бүтээврийг дагавар гэнэ.

    Нөхцөл (inflectional suffix/affix)

    Үгийн үндсэнд залгаж төрөл бүрийн хийсвэр харьцаа заах үүрэгтэй залгавар бүтээврийг нөхцөл гэнэ. Нөхцөл нь төрөл бүрийн харьцаа заах тул үгсийг хооронд нь холбон өгүүлбэр бүтээх чухал хэрэглүүр болдог.

    Нөхцөлийг Т.А.Бертагаев, В.М.Надляев, Чингэлтэй, Ш.Лувсанвандан, П.Бямбасан, Ц.Өнөрбаян, Ю.Мөнх-Амгалан нарын эрдэмтэд гүнзгийрүүлэн судалсан, ангилсан.

    Хамгийн ерөнхийгөөр нь нөхцөлийг ямар үндсэнд залгаж байна гэдгээс нь шалтгаалаад нэрийн нөхцөл, үйлийн нөхцөл гэж ангилна.

    Үгийн үндэс (stem)

    Араасаа ямар нэг залгавар бүтээвэр (дагавар, нөхцөл) авч чадах үгийн бүтцийн хэсгийг үндэс гэнэ.

    Монгол үгийн бүтэц

  • Монгол хэл бол Алтай язгуурт багтах залгамал бүтэцтэй хэл юм. Үгийн бүтцэд оролцож байгаа бүтээврүүд нь тогтсон байр, дараалалтай байдаг.
  • Монгол үгийн бүтээврүүд нь язгуур+дагавар+нөхцөл гэсэн ерөнхий байр, дараалалтай.
  • Үүнийг үгийн бүтцийн үндсэн хэв маяг болох нэр, үйл үгээр жишээлэн үзүүлбэл.
  • Үгийн аймаг

    Хэлний үндсэн нэгж болох өгүүлбэрийн бүтэц дэх үгсийг үгийн сан, хэлзүйн онцлог шинжээр нь бүлэглэн ангилсныг үгийн аймаг гэнэ.Үндсэн гол шинжээрээ нэг бүлэг болсон хэсэг үгсийг нэг аймаг буюу үгийн аймгийн нэг ай гэнэ. Үгсийг ийнхүү аймаглах нь хэлний бусад олон үзэгдэлтэй холбоотой учраас хэлшинжлэлийн нарийн төвөгтэй ээдрээтэй асуудлын нэг юм. Хэл болгон үгсийн аймагтай бөгөөд аймаглах уу, үгүй юу гэдэгт маргаан байхгүй.

    Утга зүйн зарчим

    Харин ямар зарчим баримталж хэрхэн ангилах вэ? гэдэг талаар олон үзэл онол бий болжээ.

    Үгийг аймаглах дараах зарчмууд бий

  • Үг зүйн зарчим
  • Өгүүлбэр зүйн зарчим
  • Утга зүйн зарчим
  • Утга зүйн зарчим

    Энэ нь хэлний үгсийг нэрлэн тэмдэглэж байгаа ухагдахуун ба үгийн сангийн ерөнхий утгыг нь харгалзаж ангилах зарчим юм.

    Үг зүйн зарчим

    Энэ нь үгсийн бүтэц, хувилал, хэлзүйн ямар нэгэн айгаар (тийн ялгал, цаг, төлөв) бие биеэсээ ялгарах шинжийг нь харгалзан ангилах зарчим юм.

    Өгүүлбэр зүйн зарчим

    Энэ нь хэлний үгс өгүүлбэрт ямар гишүүний үүрэг гүйцэтгэж байгааг нь харгалзаж ангилах зарчим юм.

    Даалгавар

    1. Дараах эрдэмтдийн үгийн аймгийн ангиллыг харьцуулан дүгнэлт бичээрэй.
  • Лувсанвандан Ш. Монгол хэлний үгсийг аймаглах тухай асуудалд. - “Хэл зохиол судлал”. Уб., 1968.
  • Бямбасан П. Орчин цагийн монгол хэлний үгсийг аймаглах тухай aсуудалд. -“Шинжлэх ухаан амьдрал” №2. Уб., 1989. Өгүүлбэр зүйн зарчим
  • Ц.Өнөрбаян Орчин цагийн монгол хэлний зүй. Уб.,2004.
  • Зураг 2. Лувсанвандан Ш. (1968) эрдэмтний ангилал

    Зураг 3. П.Бямбасан (1989) эрдэмтний ангилал

    Зураг 4. Ц.Өнөрбаян эрдэмтний ангилал. Уб.,2004.

    Гол үг ба туслах үгийн тухай

    Гол үгс гэдэг нь үгийн сангийн биеэ даасан утгатай, бүтэх аргатай, хэлзүйн ямар нэг айгаар (нөхцөл) хувилдаг, өгүүлбэрт биеэ дааж гишүүн болдог үгсийг хэлнэ. Жишээ нь: хүн, мал, сайн муу, явах, доор, хоёр, тэр, сайхан, энэ, хөдөл гэх мэт.

    Туслах үг гэдэг нь үгийн сангийн биеэ даасан утгагүй, бүтэх аргагүй, хэл зүйн хувиллаар хувилдаггүй, өгүүлбэрт биеэ даасан гишүүн болдоггүй үгсийг хэлнэ. Жишээ нь: Ба, бөгөөд, тул, шүү, даа, биз, л , ёстой магадгүй гэх мэт.

    Жинхэнэ нэр

    Байгаль ертөнцийн хүн, амьтан, юмс үзэгдлийг шууд нэрлэн зааж, тоо, тийн ялгал, хамаатуулахын нөхцөлөөр хувилан, өгүүлбэрт ихэвчлэн өгүүлэгдэхүүн, тусагдахуун гишүүн болдог гол үгийн аймгийг жинхэнэ нэр гэнэ.

    Үйл үйл

    Бодит ертөнцийн юмс үзэгдлийн үйл хөдлөл, явц, байдлыг нэрлэн зааж, хэв, байдал, цаг, биеийн айтай, өгүүлбэрт ихэвчлэн өгүүлэхүүний үүрэг гүйцэтгэх үгсийг үйл үг гэнэ.

    Орон цагийн нэр

    Үйл хөдлөлийн болох орон байр, зүг чиг, цаг хугацааг заах наана, цаана, дээр, доор, урьд , өмнө, дээгүүр гадагш гэх мэт үгсийг орон цагийн нэр гэнэ.

    Тэмдэг нэр

    Жинхэнэ нэр, үйл үгийн өмнө үндсээрээ тохиолдож, нэр үгийн шинж чанар, өнгө зүс, төрх байдал, үйлийн болц, байдлыг нэрлэх үгсийг тэмдэг нэр гэнэ.

    Тооны нэр

    Бодит ертөнцийн юм үзэгдлийн тоо ширхэг, хам цуг, бүхэл бутархайг нэрлэх үгсийг тооны нэр гэнэ.

    Дуурайх үг

    Авиа дуурайх жин, тог, сүн, тан гэх мэт үгс, дүрс дуурайх хага, хуга, цоо, нэвт, цоо гэх мэт үгсийг дуурайх үг гэнэ. Дуурайх үг нь үйл үгийн өмнө орж үйлийн хэрхэн болж буй байдлыг заана.

    Төлөөлөх үг

    Бодит ертөнцийн хүн, амьтан, юмс үзэгдэл, тэдгээрийн шинж чанар, тоо ширхэг, орон, цаг, үйл байдлыг шууд нэрлэхгүйгээр, төлөөлөн заах, асуун лавлах утгатай үгсийг төлөөлөх үг гэнэ. Төлөөлөх үг нь гол үгийн аймгийн бүх үгийг төлөөлнө.

    Баймж үг (Чимэх үг)

    Өгүүлбэр ба өгүүлбэрийн аль нэг гишүүнийг баймж утгаар нэмэн дэлгэрүүлэх үүрэгтэй үл, эс, лав, магад, биз, хө, билээ, л, ч гэх мэт үгсийг баймж үг гэнэ.

    Холбох үг

    Салангид өгүүлбэр болон өгүүлбэрийн гишүүдийг холбох үүрэгтэй үгсийг холбох үг гэнэ.

    Дасгал, даалгавар

    Сүүлийн тэмээний ачаа хүнд бэлгэшээл үгийн учир

    Монгол айл тэмээ ачаалж нүүдэг. Нүүхдээ ачлагын тэмээ дутаахыг цээрлэдэг. Өөрөөр хэлбэл, ачаанаасаа ат нь илүү байхаар тооцоолдог. Тийнхүү ачлагын ат бүрдсэн үед тэн тэнцүү, жин тэгш ачаагаа тэгнэсээр байтал хар буурин дээр ганц бор тэвш үлддэг. Энэ нь хоттой буяны хоёрдугаар эзний буй өмч хөрөнгө болой. Монголчууд нохойгоо

    “Хөрөнгө хадгалагч амьд цоож түлхүүр

    Хөнөөлтнийг үл халгаагч аймшиггүй баатар

    Инж буянтныг түшдэг ивээлт нөхөр” гэж эртнээс хүндэлж ирсэн түүхтэй шүү дээ.

    Тэгээд нохойныхоо шөлөнд борлосон идүүрийг эсгийд боож, сүүлийн тэмээнд ачаалаад,

    “Сүүлийн тэмээний ачаа хүнд ээ” гэж хэлэнгүүт хөсөг хөдөлдөг.

    “Сүүлийн тэмээний ачаа хүнд” гэдэг үгийн учир ийм бөгөөд жингийн хүнд хөнгөний тухай бус бэлгэдлийн утга агуулдаг ажээ.

    1. Эхээс тэмдэг нэрийг ялгаад дэд ангиллаар ангилаарай.
    2. Дараах үгс нэг төрлийн шинжтэй болохыг батал.
      1. уушги, сургаал, зовуурь, магадалгаа
      2. нармигар, нэлмэгэр, хөдлөнгө, давлиун
      3. дальдрах, бүлтгэнэх, оодгонох, хошхирох
      4. хойд, баруунтаа, уржигдар, маргааш, үргэлж
      5. чим чим (дуслах), бөн бөн ( чичрэх), хага ( цохих), огло ( харайх)
      6. тэр, би, хаагуур, хэзээ, ингэх, ямар, хаашаа
      7. үл, эс, биз, вэ, адил, төлөө, буюу, эсвэл
    3. Бүлэг үгсэд ямар ялгаа байгааг ажиглаад утгын ерөнхий ангиллаар ангилаарай.
      1. хачин, ухаарах, зургаадугаар, гялбах, мөхөөлдөс, дурлалт
      2. нэг бол, тухай, эсвэл, байтугай, атал, бөгөөд, тулд
      3. час, цэлдэн, пад, л, ч, юу, юү
    4. Эхээс тооны нэрийг олж дэд ангиллыг тодорхойлно уу.
    5. Дараах өгүүлбэрээс баймж үгсийг олно уу. (Эм гашуун ч өвчинд нэн тустай даа. Ховч хүний балгаас л сайхан үерхэл эвдэрдэг гэдэгтэй санал нийлнэ шүү. Эс ухаарснаа үл ойшоовол хожмын үйлд тусгүй. Бусдыг бүү үймүүл, битгий хашхир. Чиний төлөө бүхнээ зориулсан ээж шиг нандин хүн дахин заяахгүйг сана.Үнэн учраас бүх зүйл санаснаар бүтнэ.)
    6. Эхээс холбох үгийг олж дэд ангиллыг тодорхойлно уу.
    7. Эхээс дутмаг хувилах үгсийг олно уу.

    Ашигласан ном зүй:

    5.2. Бага боловсролын Монгол хэлний сургалтын арга зүй

    Д.Ганболд

    Суралцахуйн зорилт

    • Бага боловсролын монгол хэлний сургалтын хөгжил, эх хэлний хичээлээр эзэмших суурь компетенцийн талаар үндсэн ойлголттой болох.
    • Сонсох, ярих, унших, бичих гэсэн хэлний үндсэн чадваруудын онцлогийг ялган таних, тэдгээрийн ижил төстэй шинжийг тодорхойлох, тайлбарлах
    • Сонсох, ярих, унших, бичих чадварыг эзэмших аргуудыг жишээгээр дэлгэрүүлэн тайлбарладаг болох.

    5.2.1.Бага боловсролын монгол хэлний сургалтын арга зүйн уламжлал ба шинэчлэл, түүний хөгжил

    Уламжлалт монгол хэл бичгийн хичээлийн агуулга нь хүүхдэд монгол үсгийн цагаан толгой зааж, уншуулж, бичүүлж сургахад чиглэж байжээ. Эх хэлээ зааж ирсэн энэхүү баялаг уламжлал дээр тулгуурлан орчин цагийн монгол хэл бичгийн сургалтын агуулга хөгжин баяжиж ирсэн түүхтэй.

    Монгол хэл бичгийн сургалтын агуулгын хөгжлийг дараах үе шатад хувааж үздэг байна (Батхуяг, 2001).

    Загвар 1. Монгол хэл бичгийн сургалтын агуулгын хөгжлийн үе шат

    Богд очирваань

    Дадлага ажил голлосон сургалт, 1925он. "Нийт бага сургуулийн анхдугаар программ" батлагдсан.

    Богд очирваань

    1934 онд хөтөлбөрийн 11, 1938 онд 67 орчим хувийг хэл зүйн сэдэв эзлэх болжээ.

    Богд очирваань

    1946 онд кирилл үсэгт шилжиж, шинэ үсгийн дүрэм зааж эхэлсэн. 1946, 1955, 1965 оны хөтөлбөрт дадлага, практик ажилд цаг оноож өгөөгүй байдаг.

    Богд очирваань

    1971, 1985, 1991, 1996 оны хөтөлбөрийн агуулгад яриа бичгийн дадлага олгох практик чиглэлтэй шинэ агуулгыг нэмсэн.

    Богд очирваань

    Эхэд тулгуурлан идэвхтэй ба идэвхгүй хэл зүйг хослуулан заах, өөрөөр хэлбэл эх хэлээ бүтээлчээр хэрэглэх чадварт сургахад чиглэсэн байна.


    5.2.2. Эх хэлний хичээлээр эзэмших суурь компетенци

    Компетенци буюу чадамж. Хувь хүний чадамж нь мэдлэг, чадвар, ойлголцол, эв дүй, хандлага, туршлага, сэдэл зэргийн харилцан нөлөөлөл бүхий тор шиг олон талст байдлыг агуулдаг.(Klieme, 2006)

    Хэл зүйн компетенци нь үгсийн сан (vocabulary), үг зүй (morphology), өгүүлбэр зүй (syntax), авиа зүй (phonology)-н талаарх мэдлэг, чадварыг өөртөө багтаасан байдаг. Өөрөөр хэлбэл, дээрх 4 бүлгийн хүрээнд утга илэрхийлэх бүх үг, үг-бүтээвэр, өгүүлбэр дэх үгийн тохиромжтой дараалал, авианы дуудлага зэргийг мэдэх.

    Дискурс компетенци нь хэлний тухай мэдлэгийг хоорондоо уялдаа холбоо бүхий текст болгож, санаа бодлоо солилцох, харилцах үед гарч байгаа бэрхшээлийг даван туулах чадвар

    Нийгэм хэл шинжлэл, нийгэм соёлын компетенци нь нийгмийн харилцааны янз бүрийн орчин, нөхцөл байдалд тохируулан санаа бодлоо илэрхийлэх чадвар.

    Эх бичвэрийн компетенци нь хэлний нэгжүүдийг зөв сонгож, утга зүй, учир зүйн холбоосоор холбож, харилцан уялдаа холбоо бүхий текст бүтээх ба илтгэх болон ярихдаа дээрх мэдлэг, чадваруудыг хэрэглэх чадвар.

    Дараах загварыг монгол хэлний сургалтын агуулгатай холбон тайлбарлана уу?

    Загвар 2. XXI зууны чадвар

    Загвар2. XXI зууны чадвар

    Эх сурвалж: World Economic Forum (2016b): Students require 16 skills for the 21st century.

    5.2.3. Сонсох

    Сонсох нь дуу чимээг хүлээн авах, сонссон дуу чимээгээр дамжуулж буй санааг ойлгох, үнэлэх, хариу үйлдэл үзүүлэх үйл явц юм. Сонсох чадвар сайтай хүн сонссон зүйлээ ойлгож, зохих ёсоор хариулах чадвартай байдаг. Сонсож ойлгох нь ярьж буй зүйлийг зүгээр л сонсох биш, харин мэдээллийг хүлээн авах, түүнд хариу өгөх, санаа бодлоо хуваалцах чадвар юм. Өөрөөр хэлбэл, бусад хүмүүсийн ярьж буй зүйлийг анхаарч, үр дүнтэй тайлбарлах чадвар гэж ойлгож болно.

    Бид бусдын ярьж байгааг сонсож, юу гэсэн утгатай болохыг ойлгох гэж хичээдэг. Сонсох үйл нь сэтгэл хөдлөл, танин мэдэхүй, зан үйлийг хамарсан цогц үйл юм (Wrench, 2012).

    Өөрөөр хэлбэл, үр нөлөө үзүүлэх үйл явц нь бусдыг сонсох сэдэл; танин мэдэхүйн үйл явц нь агуулга, харилцаагаар илэрч байгаа мэдээллийг хүлээн авах, ойлгох, тайлбарлах; зан үйлийн үйл явц нь бусдад аман болон аман бус хариу үйлдэл үзүүлэх юм. Францын эрдэмтэн Roland Barthes сонсгол, сонсох хоёрын ялгааг тодорхойлсон байдаг. “Сонсгол нь физиологийн үзэгдэл, сонсох нь сэтгэхүйн үйл юм” (Barthes, Roland, 1985) гэжээ.

    Дараах холбоосоор орж, ярилцлагыг сонсоод, агуулга, гол санааг дүгнэж, асуух асуултаа бичээрэй. Гол санааг 2 минутад ярих төлөвлөгөөг зураглана уу? (Өөрийн сонирхсон бичлэгийг сонгож болно.) видео үзэх(1:05:14 минутыг бичлэгийг 2 минут сонсоно.)

    5.2.4. Ярих

    Ярих нь үг яриаг амаар дамжуулах үйлдэл бөгөөд ярихын тулд хүмүүс бид уушги, дууны хөвч, хэл, шүд, уруул зэрэг өгүүлэхийн эрхтнүүдээ ашиглан дуу авиа үүсгэж байдаг.

    Хэл бол харилцааны хамгийн чухал хэрэглүүрүүдийн нэг юм. Хүмүүс өөрсдийн мэдрэмж, үзэл бодол, итгэл үнэмшлээ хэлээр дамжуулж, ойлголцож чадна.

    Ярих нь хувь хүний өөрийгөө илэрхийлэх хэлний хамгийн чухал чадваруудын нэг бөгөөд нийгмийн амьдралд идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлж байдаг. Өөрөөр хэлбэл, сургууль, гэр бүл, нийгэм, хүмүүсийн хоорондын харилцаа, ажил, амжилт, бүтэлгүйтэл гээд бүгдэд нь ярих чадвар нөлөөлж байдаг, төдийгүй нийгмийн харилцаа хийгээд хүн төрөлхтөн оршин тогтнох үндэс нь хувь хүний аман ярианы хөгжил юм (Mc Candlish. 2012).

    Хүүхэд болон насанд хүрэгчид нь хэлний бусад чадвараас ярих чадварыг илүү ашигладаг байна. Ойлгох буюу сонсох чадвар нь илэрхийлэх буюу ярих чадвараас түрүүлж хөгждөг хэлний ур чадвар юм. Хүүхдүүд нэгдүгээр ангид элсэн орохдоо сонсох, ярих чадварыг тодорхой хэмжээгээр эзэмшсэн байдаг. Сурагчид өөртөө итгэлтэй, чөлөөтэй ярих чадварыг сургуульд суралцах хугацаандаа эзэмшиж чадвал, насан туршийн амьдралд нь сайнаар нөлөөлдөг байна.

    Ярих нь мэдээллийг хүлээн авах, боловсруулах, утга санааг бүтээх, шинэ санаа гаргах интерактив (эргэх холбоо) үйл ажиллагаа юм (Brown, 1994; Burns & Joyce, 1997).

    5.2.5. Унших

    PISA унших үйлийг, үргэлжилсэн үгийн ба үргэлжилсэн үгийн бус эхийг уншиж, мэдээллийг ашиглахдаа өмнөх мэдлэгт суурилан, эхийн тодорхой санааг ойлгохын зэрэгцээ ерөнхийлөн ухаарч, ялгааг нь гаргаж, агуулга, бүтцийг задлан шинжилж, гол санааг ургуулан бодож, тайлбарлах чадвар эзэмшсэн байдал гэж тодорхойлжээ.

    Унших нь өргөн цар хүрээг хамарсан ойлголт болохыг дараах эрдэмтдийн тодорхойлолт харуулж байна. Үүнд:

    Сурагч тухайн үгийг хармагц зөв дуудаад, улмаар оюун ухаан, өмнөх туршлага, мэдрэхүйгээрээ дамжуулан утгыг тайлбарлаж чадсанаар өөртөө мэдлэг бүтээдэг.

    Унших чадварын суурь нь код тайлах (decoding) бөгөөд утгыг тайлбарлах үйлийг эзэмшсэн бол цаашид мэдээлэл боловсруулах суурь тавигддаг (Arı, 2017).

    Загвар 3. Унших

    Эх сурвалж: Simple View of Reading Model, Richard Sparks, Jon Patton


    Загвар 4. Уншиж ойлгох

    Загвар4. Уншиж ойлгох

    Эх сурвалж: https://k12engagement.unl.edu/reading-comprehension

    5.2.6. Бичих

    Бичих нь хүмүүсийн харилцааны хэрэглүүр бөгөөд мэдлэг ойлголт, бодол санаа, сэтгэгдлээ уншихад хялбар хэлбэрээр илэрхийлэхийн тулд тэмдэгт ашиглах үйл юм. Бичих үйл явц нь бичигчийн эх буюу текст бичих явцад зохион байгуулсан сэтгэлгээний өвөрмөц үйл явц юм. Бичихэд төлөвлөх, засварлах, эмхлэн сийрүүлж бичих гэсэн үйл байнга давтагдаж байдаг.

    Бичихийн гурван үндсэн элемент нь даалгаврын нөхцөл, бичигчийн урт хугацааны ой санамж, бичих үйл байдаг (Linda Flower and John R. Hayes, 1981).

    Бичих бол танин мэдэхүйн үйл ажиллагаа бөгөөд бичихэд зайлшгүй шаардлагатай үйл явц тархины хэсгүүдэд зохицуулагдаж байдаг (Dryer, Dylan B, 2012). Хүний тархинд ажлын санах ой гэж нэрлэгддэг ажлын талбар байдаг. Энэ нь танин мэдэхүйн үйлийг хялбаршуулахын тулд бидний мэдээллийг боловсруулж хадгалдаг газар. Dryer хэлэхдээ “... бичих нь бидний мэдрэлийн тогтолцооны бүх нөөцийг ашигладаг учраас танин мэдэхүйн шинж чанартай байдаг төдийгүй, түүнд идэвхтэй нөлөөлдөг” гэжээ.

    Эргэцүүлэн бодох үйлд сэтгэц танин мэдэхүй нь зохицсон сурагч илүү сонголтыг хийж чаддаг (Taczak, Kara, 2016).

    Өөрөөр хэлбэл, ийм чадвартай сурагч бичих арга барилд суралцаж, тухайн эхийн бүтцийн утгыг тогтоож, өмнөх мэдлэг, туршлага дээрээ тулгуурлан сайн бичиж чаддаг. Эргэцүүлэн бодох гэдэг нь бичих үйлээ төлөвлөж, хэрэгжүүлж, хянаж, засан сайжруулах, үнэлэх үйлийг хийх арга барилыг эзэмшсэн гэсэн санаа юм.

    Бичих үйл явц, арга барилд танин мэдэхүйн болон нийгмийн хүчин зүйлс чухал үүрэг гүйцэтгэдэг.

    5.2.7. Хэл зүй, үгийн сан.

    Хэл шинжлэлийн үндсэн хэсэг болсон хэлний зүй, үгийн сан, түүний талаарх мэдлэг чадвар нь хүүхдийн хэл ярианы хөгжилд чухал үүрэгтэй байдаг. Үгийн сан - үг, түүний утга, үгийг хэл ярианд чөлөөтэй хэрэглэх, Хэлний зүй - үгийн хувилал, өгүүлбэр бүтээхэд үгийг зөв байрлуулах гэсэн агуулгаас бүрдэнэ. Сурагчдын хэл ярианы гол тулгуур нь үг юм. Тийм ч учраас үгийн сан, хэл зүйн мэдлэг чадвар туршлагууд нь тэдний хэл яриаг хөгжүүлэх үндэс суурь болж өгдөг. Хэл зүйн үндсэн ухагдахууныг анги бүрд уялдаа холбоотой заахдаа энгийн хялбар дасгал дадлага ажилд тулгуурлах зарчмыг баримтална. Аль ангид ямар ямар чадвар эзэмшихийг Бага боловсролын Монгол хэлний сургалтын хөтөлбөрт тодорхой зааж өгсөн тул түүнийг дагаж мөрдөх хэрэгтэй...

    Цахим хичээл:

    1. МУБИС, Багшийн сургууль, Монгол хэл, нийгэмийн ухааны тэнхим

    2. BA Primary Education - Plymouth Marjon University

    Өөрийн үнэлгээ хийх

    Ашигласан ном зүй:

    5.3. ЭХ СУДЛАЛ

    П.Жаргалсайхан

    Монгол хэлний тайлбар толь бичигт “ЭХ” хэмээх үгийг ”Аливаа хэргийг нуруулан бичсэн уг бичгийг эх хэмээмүй”(Хорин нэгт тайлбар толь,1979:51-52) ”Аливаа юмны үндэс суурь,...эх бичиг”(Норжин,1999:212), ”Бичиг зэрэг юмны анхны үүсэл,ноорог, хуулбар биш юм, судар бичгийн эх, гэрээ бичгийн эх,эх зохиогч, эх данс,(Цэвэл,1966:892) хэмээн тайлбарласан байна.

    Англи хэлний text,орос хэлний текст хэмээх үг нь латин хэлний textus гэдэг үгээс гаралтай бөгөөд энэ нь нэхэх, сүлжих,сүлжээ, холбох гэсэн утгатай ажээ. Текст хэмээх үг монгол хэлний эх бичвэр гэх зэрэг үгтэй утга дүйх бөгөөд эдүгээ сургалт, судалгаанд эх, эх судлал, эх задлал, эх зохиох, эх унших, эхийн агуулга, эхийн бүтэц гэх мэт нэр томьёо нэгэнт хэвшин тогтжээ.(Эх судлал,2022:15)

    “Эх”,”эхийн хэл шинжлэл”-ийн тухай онол нь XYIII зуунаас эхлэлтэй бөгөөд түүнийг цогц шинжтэй хэл шинжлэлийн бие даасан нэгэн салбар болгон хөгжүүлэхэд Чех, Франц, Орос, Америкийн хэл шинжээч эрдэмтэд тодорхой хувь нэмрээ оруулсан болохыг олон эрдэмтэд тэмдэглэсээр байна.

    Орчин цагийн монгол хэлний судлалд эхийн тухай онол нь судлагдаж эрдэмтэн, судлаачид өөр өөрсдийн үзэл бримтлалыг дэвшүүлсэн судалгааны бүтээлүүдийг туурвисаар байгаа билээ.

    Эх нь дээд түвшний нэгжийн хувьд, доод түвшний нэгжээ багтааж, харилцан санал бодлоо чөлөөтэй бүрэн гүйцэд солилцох хэрэглүүр болсоор ирсэн бөгөөд эрдэмтэд эхийг өргөн болон явцуу утгаар нь мөн хэл хэлэхүйн олон янзын шинжид нь тулгуурлан тодорхойлж ирсэн. Тухайлбал:

    Эх бүр харилцан адилгүй боловч түүнд хэд хэдэн гол шинж бий.

    5.3.1.ЭХИЙН БҮТЭЦ

    Эх нь бүтцийн хувьд нэг өгүүлбэрээс аваад өргөн дэлгэр агуулга, хэрэг явдлын сүлжээ бүхий үргэлжилсэн үгийн зохиолын томоохон хэлбэр хүртэл бичил эх ба дэлгэр эх гэсэн бүтэц хэмжээтэй байж болдог. Эрдэмтэн судлаач Ц.Сүхбаатар “ Эх нь ганц өгүүлбэр (оньсого, мэргэн үг, сонины мэдээ гэх мэт)-ээс бүтсэн байж болно. Бас хэд хэдэн өгүүлбэр (богино шүлэг, ёгт үлгэр, зураглал, хэд хэдэн боть роман гэх мэт)-ээс бүтсэн байж болно.” (2004:75) хэмэээн эхийн бүтцийн тухай товч тодорхой тайлбарласан байдаг. Мөн эхийн хэл шинжлэлийн үүднээс өгүүлэгчийн зорилго, үүрэг зориулалт, бичлэгийн арга, хэв маяг зэрэг шинжээр нь :

    1. Уран сайхны эх
    2. Уран сайхны бус эх хэмээн ялган үзэж байгаа билээ. Эх нь:

    Даалгавар 5.3.1. Дараах эхийг уншаад, бүтцээр задлаарай.

    Суудал

    Өглөөдөө манан буданд хучаастай, өдөртөө самбай цагаан үүлэнд бүрхээстэй бүргэдийн суудалд хэн дурлах билээ. ЫОрчлонгийн ёс, олны бодол өөр өөр болохоор мөрөөдлийн оргилд үхэн хатан зүтгэгч бас бий бөлгөө. Өндрийн суудал мөнхийн залаатай биш гагцхүү түүнийг алив нэгийг бүтээгчийн илч шингэсэн буйг эс мэдвээс эгшинээ амьсгал хураах гашуун тавилан тосдог ажээ.Тиймээс ч өндөрт үүрээ зассан бүргэд талд хоолоо эрдэг гэнэм. Уулын бэлд амьдрал буцална.

    Даалгавар 5.3.2.Д.Нацагдаорж “Хэнз хурга” эхийн шинжийг тодорхойлоорой.

    5.3.2.Эхийн санаа

    Эх нь тодорхой хэрэг явдлыг өгүүлсэн хэлний дээд төвшний нэгж юм.Хэрэг явдал нь цогцолбороор илэрнэ.Цогцолбор гэдэг нь нэгэн санааг агуулсан хэд хэдэн өгүүлбэр юм.Өгүүлбэр нь үйл явдлыг өгүүлнэ. Үйл явдлууд нийлж,хэрэг явдал болно.

    Хэрэг явдлаар илрэх санааг дөрөв ангилна.

    Даалгавар 5.3.3. Дараах эхийг утга санаагаар нь задлан тайлбарлаарай.

    5.3.3. ЭХИЙН ХЭВ МАЯГ

    Цогц санааг зүй зохистой сонгосон найруулгаар бүтээх, ялгах хамгийн бага нэгжийг найруулбар гэнэ. Үүнийг зарим эрдэмтэд найруулгын хэв маяг гэнэ. Зохиогч уг өгүүлж буй зүйлээ хэнд зориулж, юуны тухай,ямар хэлбэрээр,ямар зорилгоор хэрхэн илэрхийлсэн гэдгээрээ эх бүр ялгаатай байдаг. Ийнхүү цогц санааг зүй зохистой сонгосон найруулгаар бүтээх, ялгах хамгийн бага нэгжийг найруулбар гэнэ. Үүнийг зарим эрдэмтэд эхийн хэв маяг гэнэ. Эхийг хэлэх өгүүлэхүйн хэв маягаар нь:

    Найруулгын 4 төрлийг уран зураг илэрхийлбэл:

    Хүүрнэмж

    Даалгавар 5.3.4. Хүүрнэмжийг цуврал зурагтай адилтган үзэхийн учрыг тайлбарлан ярилцаарай.

    Даалгавар 5.3.5. Дараах эхийг уншаад, хүүрнэмж эх болохыг батлаарай.

    Хулан

    Цэлийсэн өргөн талд сунайсан шаргал тоос гэнэт босно. Хуй салхин дэгдэв үү? Хулангийн сүрэг алсрав уу? Онгон талын алтан тоосыг хулан, салхи хоёр л эрхлүүлнэ. Хулан ертөнцийн цэнхэр хязгаарт төрж, хувь заяагаа хүнд биш, говьд даатгадаг болохлоор хатуу орчлонгийн яхир занг зөөлөн хонгор зүстэй хулан л тэсвэрлэнэ. Хулангийн шандас говьдоо чангардаг гэдгийн учир энэ аж.

    Тайлбарламж

    Даалгавар 5.3.6.Тайлбарламжийг бодит зурагтай адилтган үзэхийн учрыг тайлбарлан ярилцаарай.

    Даалгавар 5.3.7. Дараах эхийг уншаад, тайлбарламж эх болохыг батлаарай.

    Хулан

    ...Унага нялх байхад бас л үргэх хэрэг гарна. Гүүнүүд унагаа цээжин доороо авч, дэл хөхөл,мундуунаас нь амаараа зууж, хэнхдэгээрээ түрэн дэмнэж зугтаана. Унаганд эцэх эрх байхгүй. Шургачиж ойчвол дууслаа л гэсэн үг. Эх аврахыг оролдовч азарга эхийг сууж үлдэхийг зөвшөөрөхгүй. Тийм учир хөөрхий эх унагаа унагачихгүйн тулд дэлнээс нь байдгаараа зуучихсан бусдаас хэд дахин их хүч чадал гарган, аюулаас мултран гардаг байна аж.

    Тоочимж

    Даалгавар 5.3.8.Тоочимжийг хөрөг зурагтай адилтган үзэхийн учрыг тайлбарлан ярилцаарай.

    Даалгавар 5.3.9. Дараах эхийг уншаад, тоочимж эх болохыг батлаарай.

    Тоочимж

    Хуланг дэлхий нийтэд ихэвчлэн зэрлэг илжиг гэдэг юм. Хулан биеэр илжигнээс арай том,500 орчим килограмм жинтэй, 2.1 метр урт, адуутай илүү төстэй.Адууг бодвол богино хөлтэй,өнгө нь улирлаа даган өөрчлөгддөг. Зун нь улаавтар хүрэн,өвөл нь шаравтар хүрэн болдог. Нурууны дунд хүртлээ хар судалтай.Том толгой, урт чихтэй, шодон сүүлтэй, унагалдахгүй харин илжиг шиг орилж чадна.

    Эргэцүүлэмж

    Даалгавар 5.3.10.Хөрөг зургийг эргэцүүлэмжтэй адилтган үзэхийн учрыг тайлбарлан ярилцаарай.

    Даалгавар 5.3.11. Дараах эхийг уншаад, тоочимж эх болохыг батлаарай.

    Хулан

    Унаганууд эхийнхээ гэдсэн доогуур, хөл дээрээ зүүдэлцгээнэ. Холын бүдэг хангайн зүгээс хаяа нэг салхи сэвс хийнэ. Өвөг дээдсийн амьдарч байсан устай, ургамалтай, сэрүүн тал нутаг зүүдэн дунд сүүмэн сүүмэн. Хар, хор зовлон жаргал буцалсан түгшүүрт амьдрал түр зуур зогсох мэт чив чимээгүй. Гэтэл гэнэт харуулын хөгшин гүү хамраараа тас хийтэл шүгэлдэхэд сүрэг дэрхийн сэрэв. Ямар аюул айсуй вэ? Хүн үү? Чоно уу?

    Ашигласан ном зүй:

    5.4. ХИЧЭЭНГҮЙ БИЧИГ (Кирилл бичиг)

    Т.Энхтуяа

    Зорилго:

    • Хичээнгүй бичгийн тиг, журам, бичих, бичүүлэх арга аргачлал, дэвтэрт болон самбарт хичээнгүй бичих чадварыг эзэмшүүлнэ.

    Эргэцүүлэх асуулт:

    1. Хичээнгүй бичиг гэдгийг юу гэж ойлгож байна вэ?
    2. Хүүхдийг хичээнгүй бичүүлэх хэрэгтэй юу? Яагаад?
    3. Хичээнгүй бичгийн журамд юу юу багтах вэ?
    4. Хичээнгүй бичигт одоо ямар журам баримталж байгаа вэ?

    Хичээнгүй бичгийн түлхүүр нэр томьёо:

    Нэр томъёо Тайлбар
    ТИГ үсгийн тогтсон зурлага
    ДЭГ дүрэм, горим, ~ журам
    ЗУРЛАГА зурах үйлийн нэр, зурах арга, үсгийн
    ЗУРАМ үсгийн зурлага; урт нарийн зураас
    ҮСЭГ цагаан толгойн тэмдгүүд

    5.4.1. Бичиг үсгийн түүх

    Герег Византын бичгийн дүрэмд суурилан IX зуунд зохиогдсон нэн эртний слав 2 цагаан толгойн нэг нь. Кирилл үсгийн гарал үүслийг олонх Герегийн судлаачдын үзэж байгаагаар кирилл бичгийг Салон хотоос гаралтай ах дүү шашны номлогч Кирилл, Мефодий нар зохиожээ. Харин монгол хэлэнд болгар, оросын цагаан толгойгоор дамжин 1941-1945 оны хооронд Ц.Дамдинсүрэнгийн боловсруулалтаар ө, ү үсэг нэмэгдэн нутагшиж, өнөөг хүртэл хэрэглэж байна. Өнөөдөр финикийн цагаан толгойгоос эхтэй кирилл үсэг монгол үсгийн уламжлалаар баяжин 35 үсэгтэй, тухайн үсэгт суурилсан бичгийн тиг, зөв бичих дүрмээр албан хэрэглээний бичиг үсгээр хэрэглэгдэж байна.

    Хэл, бичиг хоёр нь ялгаатай ч бие биенээ нөхцөлдүүлэн оршдог. Эх хэлний онцлогт нийцсэн бичиг үсэг тухайн хэлийг улам баяжуулж, хэлэлцэгч ард түмний сэтгэлгээг хөгжүүлдэг. (М.Базаррагчаа)

    Арваад бичиг үсгийг 2000 жилийн бичиг үсгийн түүхэндээ хэрэглэжээ.

    5.4.2. Хичээнгүй бичгийн журмын өөрчлөлт

    5.4.3. Хичээнгүй бичигт сургах арга

    ТОДРУУЛАН БИЧИХ АРГА

    Сурагчдын дэвтэрт үсэг ба үеийг цэглэх буюу балын харандаагаар бичих эсвэл калькан цаас дээрээс нь тавьж бичүүлэх арга юм. Энэ аргыг хэрэглэхдээ үсгийн эхлэл, үргэлжлэл, төгсгөл хэсгийг сайн тайлбарлана.

    ТӨРӨЛЖҮҮЛЭН БҮЛЭГЛЭХ АРГА

    Жижиг том үсгийг зурлагын ижил төстэй шинж болон хөнгөнөөс хүндрүүлэх зарчмаар төрөлжүүлэн бүлэглэж бичүүлэх аргыг хэлнэ.

    ТООЛЛЫН АРГА

    Тухайн үсгийг бүтээж буй зурлагын тоогоор тоолж бичүүлэх аргыг тооллын арга гэнэ. Мөн үгийг үе, үсгийн тоогоор болон үеийг үсгийн тоогоор, өгүүлбэрийг үгийн тоогоор гэх зэргээр тоолж бичүүлж сургах арга.

    ШУГАМЫН АРГА

    Энэ арга нь дэвтрийн шугамд тохируулан бичүүлж сургах юм. 1-3-р ангид хос шугамтай дэвтэр, 3-аас дээш ангид тууш шугамтай дэвтэрт бичнэ.

    БАРИМЖААЛЛЫН АРГА

    Үсгийн дүрсийг үзүүлж хүүхдэд нүдлүүлэх ярилцах, бичүүлэхийн өмнө агаарт бичих хөдөлгөөн хийх, сурагчдаар дуурайлган самбар болон үзүүлэнд үсгээ бичээд дээгүүр нь дагуулан бичүүлэх болон зураг дүрсээр баримжаалуулах аргыг хэлнэ.

    5.4.4. Хичээнгүй бичгийн журам

    5.4.5. Үсэг бүтээх үндсэн зурлага болон үсэг бичих аргачлалын видео хичээлүүд

    Дадлага ажил:

    Ашигласан ном зүй:

    5.5.ҮНДЭСНИЙ БИЧИГ

    Б.Булган

    С.Гандэлгэр

    Суралцахуйн зорилт:

    • Үндэсний бичгийн цагаан толгойн зурлагын мөн чанарын талаар дэлгэрүүлэн өгүүлэхэд чиглэнэ.

    5.6. Авиа зүй ба зөв бичих зүй

    Н.Даваасүрэн

    5.6.1. Авиа зүйн тухай

    Хүмүүсийн харилцааны үндсэн нэгж болох эх өгүүлбэрээс бүтэж, өгүүлбэр нь үгээс, үг нь бүтээврээс, бүтээвэр нь авианаас бүтдэг зүй тогтолтой. Иймээс хэлийг шинжлэх ухааны үндэстэй судлахдаа авиаг зүйг судална. Мөн хэлийг хэрэгцээний үүднээс сурахад эн тэргүүнд авиа зүйгээс эхлэн суралцдаг байна.

    Авиа зүйн судалгаа нь төрөл хэлний гарал үүсэл, хөгжил, үгийн гарал судлал, хэлний түүхийг нягтлан боловсруулахад, нөгөө талаас утга зохиолын хэлний зөв бичих, зөв дуудах хэм хэмжээг журамлан тогтоох, бичиг үсэгт сургах, гадаад хэл заан сургахад онол, дадлагын ач холбогдолтой.

    Энэ тухай арга зүйч багш, судлаач эрдэмтэд онцлон тэмдэглэсээр иржээ. Тухайлбал,

    Нэгдүгээр ангиас эхлэн, авиаг зөв дуудах, зөв тод дуудаж хэлэх, зөв дуудаж байгаа эсэхийг өөрөө сонсох, авиа, үсэг хоёрыг ялган дуудаж унших, үсгийг зөв нэрлэхийг анхаарч ажиллана. Авиаг зөв дуудан уншуулж сургахын тулд багшид авиа зүйн мэдлэг шаардлагатай болж байна. Авиа бүрийг яаж дуудахыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөтөлж явуулахыг чухалчилж байна. Жишээ нь: “д” авиаг таниулахдаа үсгийн нэр нь “дэ”, авиа нь “од” гэж хэлэх, “д” авиаг дуудуулахдаа багш авиа зүйн ойлголт бүхий нэр томьёог хэрэглэх ёстой болж байна. “д” авиаг зөв хэлэхдээ уруул оролцохгүй, хэл урд байрлана, дуутай хэлэгдэнэ гэх мэтээр өгүүлэх эрхтний оролцоог анхааран, зөв хэлүүлж сургана. Богино, урт, хос эгшиг болон гийгүүлэгч авианы дуудлагыг зөв дуудан, тэдгээрийн нийлц болох үе, үгийг зөв хэлж, сольж гээлгүй, амьсгалаа зөв тохируулан уншихыг “зөв унших” гэнэ. (Одсүрэн, П. Бага ангийн багш нарт (Монгол хэлний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмж) 2020, х.18)

    Зөв уншиж сурахын тулд авиа тус бүрийн өгүүлэгдэх онцлогийг мэддэг байх хэрэгтэй. Авиаг зөв дуудаж сурахад эгшиг ба гийгүүлэгч авиаг таних, дуудах онцлогийг мэддэг байх нь чухал бөгөөд авиаг дуудахад өгүүлэх эрхтний оролцоог ажиглан тайлбарлах, даган дуурайж хэлэх, сонсох, ямар авиатай төстэй байгааг харьцуулан ярилцана. Эгшиг авиаг дуудаж сурахдаа огцом, хурдан хэлэх, сунгаж удаанаар дуудвал утга өөр болдгийг харьцуулан, дуудаж, богино, урт эгшгийг ялгана. Гийгүүлэгч авиаг зөв дуудаж сурахад битүү үеэс сонсож, даган дуурайж хэлж сурах илүү чухал.(Бямбацэрэн, Г. Эх хэлний цагаан толгойд суралцахуйн онол, арга зүй, 2020, х.203)

    Авиаг буруу дуудах, үсгийн нэрээр дуудах алдаа ажиглагдсан тул багш нар авиа зүйд сайн суралцах, авианы дуудагдах онцлогийг сурагчдад сайн хэлж өгөх замаар авиа зүйг түлхүү эзэмшүүлэх (I анги), авиа, үсэг хоёрыг ялган тайлбарладаг байх (II анги), үгийн адагт богино үетэй үгээс гийгүүлэгч авиаг хэлүүлдэг байх, үгийн эхэнд ямар авиа хэлэгдэж байгааг сонсгоод хэлүүлэх, эгшигт ба заримдаг гийгүүлэгчийн авиа зүйн онцлогийг ярилцах дасгал хийх, үгийн аль ч хэсэгт үсгээ зөв, цэвэр дуудах авиа зүйн дасгал хийх, яавал зөв дуудлага болохыг батлах дасгал хийх • Үг бүрийн авиаг зөв дуудан уншуулж сургах, авиаг цэвэр дуудуулан, зөв уншуулах дасгал хийх • Хурдан уншихдаа авиагаа зөв дуудаж байгаа эсэхэд хяналт тавих (Одсүрэн, П. Бага ангийн багш нарт (Монгол хэлний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмж) 2020, х.21

    Энэ бүхнээс үзвэл, зөв унших нь авиаг зөв дуудахаас эхэлдэг нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, хэлийг шинжлэх ухааны үндэстэй судлахдаа авиаг зүйг судална. Түүнчлэн хэлийг хэрэгцээний үүднээс сурахад эн тэргүүнд авиа зүйгээс эхлэн суралцдаг байна. Авиа зүйг судлах нь утга зохиолын хэлний зөв бичих, зөв дуудах хэм хэмжээг журамлан тогтоох, бичиг үсэгт сургах, гадаад хэл сурах, сургахад чухал ач холбогдолтой.

    Хүн төрөлхтний хэл нь авианаас бүтэх бөгөөд хэлийг бүтээж буй тэрхүү авиаг судлах хэл шинжлэлийн салбар ухааныг “авиа зүй” буюу “фонетика” гэнэ. Авиа зүйд хэлний авиаг 3 талаас судална.



    Өгүүлэх талаас авиа гэж юу вэ?

    Уушгинаас гарсан хийн урсгал, гуурсан хоолой, мөгөөрсөн хоолойгоор дамжин, төвөнхөд очно. Тэрхүү хийн урсгал нь дууны хөвчийг чичрүүлснээс дуу үүсдэг бол үл чичрүүлснээс анир үүсдэг байна. Дуу ба анир нь дууны сүвээр дамжин, ам, хамрын хөндийд очиж, амны хөндийд байрлах өгүүлэх эрхтнүүдийн оролцоотойгоор “а, о, у, м, д, т” гэх мэт эгшиг ба гийгүүлэгч авиа болон биеждэг байна.

    Хэлний авиаг бүтэхэд оролцож буй уушги, төвөнх, мөгөөрсөн хоолой, дууны хөвч, дууны сүв, нармай, тагнай, хүүхэн хэл, шүд, түүш, хэл, уруул зэргийг өгүүлэх эрхтэн гэх бөгөөд үүрэг, оролцоогоор нь 2 ангилдаг.

    Өгүүлэх эрхтнүүд хэлний авиаг бүтээхэд ямар үүрэгтэй оролцдог вэ?

    Асуулт даалгавар

    1. Хэлний авиа гэж юу вэ?
    2. Хэлний авиа хэрхэн бүтдэг вэ? Зурагт үзүүлэн ашиглан тайлбарлана уу.
    3. Өгүүлэх эрхтнүүд хэлний авиаг бүтээхэд ямар үүрэгтэй оролцдог вэ?

    Сонсгол зүйн үүднээс авиа гэж юу вэ?

    Ямар нэг дуу үүсгэгчийн тусламжтайгаар агаарын орчин хэлбэлзэхэд тэнд дуу үүсэж байдаг. Чичрэн хөдөлж байгаа бие агаарыг хөдөлгөөнд оруулж, янз бүрийн хэлбэлзэл үүсгэх ба тэрхүү хэлбэлзэл нь долгилох байдлаар дам дамаа хэлбэлзэнэ.(гитарын утас чичрэн хөдлөх, ус долгилох зэрэгтэй адил)

    Ийнхүү ямар нэг хөдөлгөгч хүчний нөлөөгөөр үүссэн агаарын хэлбэлзэх хөдөлгөөн хүний сонсох эрхтэнд хүртэхийг сонсгол зүйн үүднээс “авиа” гэнэ.

    Авианы хэлбэлзэл жигд хэмнэлтэй бол дуу буюу сонсголонт авиа (хүний яриа, шувуудын жиргээ... ) үүсэж, хэмнэлгүй бол анир буюу шуугиант авиа (хяхтнах, чахрах ...) үүсдэг. Хүний сонсох эрхтэн 20 -20000 герцийн давтамжтай авиаг сонсож чадна.

    Авианы сонсгол зүйн шинжүүд, түүнд нөлөөлөх хүчин зүйл

    1. Авианы нарийн буюу өндөр, бүдүүн буюу нам шинж юунаас шалтгаалах вэ?
      • Хэлбэлзэгч биеийн хэлбэлзлийн тооноос: Хэлбэлзлийн тоо их бол дуу өндөр буюу нарийн, цөөн бол дуу нам буюу бүдүүн байна.(Жич: Сүмийн болон сургуулийн хонхны хэлний хэлбэлзлийн тоог харьцуулаарай.)
      • Хэлбэлзэгч биеийн нарийн, бүдүүнээс: Хэлбэлзэгч бие бүдүүн бол нам буюу бүдүүн, нарийн бол өндөр буюу нарийн дуу гарна. (Жич: Сүмийн болон сургуулийн хонхны хэл, гитарын 1 ба 6-р утсыг харьцуулаарай.)
      • Хэлбэлзэгч биеийн урт богиноос: Хэлбэлзэгч бие богино бол өндөр буюу нарийн, урт бол нам буюу бүдүүн дуу гарна. Дууны хөвч урт бол (насанд хүрсэн эрэгтэй хүний дууны хөвч урт, зузаан) нам бүдүүн, богино бол (эмэгтэйчүүд, хүүхдийн дууны хөвч богино, нимгэн) өндөр, нарийн авиа гарна.
      • Хэлбэлзэгч биеийн чанга, сулаас: Хэлбэлзэгч бие чанга бол нарийн, сул бол бүдүүн дуу гарна. (Жич: Гитарын хөглөсөн ба хөглөөгүй утсыг харьцуулаарай.) Хүний дуу нарийн, бүдүүн болдог нь дууны хөвчөө чангаруулж сулруулдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл, дууны хөвчөө чангаруулбал хэлбэлзэх тоо нь олон болж, гарах дуу нь нарийн болж, дууны хөвчөө суллавал хэлбэлзлийн тоо цөөрч, гарах дуу нь бүдүүн болно.
    2. Авианы хүч буюу чанга, сул шинж юунаас хамаарах вэ?
      • Хэлбэлзэгч биеийн хэлбэлзлийн далайцаар (тархалтын хэмжээ) тодорхойлно. Далайц гэдэг нь авианы хэлбэлзлийн тарах чигт эгц босоо орших 1 см талбайгаар 1 секундэд урсан гарах хүчний хэмжээ юм. Далайц их бол дуу хүчтэй, чанга авиа гарна. Бага бол дуу хүчгүй, сул авиа гарна.
      • Уушгинаас гарсан хийн түрэлтийн хэмжээ, өгүүлэх эрхтний булчингийн хүчдэлээс хамаарна. Уушгинаас гарсан хийг хэчнээн хүчтэй шахаж, өгүүлэхийн идэвхтэй эрхтний булчинг чангаруулан хэлбэл төдий чинээ чанга авиа гарна. Жишээ нь: “б-п, з-ц, ж-ч” зэрэг гийгүүлэгчийг харьцуулан хэлж үзээрэй. “п” гийгүүлэгчийг хэлэхэд уруулын булчин чангарч, “ц, ч” гийгүүлэгчийг хэлэхэд хэлний булчин чангарч хэлэгдэж байгаа учраас “п, ц, ч” гийгүүлэгчийг “чанга гийгүүлэгч” гэнэ.

    Асуулт даалгавар

    1. Хэлний авианы сонсгол зүйн шинжүүдийг нэрлэнэ үү.
    2. Сонсголонт ба шуугиант авиаг хэрхэн ялгах вэ?
    3. Авианы чанга, сул шинжид нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлно уу.

    5.6.2. Эгшиг авиа, түүний онцлог, зөв дуудах нь

    Зураг 1. Эгшиг авиалбарын ялгаруулах шинж буюу ангилал

    Эгшиг авиаг зөв дуудах нь

    Монгол хэлний эгшиг үсгийн нэр ба дуудлага тохирно. Үүнийг хүснэгтээр үзүүлье.

    Хүснэгт 1. Эгшиг үсгийн нэр ба дуудлага

    Асуулт даалгавар

    1. Эгшиг ба гийгүүлэгч авианы ялгаа юу вэ?.
    2. Эгшиг авиаг яагаад урт, богниноор ялган дуудаж болдог вэ?
    3. Эгшиг үсгийн нэр, дуудлага тохирдог уу?

    5.6.3. Гийгүүлэгч авиа, түүний онцлог, зөв дуудах нь

    Зураг 2. Гийгүүлэгч авиалбарын ялгаруулах шинж буюу ангилал

    Нэмэлт тайлбар 1. Шүргэх гийгүүлэгчийг дараах байдлаар нарийвчлан ангилна.

    Нэмэлт тайлбар 2. Хэл, тагнайн оролцоогоор ангилахдаа:

    А. Эс тагнайшсан буюу хатуу гийгүүлэгч: б (бар) , в (зав), г (туг), д (бод), л (хол), м (ам), н (ан), р (хор) т (хот), х (ах)
    Ямагт хатуу: з, ц, с
    Б. Тагнайшсан буюу зөөлөн гийгүүлэгч: б (бяр) , в (завь), г (агь), д (бодь), л (холь), м (амь), н (ань), р (хорь) т (тоть), х (ахь)
    Ямагт зөөлөн: ж, ч, ш
    Эр үгийн гийгүүлэгч нь “и” ба “ь”-гийн нөлөөгөөр зөөлөрч хэлэгдэх ба хэл, тагнай руу ойртож хэлэгдэх тул зөөлөрсөн гийгүүлэгчийг “тагнайшсан” гэж нэрлэнэ. Эм үгийн гийгүүлэгч эгшгийнхээ нөлөөгөөр тагнайшна. (зөөлөрнө.)

    Гийгүүлэгч авиаг зөв дуудах нь

    Гийгүүлэгчийн нэр ба дуудлага тохирдоггүй бөгөөд монгол хэлний гийгүүлэгч авиа нь нэг үетэй үгийн адагт орсон байдлаас цэвэр дуудагддаг. Үүнийг хүснэгтээр үзүүлье.

    Хүснэгт 2. Гийгүүлэгч үсгийн нэр ба дуудлага

    Асуулт даалгавар

    1. Гийгүүлэгч авиаг яагаад сунгаж удаанаар дуудаж болдоггүй вэ?
    2. “д, т” авианы ижил ба ялгаатай шинжүүдийг нэрлэнэ үү.
    3. Гийгүүлэгч үсгийн нэр, дуудлага тохирдог уу?

    5.6.4. Зөв бичих зүй, зөв бичих дүрмийн тогтолцоо

    Зөв бичих зүй нь (orthography) тухайн хэлний үгийг бичихэд нийтээр дагаж мөрдөх дүрмийн тогтолцоо, зөв бичихүйг судалдаг хэл шинжлэлийн салбар ухаан бөгөөд яриа болон бичгийн харьцааг дуудлага, бичлэгээр нь зохицуулах үүрэгтэй. Үг, бичвэрийг зөв бичих, бичиж буй зүйлийн утга санааг эргэлзээгүй зөв илэрхийлэхэд нэг мөр цэгцэлж журамласан зөв бичих дүрэм (orthografic) чухал үүрэгтэй. Иймээс зөв бичих дүрэм нь тухайн хэлээр хэлэлцэгч хүн бүхэнд зориулагддаг бөгөөд зөв бичих хэм хэмжээ соёлтой хүн бүрийн баримтлах утга зохиолын хэлний хэм хэмжээ юм.

    Улс орон бүр зөв бичих дүрмийг утга зохиолын хэлний онцлог, аман ба бичгийн хэлний бүтэц, бүрэлдэхүүндээ нийцүүлэн зохиохдоо баримтлах хэд хэдэн зарчим бий. Эдгээр зарчимд авианы дуудлага, үгийн утга, гарал үүсэл, бичлэгийн уламжлал зэрэг олон талыг харгалзах бөгөөд аль нэг зарчим нь голлосон байдаг. Тодруулбал, тухайн хэлний зөв бичих дүрмийг ярианы хэлэнд ойртуулан зохиоход авиа зүйн зарчим чухал бол үгийн бүтэц тогтолцоонд нийцүүлэхийн тулд үг зүйн зарчмыг баримтална. Түүнчлэн ижил дуудлагатай үгийг утга ялган бичихэд бэлгэ тэмдгийн зарчмыг, харин уламжлалд буюу монгол бичигт хэрхэн бичиж хэвшсэнийг баримтлан бичих шаардлагатай бол түүхэн уламжлалын зарчмыг тус тус баримтална. Монгол бичигт үг зүйн зарчмыг голлон, түүхэн уламжлалын болон бэлгэ тэмдгийн зарчмыг тодорхой үгсэд ягштал баримталсны зэрэгцээ авиа зүйн зарчмыг тодорхой хэмжээгээр баримталсан байдаг. Харин кирилл бичигт авиа зүйн ба үг зүйн зарчмыг голлон, зарим үгийг түүхэн уламжлалын ба бэлгэ тэмдгийн зарчмыг баримтлан бичихээр тогтож, зөв бичих дүрмийг зохиосон байна.

    Дэлхийн олон улс зөв бичих дүрмээ зохиохдоо баримталдаг хэд хэдэн зарчмууд бий. Үүнд:

    Зөв бичих дүрэм зохиох болон зөв бичиж сурахад харгалзах нэг чухал зүйл бол дуудах, бичихийн ялгаа, онцлог, харилцан хамаарал юм. Зөв бичих ёсны гол баримтлал, учир шалтгааныг зөв бичих зүйд, харин зөв дуудан хэлэх, ярихад баримтлах журам шаардлагыг зөв дуудах зүйд авч үздэг. Гэвч зөв дуудах зүй, зөв бичих зүй хоёр нь хоорондоо нягт уялдаатай, утга зохиолын хэлний хэм хэмжээг тодорхойлж байдаг чухал зүй тогтол юм. Зөв бичих хэм хэмжээг зөв бичих дүрэм болон зөв бичих дүрмийн толь бичгээр зохицуулдаг. Аль ч хэлний зөв бичих дүрэм нь тухайн хэлэндээ харьцангуй тогтвортой хадгалагддаг онцлогтой.

    Кирилл бичиг ба зөв бичих дүрмийн толиуд

    Монголчууд хөгжлийнхөө түүхэнд арав гаруй цагаан толгойн хэлбэрийг сонгон авч байсны дотроос оюуны болон эдийн соёлын хамгийн баялаг сан хөмрөгийг тээж ирсэн болон тээж байгаа бичиг үсэг бол үндэсний буюу монгол бичиг, кирилл буюу монгол кирилл бичиг хоёр юм.

    Монгол Улс тухайн цаг үеийн шаардлагаар орос хэлний цагаан толгойд үндэслэн, шинэ үсэг зохион хэрэглэсэн билээ. Тодруулбал, 1941 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчид ба Сайд нарын Зөвлөлийн хамтарсан хурлаас монгол бичгийг шинэ орос үсэгт шилжүүлэх нь зүйтэй гэж үзэн, “Монголын шинэ үсгийг тогтоох тухай” тогтоол (22/17) баталжээ. Шинэ үсгийн зохиох төлөвлөгөөг Ю.Цэдэнбалаар ахлуулсан улсын комисст даалгаж, мөн оны 5 дугаар сарын 9-нд “Орос үсэгт үндэслэсэн монголын шинэ үсгийг батлах тухай” тогтоол (25/27) гарч, кирилл монгол үсгийг бичих ба хэрэглэх түр дүрмийг боловсруулан гаргах, цагаан толгой, сурах бичиг бэлтгэхийг ШУХ, Ардыг гэгээрүүлэх яаманд даалгажээ. 1941-1946 онд улсын албан хэргийг шинэ үсгээр явуулах бэлтгэл хийж, 1945 оны 5-р сарын 18-нд МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн “Бүх хэвлэл ба улсын албан хэргийг шинэ үсгээр явуулах тухай” тогтоол (31/27) батлагдан, 1946 оны 01 сарын 1-ний өдрөөс төрийн албан ёсны хэлэнд уг бичгийг хэрэглэж эхэлжээ.

    Кирилл үсэгт тулгуурласан шинэ үсгийн ач холбогдлыг “Шинэ үсгийн комисс”-ын тогтоолд ”Манай шинэ үсгийн зөв бичих дүрэм нь монголчуудын халхын төв аялгуун дээр дуун ухааны судлал ба үг бүтэх ёсыг баримтлан, ардын ярианы хэлд ойр зохиогдож чадсан” гэж үнэлжээ. Улмаар 1960-аад оны эцсээр бүх нийтийн 90 гаруй хувь нь бичиг үсэгтэн болсон бөгөөд энэхүү амжилтыг ЮНЕСКО өндрөөр үнэлж, “Бүх нийтээр бичиг үсэгтэн болсны шагнал”-ыг БНМАУ-д хүртээсэн билээ. Тийнхүү бүх нийтээр бичигтэн болсноор үндэснийхээ түүх соёлын баялаг өвийг кирилл бичигт буулгаж, хүн ард нь дэлхийн соёл, шинжлэх ухааны арвин их сантай танилцаж, орчин үеийн соёлт үндэстнүүдийн нэг болж чадсан нь XX зууны монголын нийгмийн амьдралд гарсан чухал алхмын нэг болсон юм. (Төмөртогоо Д. , хууд. 326)

    ХХ зууны дөчөөд оноос хойш монгол кирилл бичгийн зөв бичих зүйн хэд хэдэн толь гарч, нийтээр мөрдөж иржээ.Үүнд:

    Эрдэмтэн Ц.Дамдинсүрэн 1942 онд зохиосон “Шинэ үсгийн дүрэм”-ийг 1949 онд “Монголын шинэ үсгийн товч дүрэм” хэмээн хэвлүүлсэн бөгөөд “...4 жилийн турш уг дүрмийг хэрэглэсэн туршлагадаа тулгуурлан, засаж сайжруулсан, 1942 оны дүрмийг товчилж, авсаархан болгосноо” тэмдэглэсэн байна. (1949, хууд. 3)

    Эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, Я.Цэвэл нарын боловсруулсан “Үсгийн дүрмийн зөв бичих толь” (1951) -д “Монголын шинэ үсгийн товч дүрэм”-ийг хавсаргасан байна.

    Эрдэмтэн А.Лувсандэндэвийн редакторлан хэвлүүлсэн “Монгол орос толь” (1957) нь зөв бичих дүрмийн толь биш боловч 22000 монгол үгийг, орос орчуулгатай нь жагсаасан нь монгол үгийг зөв бичихэд ихээхэн тустай толь болж чаджээ.

    Эрдэмтэн С.Мөөмөөгийн бага, дунд ангийн сурагчдад зориулан зохиосон “Зөв бичих дүрмийн толь” (1962)-д хэл ярианд түгээмэл хэрэглэгддэг 7000 орчим үгийг жагсааж, олон янзаар бичдэг үгсийн бичлэгийг жигдлэхийг анхаарсан байна.

    Эрдэмтэн Я.Цэвэлийн зохиосон “Монгол хэлний товч тайлбар толь” (1966) нь 30000 гаруй монгол үгийн утгыг тайлбарласнаараа өмнөх толиудаас давуу болсон ч нэг үгийг хоёр хувилбартай бичсэн дутагдал байгааг дурдах нь зүйтэй.

    Багш, судлаач Б.Осор, Б.Эрдэнэбаяр нарын зохиосон “Зөв бичих дүрмээр зүйлчилсэн толь” (1973)-д үгсийг зөв бичих дүрмээр зүйлчлэн түүвэрлэж, дүрмийн тохиолдол бүрээр ангилсан нь багш, сурагчийн аль аль нь хэрэглэж болох толь болжээ.

    Эрдэмтэн Х.Далхажав, Ц.Цэрэнчимэд нарын зохиосон “Зөв бичих зүйн толь бичиг” (1974)- т зөв бичих дүрмээр үгийн бүтцэд өөрчлөлт оруулах дагаврыг сонгон, үгсийг хувиргахын хамт олон янз бичдэг үгийг нэг мөр болгоход анхаарчээ.

    Эрдэмтэн Ц. Сүхбаатар, Ж.Лувсандорж нарын зохиосон “Зөв бичих зүйн лавлах” (1983)-д олон янзаар бичдэг үгс, зарим дагаврын бүтцийг журамласан байна.

    Академич Ц.Дамдинсүрэн, багш, судлаач Б.Осор нарын зохиосон 18000 үгтэй “Монгол үсгийн дүрмийн толь бичиг” (1983)-д олон янз бичдэг үгсийн бичлэгийг нэг мөр болгохын хамт “Монгол үсгийн товч дүрэм”-ийг хавсаргажээ.

    Академич Л.Болдын зохиосон “Монгол хэлний зөв бичих зүйн толь” (2003) нь өмнөх толь бичгүүд дэх бичлэг үгсийн бичлэгийг жигдлэх зэргээр зөв бичих зүйн маргаантай асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн анхаарчээ.

    Доктор (Ph.D) Д.Өлзийбаяр, Ө.Оюунхүү нарын зохиосон “Монгол хэлний зөв бичгийн дүрмийн товч толь” (2004) -д нэр бүхий есөн зохиолчийн зарим зохиолыг картлан бичихдээ үгсийн бичлэгийг журамлахад анхаарсан байна.

    Доктор (Sc.D), профессор Ш.Чоймаа, С.Лодойравсал нарын хэвлүүлсэн “Монгол хэлний хэл зүйн толь бичиг” (2007) -т кирилл бичгийн зөв бичих дүрэм, утга ялгах тайлбар зэргийг багтаажээ.

    Доктор (Ph.D), профессор С.Мөөмөө нарын эмхэтгэн гаргасан “Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” (2010)-д зөв бичих дүрмийн зүйлчилсэн хураангуйг хавсарган, олон янзаар бичиж байгаа үгсийг тольчлон оруулсан байна.

    Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Монгол кирилл бичгийн зөв бичих зүйн толь” (2012 ) нь хорин мянга гаруй толгой үгийг багтааж, үгийн бичлэгийг “Кирилл бичгийн стандарт тогтоох тухай” тогтоолд (2011) нийцүүлжээ.

    Монгол Улсын Засгийн газрын баталсан “Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” 37-р тогтоолд (2013.02.02.) “... кирилл үсгийн дүрмийн толь бичиг боловсруулан гаргах”-ыг заасны дагуу мэргэжлийн эрдэмтдийн баг 44900 үг бүхий зөв бичих дүрмийн толь зохиосон нь хараахан хэвлэгдээгүй ч дүрмийн толийн шинэчлэлийн нэг жишээ болжээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх ХБҮЗ-өөс эрхлэн гаргасан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” (2018)-ийг тус зөвлөлийн “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толийг батлах тухай” 01 дүгээр тогтоолоор (2018.07.06) баталж, бүх нийтээр даган мөрдөж эхэлсэн билээ.

    Мэдээлэл, харилцааны технологи эрчимтэй хөгжиж буй өнөө үед зөв бичих дүрмийн цахим толь вэбд суурилсан болон гар утасны апликейшн хэлбэрээр гарч байна. Тухайлбал, 2016 онд ШУА-ийн ХЗХ-гээс эрхлэн гаргасан 60 мянга гаруй толгой үг, 80 мянга гаруй холбоо үг бүхий үгийн сантай “Монгол хэлний их тайлбар толь” цахим тольд үгийн зөв бичлэгийг тайлбарын хамт оруулжээ.

    Үүний зэрэгцээ “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” (2018) цахим хэлбэрээр гарч, PDF, онлайн хэлбэрээр, гар утасны апликейшн, KINDLE төхөөрөмжид суулгах зэргээр ашиглаж боломжтой болсон байна.

    Зөв бичих дүрмийн тогтолцоо

    Бичгийн хэлний зөв бичих зүйг тогтвортой хадгалж ирсэн гол зүйл нь зөв бичихүйн зүй тогтол, бүтэц тогтолцоот чанар юм. Тогтолцоо гэдэг нь нэгэн бүхэллэг бүтцэд эмхлэгдэн орсон, хоорондоо салшгүй уялдаат зүйлсийн зүй тогтол юм.

    Кирилл бичгийн зөв бичих дүрэм нь шаталсан тогтолцоо бүхий, бүхэллэг шинжтэй. Доктор (Sc.D), профессор Ц. Оюун энэ шинжид тулгуурлан, кирилл бичгийн зөв бичих дүрмийг 3 ангилжээ.

    Зураг 3. Зөв бичих дүрмийн тогтолцоо

    Зөв бичих дүрэм хоорондын харилцан уялдаат чанар

    Зөв бичих дүрэм нь нэгэн бүхэллэг тогтолцоонд хамаарах харилцан уялдаа холбоо бүхий зүй тогтолтой. Өөрөөр хэлбэл, зөв бичих дүрмүүд нь өөр хоорондоо гадаад ба дотоод уялдаа холбоогоор холбогддог. Тухайлбал, дотоод уялдаа холбоо гэдэг нь авиа зүйн холбогдолтой дүрмүүд өөр хоорондоо уялддаг бол гадаад уялдаа холбоо гэдэг нь авиа зүйн холбогдолтой дүрэм, үг зүйн ба өгүүлбэр зүйн холбогдолтой аль нэг дүрэмтэй уялдахыг хэлнэ. Зөв бичих дүрмүүд өөр хоорондоо хэрхэн уялддагийг зарим дүрмээр жишээлэн тайлбарлая.

    “ж, ч, ш –ийн дараах эгшгийг зөв бичих дүрэм” (§27)-ийг бусад дүрэмтэй интеграцчилах нь

    “ж, ч, ш”ийн дараах эгшгийг зөв бичих дүрэм” –ийн (§27) “Эр, эм ямар ч үгийн дунд ж, ч, ш гурвын дараа дараа эгшиг бичих шаардлага гарвал дандаа “и” бичнэ.” (§ 27.3) дүрмийг дараах дүрмүүдтэй холбон ойлгоно. Үүнд:

    1. “Эгшигт гийгүүлэгч үгэнд орохдоо өмнөө ба хойноо аль тод хэлэгдэх талдаа эгшигтэй бичигдэнэ” (§16 ) дүрэмтэй уялдуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, “Эр, эм ямар ч үгийн дунд “ж, ч, ш” гурвын дараа эгшигт гийгүүлэгчийг эгшигжүүлэх үүрэгтэй балархай эгшиг бичих бол дандаа “и”эгшиг бичнэ.” гэсэн үг. Жишээ нь: хож+ л=хожил номч+ рх= номчирх, бүж + г = бүжиг, хүч+ л=хүчил...
    2. “Заримдаг гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч орвол сүүлийн заримдаг гийгүүлэгч өмнөө ба хойноо аль тод хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ.” (§17) дүрэмтэй интеграцчилах боломжтой. Өөрөөр хэлбэл, эр, эм ямар ч үгийн дунд “ж, ч, ш” гурвын дараа заримдаг гийгүүлэгчийг эгшигжүүлэх үүрэгтэй балархай эгшиг бичих бол зөвхөн “и” эгшиг бичнэ. гэсэн үг. Жишээ нь: оч + цгоо = очицгоо, аянш+ ж= аяншиж, хүч + т = хүчит...
    3. “Нөхцөл үйлийн зэрэгцэх хэлбэрийн “-ж, -ч” нөхцөлийг бичих дүрэм”-ийн (§40) “Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд зөвхөн “-ж“ бичнэ” гэсэн зүйлтэй (§ 40.2) интеграцчилах боломжтой. Өөрөөр хэлбэл, “Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд заримдаг гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад сүүлийн заримдаг гийгүүлэгч өмнөө ба хойноо эгшигтэй бичнэ” гэсэн дүрэм давхар интеграцчилагдан, “-ж” заримдаг гийгүүлэгчийг эгшигжүүлэхийн тулд “и” эгшиг бичиж байна.

    Зураг 4. ж, ч, ш-ийн дараах эгшгийг зөв бичих дүрэм (§27)-ийг бусад дүрэмтэй интеграцчилах нь

    Энэ мэтчилэн “ Заримдаг гийгүүлэгчийн дүрэм” (§16, 17)-тэй “-ж, -ч” нөхцөлийг бичих дүрэм (§39), “Ж, ч, ш –ийн дараах эгшгийг бичих дүрэм” (§26), “Зөөлний тэмдэг солигдох дүрэм” (§31), “Зөөлний тэмдэг үл солигдох дүрэм” (§32), “Гээгдэх эгшгийн дүрэм” (§27), “Гээгдэхгүй эгшгийн дүрэм” (§29), “Хамааруулах “-х” дагаврыг бичих дүрэм” (§42), “Утгат хэсгийг зөв бичих дүрэм” (§34), “Зарим тийн ялгалын нөхцөлийг бичих нь” (§43), “Сул үг, дагавар үгийг зөв бичих дүрэм” (§49), “Ялгах эгшгийн дүрэм” (§21,22) зэрэг 12 зүйлийн 17 дүрмийг интеграцчилах боломжтой.

    Ийнхүү балархай эгшгийн эгшигжүүлэх үүрэгт давхардсан тоогоор 16 зүйлийн 25 дүрмийг нэгэн багц болгон интеграцчилах боломжтой.

    Зураг 5. Балархай эгшгийн эгшигжүүлэх үүрэгтэй интеграцчилах бүлэг дүрэм

    Хэдийгээр энд зөвхөн балархай эгшгийн эгшигжүүлэх үүрэгтэй интеграцчилагдсан дүрмүүдийг ялган үзүүлсэн ч балархай эгшгийн ялгах, зөөлрүүлэх үүрэгт холбогдох дүрмүүд ч давхар хөндөгдөж байгааг харж болно. Энэ нь балархай эгшиг нь “эгшигжүүлэх + ялгах”, “эгшигжүүлэх +зөөлрүүлэх” гэсэн давхар үүрэгтэй байдагтай холбоотой юм.

    Мөн балархай эгшгийн ялгах үүрэгт дараах 8 зүйлийн 10 дүрмийг нэгэн багц болгон интеграцчилж, нэг дүрмийн цаана 2-4 дүрмийг багтааснаар “Балархай эгшгийн ялгах үүрэг”-ийг тойрсон ”бүлэг дүрэм” үүсэж байна. Ингэхдээ авиа зүйн холбогдолтой буюу эгшиг, гийгүүлэгчийг бичих дүрэм хоорондоо дотоод интеграц үүсгэхийн хамт үг зүйн холбогдолтой буюу дагавар нөхцөлийг бичих дүрэмтэй гадаад интеграц үүсгэж байна.

    Зураг 6. Балархай эгшгийн ялгах үүрэгт интеграцчилагдах зөв бичих дүрмүүд

    Эндээс балархай эгшиг нь “эгшигжүүлэх+ялгах”, “эгшигжүүлэх + зөөлрүүлэх” давхар үүрэгтэй байдгаас балархай эгшгийн ялгах үүрэгтэй интеграцчилагдсан дүрмээс гадна эгшигжүүлэх, зөөлрүүлэх үүрэгт холбогдох дүрмүүд давхар хөндөгдөж байгааг харж болно.

    Балархай эгшгийн зөөлрүүлэх үүрэгт дараах 9 зүйлийн 12 дүрмийг нэгэн багц болгон интеграцчилахын хамт нэг дүрмийн цаана 2-6 дүрмийг багтааснаар “зөөлрүүлэх үүрэг”-ийг тойрсон ”бүлэг дүрэм” үүсэж байна. Мөн авиа зүйн холбогдолтой буюу эгшиг, гийгүүлэгчийг бичих дүрэм нь өөр хоорондоо дотоод интеграц үүсгэхийн хамт үг зүйн холбогдолтой буюу дагавар, нөхцөлийг бичих дүрэмтэй гадаад интеграц үүсгэж байна.

    Зураг 7.Балархай эгшгийн зөөлрүүлэх үүрэгтэй интеграцчилах бүлэг дүрэм

    Эндээс балархай эгшиг нь “эгшигжүүлэх + зөөлрүүлэх” давхар үүрэгтэй байдаг учраас балархай эгшгийн зөөлрүүлэх үүрэгтэй интеграцчилагдсан дүрмээс гадна эгшигжүүлэх, зөөлрүүлэх үүрэгт холбогдох дүрмүүд давхар хөндөгдөж байгааг харж болно.

    Монгол кирилл бичгийн зөв бичих дүрмүүдэд эргэх холбоо үүсэх нь

    Монгол кирилл бичгийн зөв бичих дүрмийг дотоод уялдаа холбоогоор нь интеграцчилах явцад тухайн дүрэмтэй уялдаа холбоо үүсгэж буй зарим дүрмийн аль нэгийг таниулахад бусад дүрэм дахин давтагддаг өвөрмөц зүй тогтол ажиглагдсан юм. Үүнийг бид “зөв бичих дүрэмд үүсэх эргэх холбоо” гэж нэрлэж байгаа бөгөөд энэ нь аль нэг дүрэм олон удаа давтагдаад байгаа хэрэг бус, зөв бичих дүрэм нь харилцан хамаарал бүхий тогтолцоо болохын баталгаа юм. Зөв бичих дүрмүүдийн хооронд үүсэх “эргэх холбоо”-г тодорхойлох нь суралцагчид зөв бичих дүрмийг “хоосон” цээжлэх биш, дүрмийн системтэй, ухамсартай мэдлэг эзэзмшиж, зөв бичих чадвараа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх боломжтой.

    Зөв бичих дүрмийн хооронд “эргэх холбоо” хэрхэн үүсэхийг “-ж, -ч” нөхцөлийг бичих дүрэм” (§39), “Эгшигт гийгүүлэгчийн дүрэм (§15) –ээр жишээлэн, үзүүлье. (Жич: Сумаар эргэх холбоог, тоогоор дүрмийн давтамжийг тэмдэглэв.)

    Хүснэгт 3. “-ж, -ч” нөхцөлийг бичих дүрэмд (§39) эргэх холбоо үүсэх нь

    Ийнхүү эдгээр дүрмийн аль нэгийг заахад бусад дүрмүүд 2-4 удаа давтагдан, дүрмийн “эргэх холбоо” үүсэх ба тэр хэмжээгээр суралцагчдын зөв бичих дүрмийн мэдлэг гүн бат, цэгцтэй болж, зөв бичих чадвар, дадал болоход нөлөөлнө. Үүнийг зургаар үзүүлье.

    Зураг 8. “-ж,- ч нөхцөлийг бичих дүрэм” (§39) -д эргэх холбоо үүсэх нь

    Энэ бүхнээс үзэхэд кирилл бичгийн зөв бичих дүрмүүд нь өөр хоорондоо нягт уялдаа холбоотой байж, нэг нь нөгөөгийнхөө мөн чанарыг тодотгодог болох нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, өнөөгийн зөв бичих зүйн сургалтад зөв бичих дүрмийн тогтолцоонд нь, бүхэлд нь авч үзэх нь зөв бичиж сурахад нэн чухал болохыг судлаач, эрдэмтэд онцлон тэмдэглэсэн байна. Тухайлбал,

    Нэрт заах аргач багш Б.Бямбасүрэн “... сурагчдын бичгийн алдаа буурахгүй байгаа нь дүрмийг “эрээвэр хураавар дүрмийн цуглуулга” байдлаар системээс гадуур зааж байгаатай холбоотой”, “...Дүрмийг сайн эзэмшүүлэхдээ бүхэл бүтэн зүйл болгож ойлгох систем нь хаана байна вэ? гэдгийг сайн мэдүүлснээр хэсэг бусаг дүрэм хоосон цээжлэх зовлонгоос чөлөөлж, дүрмийг ухамсартай, гүнзгий ойлгох боломж олгоно.”

    Доктор (Sc.D), профессор Ц. Оюун “...Зөв бичих дүрмийг тогтолцоогоор нь, хоорондын шүтэлцээ, холбоо хамаарлаар нь ... нэг дор багцалснаар зөв бичих дүрмүүдийг цэгцтэй ухварлан ойлгоход хялбар болно.”

    МУГБ Н.Баяртогтох “...Ерөнхий зүй тогтлыг нь зааж өгвөл зөв бичихэд сандарч, төөрөлдөхгүй. Олон анги дамжуулж, урт хугацаанд заах шаардлагагүй. Зөв бичгийн дүрэмд 4.5-12 цаг л хэрэгтэй”

    МУАБ Д.Төмөр “...Зөв бичих чадвар, дадалтай болоход учир шалтгааныг ухаарч ойлгох нь тустай” хэмээн тус тус онцолсон байна.

    Нэгэнт кирилл бичгийн зөв бичих дүрэм нь тогтолцоо тул кирилл бичгийн зөв бичих дүрмийг өөр хооронд нь уялдуулан, ойлгож, цаашид бага ангийн сурагчдад энэхүү онцлогийг харгалзан таниулахад анхаарах нь нэн чухал.

    Асуулт даалгавар

    1. Кирилл бичгийн зөв бичих дүрмийн ямар ямар толиуд зохиогдсон бэ?
    2. Кирилл бичгийн зөв бичих дүрэм нь бүхэл бүтэн тогтолцоо болохыг хэрхэн нотлох вэ?
    3. Зөв бичих дүрмүүдийг өөр хооронд нь холбон ойлгох (интеграцчилах ) боломжтойг тодорхой дүрмээр жишээлэн тайлбарлаарай.

    Ашигласан ном зүй

    1. Санжаа. Ж., Авиа зүй, авиалбар зүй, УБ 2005
    2. Орчин цагийн монгол хэл, УБ, 2004
    3. Орчин цагийн монгол хэл, УБ, 2020. I дэвтэр
    4. Цолоо, Ж. Орчин цагийн монгол хэлний авиа зүй, УБ, 1976
    5. Даваасүрэн, Н. Зөв дуудах, зөв бичих зүй (T.ML310), УБ, 2024
    6. Бямбацэрэн, Г. Эх хэлний цагаан толгойд суралцахуйн онол арга зүй, УБ, 2020
    7. Самбуудорж, О. Монгол хэлний үгийн дуудлагын толь, УБ, 2014
    8. Бямбасан, П.(1978) “-ж, -ч, -жээ, - чээ” нөхцөлийг бичих дүрмийн тухай. УБДС. ЭШЗАБ №1.(10), х. 97-105
    9. Бямбасүрэн, Д. (1981). Монгол хэлний зөв бичих дүрэм ба түүний заах аргын онцлог. Сурган хүмүүжүүлэгч сэтгүүл №6. х.52-55
    10. Бямбасүрэн, Д. (1982). Дүрмийг бичигт хэрэглэх арга барилд сургах нь. Сурган хүмүүжүүлэгч сэтгүүл №1.х.34-37
    11. Бямбасүрэн, Д. (1983). Зөв бичих дадал төлөвшүүлэхэд дасгалын үүрэг. Сурган хүмүүжүүлэгч сэтгүүл №6.х.24-28
    12. Бямбасүрэн, Д. (1984). Зөв бичих дадал төлөвшүүлэхэд дүрмийн үүрэг холбогдлыг ойлгох нь. Сурган хүмүүжүүлэгч сэтгүүл №2. х.49-53
    13. Бямбацэрэн, Г. Эх хэлний цагаан толгойд суралцахуйн онол арга зүй, УБ, 2020
    14. Бямбасүрэн, Д. (1984). Зөв бичих дадал төлөвшүүлэхэд дасгалын үүрэг. Сурган хүмүүжүүлэгч сэтгүүл №4. х.52-57
    15. Даваасүрэн, Н. (2021). Монгол кирилл бичгийн зөв бичих дүрмийн интеграцчилсан арга зүйн судалгаа, туршилт, үр дүн (Бага боловсролын багш бэлтгэх хөтөлбөрийн монгол хэлний хичээлийн жишээн дээр) (Боловсрол судлалын докторын зэрэг горилсон бүтээл)
    16. Даваасүрэн, Н. (2024). Зөв дуудах, зөв бичих зүй (T.ML310), УБ,
    17. Даваасүрэн, Н. (2024).Анхаагийн ярьсан үлгэр буюу багачуудын үзэх зөв бичих дүрэм, УБ
    18. ХБҮЗ (2018). Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь, УБ,
    19. Оюун , Ц. (2018). Зөв бичих дүрмийн тогтолцоот хураамж,УБ,
    20. МУБИС, НХУС. (2022) Орчин цагийн монгол хэл, УБ, I дэвтэр

    НЭМЖ АШИГЛАХ МАТЕРИАЛ

    5.7. Үгийн сан судлал

    Н.Даваасүрэн

    5.7.1. Үгийн сан гэж юу вэ?

    Тухайн хэлний нийт үгсийг “үгийн сан” гэх бөгөөд тэрхүү үгийн санг судалдаг хэл шинжлэлийн салбар ухааныг “үгийн сан судлал” буюу “лексикология” гэнэ. Энэ нь “lexicos - үг, logos – сургаал” гэсэн утгатай грек нэр томьёо юм.

    Аливаа хэлний үгийн сан нь хэлний бусад салбар болох авиа зүй, үг зүй, өгүүлбэр зүйг бодвол байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Тодруулбал, хэлний үгийн сан дахь үг хуучирч хэрэглээнээс гарах, шинэ үг үүсэн хэрэглээнд нэвтрэх, үгийн утга шинэчлэгдэх зэргээр байнга хувьсаж өөрчлөгдөж байдаг байна.

    Тийм ч учраас тухайн хэлний баялаг боловсронгуй эсэхийг үгийн сангаар нь тодорхойлдог байна. Тодруулбал, аливаа хэлний баялаг эсэх нь үгийн сан дахь үгийн тоогоор, харин боловсронгуй эсэх нь үгийн утга илэрхийлэх чадвараар тодорхойлогддог ажээ.

    Үгийн сангийн бас нэг онцлог нь тэрхүү хэлээр хэлэлцэгч ард түмний зан заншил, эрхлэх аж ахуйтай нягт холбоотой байдаг. Жишээ нь: Монгол хэлний үгийн санд ахачлах дүүчлэх ёс, мал аж ахуйтай холбоотой үг түгээмэл байдаг бол газар тариалан, далай тэнгис зэрэгтэй холбоотой үгс харьцангуй ховор.

    Үгийн сан судлалыг судлах зүйлийнх нь хүрээгээр ерөнхий ба тусгай гэж ангилна.

    Зураг 3.7.1. Үгийн сангийн судлах зүйлийн хүрээ

    Зураг 3.7.2. Үгийн сангийн судлах зүйл

    Зураг 3.7.3. Үгийн сан судлалын дэд салбарууд

    Үгийн утгыг нарийвчлан судлахын тулд үг гэж юу вэ?, үгийн мөн чанар юунд орших вэ?, үгийн хэлбэр гэж юу вэ?, үгэнд хэдэн утга байж болох вэ? зэрэг олон асуудлыг мэдэх шаардлага тулгардаг.

    Үг гэж юу болохыг тодорхойлсон 100 гаруй тодорхойлолт байдаг. Тухайлбал,

    Эдгээрийг нэгтгэн, ерөнхийд нь дүгнэвэл “Ертөнцийн юмс үзэгдлийг заан нэрлэж, хүний сэтгэлийн хөдөлгөөний олон өнгө аясыг илэрхийлдэг, хүний харилцааны дээд түвшний нэгж болох эх, өгүүлбэрийг бүтээх үндсэн нэгж болдог, хэлбэр агуулгын нэгдэл бүхий хэлний нэгж юм.”

    Үгийн утга гэдэг бол бодит юм, үзэгдэл, хөдөлгөөн; тэдгээрийн тухай ухагдахуун, хэлний тэмдэг гурвын шүтэн барилдсан харьцаа гэж хэл шинжлэлд үздэг. Ийм учраас үг нь өнгөн бүтэцтэй, гүн бүтэцтэй бичил нэгэн ертөнц юм.

    Зураг 3.7.4. Үгийн онцлог



    Асуулт даалгавар

    1. Үг гэж юу вэ?
    2. Үгийн өнгөн бүтэц, гүн бүтэц гэж юу вэ?
    3. Үгийн сан судлалын судлах зүйл юу вэ?

    5.7.2. Үгийн сангийн үг буюу лексема

    Үгийн сан судлалын гол судлах зүйл бол үг юм. Тухайн хэлний үгийн санд буй үгс нь бүгд утгатай хэдий ч зарим нь юм үзэгдэл, түүний шинж, чанар, тоо, орон байр, үйл хөдлөл зэргийг заасан бодит утгатай бол зарим нь үгийн утгыг нэмэн дэлгэрүүлэх, үгсийн хоорондын харьцааг заасан хийсвэр утгатай байдаг.

    Үгийн сан судлалд юм үзэгдлийг заан нэрлэсэн бодит утга бүхий үгийг судлах ба үүнийг “ЛЕК+СЕМА” БУЮУ ҮГЛЭВЭР гэнэ. Үглэвэр гэдэг бол зөвхөн ухагдахуун илэрхийлж байгаа үгийн сангийн нэгж бөгөөд энэ нь:

    Зураг 3.7.5. Үгийн сангийн үндсэн нэгж


    Асуулт даалгавар

    1. Үг ба үглэврийн ялгаа юу вэ?
    2. Үгийн сангийн үндсэнм нэгжүүд үглэврийн хувьд ялгаатай юу? Жишээгээр нотлоорой.
    3. Хоршоо үг, нийлмэл үг хоёрыг хэрхэн ялгах вэ?

    5.7.3. Үгийн сан- утга зүйн ай

    Хэлний үгийн сан-утга зүйн айг нэгэн ерөнхий төрөл, ангид нэгдэн багтах, үгийн сангийн олон нэгжийн утгын нийтлэг шинжээр нь бие биеэс зааглан тодорхойлно.Хэл шинжлэлийн ай гэдэг бол тэнгэр мандал, сав, шим ертөнцийн юм, үзэгдэл, үйл хөдлөл зэргийн түгээмэл холбоо, шинж чанарыг ерөнхий хийсвэрлэн ангилсан, төрөл зүйлийн ухагдахуун, шинжлэх ухааны зүйлчилсэн ойлголт юм.

    Оросын эрдэмтэн Л.А. Новиковын тодорхойлсноор “Үгийн сан-утга зүйн ай гэдэг н үгийн сангийн олон нэгжийн ерөнхийлөн дүгнэсэн утгын нэгдэл юм.”

    Үгийн сан- утга зүйн айг дараах хэдэн утгууд бүрдүүлнэ. Үүнд

    Ганц утгат үг (моносеми, monosemia)

    Олон утгат үг (полисеми, polysemia)

    Нэг үгэнд байгаа олон утгыг үндэслэж, олон утгат үг гэж нэрлэнэ.

    Нэг үг цөм утгаас гадна, хэд хэдэн салмал утгатай байж болно. Олон утгат үг нь нэг үгийн салмал олон утгын харьцааг үзүүлсэн үгийн сан-утга зүйн ай юм.

    Үгийн олон утга үүсэх буюу утгыг шилжүүлэн хэрэглэх 3 үндсэн хэв шинж бий.

    Зүйрлэн нэрлэх ёс

    Аливаа нэг юм, үзэгдлийн адил төстэй талыг нөгөө юм үзэгдлийн онцлогдох шинж болгон жишиж, утга шилжүүлэн нэрлэх ёсыг зүйрлэн нэрлэх ёс гэнэ.

    1. Хэсэг нь бүхэлдээ харьцах харьцаа буюу тэдгээрийн байрлалын онцлогоор утга шилжүүлэн тохоож зүйрлэн нэрлэнэ. Жишээ нь: хүн, амьтны толгой – гаансны толгой, хөөрөгний толгой, ханын толгой, уулын толгой...
    2. Юмсын тодорхой шинжид тулгуурлан, утга шилжүүлэн зүйрлэн нэрлэнэ. Жишээ нь: зүрх араа, халуун сэтгэл, хурган хуц, халуун нүүр
    3. Үгийн утгыг санаа үүргээр нь шилжүүлэн зүйрлэн нэрлэнэ. Жишээ нь: морины жолоо- төрийн жолоо, эрийн жолоо, эрдмийн жолоо, амьдралын жолоо
    4. Үйл үгийн цөм утга шилжиж, үйл хөдлөлийн байдлыг дуурайлган зүйрлэн нэрлэнэ. Жишээ нь: нүүх – шатар нүүх, үүл нүүх, элс нүүх, шувуу нүүх, будаг нүүх, амьтан нүүх

    Төлөөлөн нэрлэх ёс

    Бүхэл зүйлийн нэрийг түүний хэсгээр нь орлуулан нэрлэхийг төлөөлөн нэрлэх ёс гэнэ.

    Солин нэрлэх ёс

    Хоёр юм, үзэгдлийг нэг үгээр нэрлэж буйг солин нэрлэх ёс гэнэ. Ингэж нэрлэхэд юм ба ухагдахуун хоёул өөрчлөгддөг бөгөөд доорх байдлаар солин нэрлэдэг.

    Асуулт даалгавар

    1. Ганц ба оон утгат үгийн ялгааг харьцуулан тайлбарлана уу.
    2. “сав” үгэнд олон утга үүсгэх боломжтой юу? Толь бичиг ашиглан тайлбарлан батлаарай.
    3. Үгийн олон утгыг “салмал утга, салаа утга” гэж тайлбарлах нь зөв үү?

    Төрөл үг (гипоним, hyponymy)

    Монгол хэлэнд яригч, сонсогч нарт эргэлзэхгүйгээр санаа нь буух, төлөөлсөн нэрээрээ ихэвчлэн хэрэглэгдэх төрөл утгат үг арвин бий. Жнь:
    МАЛ: адуу, тэмээ, үхэр, хонь, ямаа
    ДӨРВӨН УЛИРАЛ: өвөл, хавар, зун, намар
    ТАВАН ТАНСАГ: сайхан дүрс, яруу дуу, сайхан үнэр, сайхан амт, машид зөөлөн
    ТАВАН ЦУЛ: зүрх, уушги, элэг, бөөр, дэлүү гм

    Харьяа утгат үг (мероним, meronymy)

    “тооно, унь” зэрэг үгэнд харьяа утга хэрхэн үүсэхийг зургаар үзүүлье.

    Төсөө утгат үг (пароним, paronymy)

    Хэл шинжээчид төсөө утгат үгийг өргөн, явцуу гэсэн 2 утгаар авч үздэг байна. Эрдэмтдийн тодорхойлолтыг харьцуулан авч үзвэл:

    Д.Н. Штелёв: Утгаараа ойрхон нэгэн язгууртай үгсийг төсөө утгат үгс /пароним/ гэнэ.

    Д.Отгонсүрэн: “Дуудлага нь төсөөтэй, утга нь ондоо үгсийг төсөөтэй нэр, төсөөт үг гэдэг. Жишээ нь: эр-ир, хайртай-найртай, цэлгэр-дэлгэр гэх мэт” гэжээ

    Д.Бадамдорж: “Утгаараа ойрхон, дуудлага төсөөтэй, адил язгуур бүхий, хэлзүйн нэгэн айд багтах үгсийг үнэмлэхүй төсөө үг гэнэ” гэж тодорхойлон, судалсан байна.

    Төсөө утгат үгийг дараах хоёр шинжээр тодорхойлно. Үүнд:

    1. Утгын хоёр төвтэй байна.
    2. Үгийн гарлын хувьд ямар нэгэн ижил эштэй байна.

    Жишээ нь: “цагаан-цэгээн” гэх төсөө утгат үг нь:

    Хоёул өнгө илтгэдгээрээ адилавтар боловч нэг нь тод цагаан, нөгөө нь цэнхэвтэр өнгө гэсэн утгын 2 төвтэй бөгөөд хоёр үглэвэр нь “ца-цэ” гэсэн хоёул өнгө илэрхийлсэн хувилбар язгуураас бүтсэн тул гарлын нэг эштэй юм. давших-дэвших” гэдэг 2 үг ойролцоо дуудагдах, хоёул ахих хөдөлгөөн илэрхийлэх боловч утгын хоёр төвтэй буюу утгын ялгаатай.

    “давших” хөдлөл нь урагш, хэвтээ чигт ахихыг үзүүлэх утга бол “дэвших” хөдлөл дээш, босоо чигт ахихыг үзүүлэх утга юм.

    Монгол хэлний төсөө утгат үгийг эгшгийн сэлгээн дээр үндэслэн, хос хэлбэрт /гатлах / гол мөрнийг туулан гарах/ гэтлэх /ямар нэгэн юм, учрал тохиол, аюул тотгорыг туулан гарах/, олон хэлбэрт /бандгар, бэндгэр, биндгэр, бондгор, бундгар, бөндгөр, бундгар, бүндгэр/ гэж ангилж болно.

    Төсөө утгат үг хэрхэн үүсдэг вэ?

    Асуулт даалгавар

    1. Төрөл утгат үгийг ялган таних ямар арга байх боломжтой вэ?
    2. Төрөл утгат үг, харьяа утгат үгийн ялгааг жишээгээр нотлон тайлбарлана уу.
    3. “мод” гэдэг үгэнд төрөл утга үүсэх боломжтой юу?

    Ижил нэр (омонимы, omonymy)

    Дуудлага, хэлбэр ижил, утгаараа ондоо үгсийг “ижил нэр” гэнэ. Жишээ нь:

    1. Хүний мөрнөөс хурууны шувтрах үзүүр хүртэлх хэсгийг заасан үг. Жишээ нь: баруун гар
    2. Юмын буй болох, үүсэх, эхлэх, зайлах, шилжих, салж ангижрах, төрөх зэрэг хөдөлгөөн заах үйл үг. Жишээ нь: Гадаа гар.

    Ижил нэрийн үндсэн шинж нь хоёр буюу хэд хэдэн үгийн агуулгын тал нь ялгаатай боловч хэлбэрийн тал нь адил байдагт оршино.

    Ижил үгийг утга, хэлбэр, хувиллын байдлаар нь бүрэн ижил үг, заримдаг ижил үг гэж ангилна.

    Бүрэн ижил үг нь дуудлага, бичлэг, хэлзүйн бүх хувиллаараа тохирох үгс юм. Жишээ нь: нэхэх

    1. хөөж мөшгөх утгатай үйл үг
    2. сүлжих, гөрөх утгатай үйл үг

    Заримдаг ижил үг нь хэлзүйн хувиллаараа тохирохгүй үгс байна. Жишээ нь: халх-халах, савх-савах, хөрвө-хөрөв, гэрэл-гэрлэ ...

    Ижил нэрийн ангилал:

    Ойролцоо нэр (синонимы, sinonymy)

    Дуудлага бичлэгээрээ өөр, утгаараа ойролцоо үгийг “ойролцоо нэр” гэх бөгөөд юм үзэгдлийн хоорондын нарийн ялгамжааг илэрхийлэхгэсэн хүмүүсийн сэтгэхүйн хөгжлийн үр дүнд ойролцоо үгс үүсдэг байна. Жишээ нь: харах-үзэх, айл-хөрш, уурлах- хилэгнэх, айлчин-гийчин-зочин, харанхуй- бүрэнхий, идэх-зооглох, хагас- дутуу гэх мэт.

    Ойролцоо утгатай үгс нь ойролцоо шинж чанар бүхий нэгэн зүйлийн өөр өөр нэрлэлт болох ба хам сэдэвт бие биеэ орлох боломжтой байдаг. Ийнхүү ойролцоо утга нь хэлний хэрэглээнд нэгийг нь нөгөөгөөр сольж, оновчтойг нь сонгон найруулах нөхцөл боломж бүрдүүлнэ.

    Аливаа хэлэнд нэг ойлголтыг олон үгээр буюу бага зэрэг өөрөөр ойролцоогоор нэрлэх нь түгээмэл. Тиймээс ойролцоо нэр нь нэг ойлголт, юмсыг өөр өөрөөр нэрлэдэг, хам сэдэвт бие биеэ орлох боломжтой байдаг байна.Жишээ нь: андуурах- эндүүрэх, баярлах- магнай тэнийх, жаргах- цэнгэх, удаан –аажим ...

    Ойролцоо утгатай үгсийг бүлэглэн нэгэн эгнээ болгохыг ойролцоо нэрийн эгнээ гэх ба хамгийн гол утгыг хадгалсан үгийг ”толгой үг” гэнэ. Жишээ нь: бүх, бүгд, зон, цугаараа, олноороо, даяар, хотлоор, нийтээр гэсэн ойролцоо нэрийн эгнээний ”бүх” гэсэн үг нь толгой үг болно.

    Ойролцоо утгат үгс нь хэл найруулгад орлох, нарийвчлах гэсэн 2 үндсэн үүрэгтэй.

    Ойролцоо утгат үгийг нэгийг нь нөгөөгөөр харилцан орлуулан найруулж болохыг утга-зүйн орлох үүрэг гэнэ. Жишээ нь: хот-Улаанбаатар, шагнуулах- шагнал авах ...

    Ойролцоо утгат үгийг ямар нэгэн шинж чанар, онцлог, хөдлөл зэргийн шатлал, эрэмбэ, өвөрмөц талыг нарийвчлан найруулахыг утга зүйн нарийвчлах үүрэг гэнэ. Жишээ нь: нөхөр-/дотно хүн, нийгмийн харилцааны албан бус нэрлэлт/, найз-/дотно хүн, хувийн харилцааны албан бус нэрлэлт/, анд /Дотно итгэлцсэн журмын сайн нөхөр/ ...

    Асуулт даалгавар

    1. “тулга” үгэнд хэлбэрийн ижил нэр үүсэж болох уу?
    2. “тулга” үгэнд ойролцоо нэрийн эгнээ үүсгэж болох уу?
    3. Зүйр үг дэх онцолсон үгийг ойролцоо утгат үгээр солин найруулаад, найруулгад хэрхэн нөлөөлж буйг тайлбарлаарай.
      Дуулсныг хураавад эрдэм
      Дуслыг хураавал далай

    Эсрэг нэр (антонимы)

    Үгийн сангийн утгаараа харилцан эсрэг тэсрэг үгсийг эсрэг нэр буюу “антонимы” гэнэ. Энэ нь “анти буюу эсрэг”, “нимы буюу нэр” гэсэн утгатай грек үгээс гаралтай нэр томьёо юм. Жишээ нь: жаргал-зовлон, өндөр-нам, зөв-буруу, өдөр-шөнө, тарган-туранхай, буян-нүгэл, халуун-хүйтэн...

    Үг бүхэнд эсрэг утга байх албагүй бөгөөд юмсын чанар, харьцаа, өнгө, хэлбэр дүр, хэмжээ заасан тэмдэг нэрийн бүлэгт элбэг тохиолдоно.

    Үг-үгийн утга эсрэгцсэн харьцаа

    Үг-хоршоо үгийн утга эсрэгцсэн харьцаа

    Үг, өвөрмөц хэлц гэх эсрэгцсэн харьцаа

    Эсрэг нэрийн онцлог

    Эсрэг нэр үйл хөдлөл, орон байр, цаг хугацаа, шинж чанар заасан үгэнд үүснэ. Үүнд:

    Асуулт даалгавар

    1. Үг бүхэнд эсрэг нэр үүсэх үү?
    2. Эсрэг нэрийн илтгэх утгыг жагсаагаарай.
    3. Эсрэг нэрийн найруулгын үүргийг дараах жишээгээр нотлоорой.
      Дагдангийн эхнэрийн таргалсан Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ. (Д.Нацагдорж “Цагаан сар ба хар нулимс)

    5.7.4. Нэр зүй

    Нэр зүй нь аливаа нэгэн хэлнийнэрийн зүйл болох оноосон нэр, газар ус, овог аймаг, үндэстэн ястны нэрийг түүх, гарал үүсэл утга, угсаатны зүйн талаас нь нарийвчлан судалдаг бөгөөд судлах хүрээгээр нь 2 ангилна.

    1. Ерөнхий нэр зүй: Дэлхий нийтийн хэлний хүний болоод газар усны нэр зүйн онцлог, бүтцийг судална.
    2. Тусгай нэр зүй:Тодорхой нэг хэлний нэр зүйн онцлогийг судална.

    Хүний нэр зүй

    Монгол хүний нэр зүйг хөгжлийнх нь үе шатаар 3 ангилна. Үүнд:

    1. 13-14-р зууны үеийн хүний нэр
    2. Шашин дэлгэрэх үеийн хүний нэр
    3. Орчин үеийн буюу шинэ үеийн хүний нэр

    XIII-XIY зууны үеийн хүний нэр зүй:

    XIII зуунаас өмнөх үеийн хүний нэр нэр, түүний онцлог, бүтцийг тодорхойлоход нэлээд бэрхшээлтэй байдг бөгөөд “Монголын нууц товчоо”-нд тулгуурлан, тухайн үеийн хүний нэрийн онцлогийг дараах байдлаар ангилж болно.Үүнд:

    1. Гадаад төрх, зүс царайны өнгө,авир занг эш болгон нэр өгдөг байжээ. Жишээ нь: Цагаадай, Сорхон Шар, Боролдой, Дува сохор, Сүбээдэй (Ам ихт),Мэгүжин сүүлт (Гахай сүүлт), Мэнлиг (Мэнгэт)...
    2. Эм хүйс илэрхийлдэг “-лжин, -лүн, -лэн,-гоо” дагавар бүхий нэр өгдөг байжээ. Жишээ нь: Өүлэн, Тэмүлэн, Алунгоо, Гүрвэлжин гоо, ...
    3. Овгийн ахлагчид эзэмшигчийн санааг илтгэсэн “-дай, -дэй, -лдай” дагавар бүхий нэр өгдөг байжээ. Жишээ нь: Өгөдэй, Цагаадай, Баргудай мэргэн, Чирхидэй баатар, Хорилардай мэргэн ...
    4. Баатар зоригтой, эрэлхэг, их хүчтэн болохыг бэлгэдэж нэр өгдөг байжээ. Жишээ нь:Зэв, Есөн төмөр, Чилгэр бөх, Харьбух, Мөнхтөмөр...
    5. Өргөмж нэрийн зүйл ч байжээ. Жишээ нь: Тэмүжин- Чингис хаан

    Шашин дэлгэрэх үеийн хүний нэр зүй:

    1. Бурхан сахиус, ном судрын нэр өгөх болжээ. Жишээ нь: Майдар- Асралт, Гомбо- Догшин сахиус, Манзушир- Оюун ухааны бурхан ...
    2. Бурханы сайн үйлийг бэлгэдсэн нэр өгөх болсон. Жишээ нь: Намдаг – Маш ариуссан, Дэмбэрэл- Шүтэх барилдах, Дэмид- хиргүй тунгалаг, Жав – иээвх, Мандал- бүрэн төгс ...
    3. Хүчтэй зоригтой байхыг бэлгэдэн, Богд, Төмөр, Алтан гэх мэт нэр өгөх болжээ.
    4. Төвөд нэрийг монголчлон, хуулбар нэр өгөх болсон байна. Жишээ нь: Дэмбэрэл- Учрал, Лувсан- Сайн-Оюут, Нацагдорж- Элдэв- Очир
    5. Сүсэг бишрэлийн үүднээс хүүхдийн нэрийг нууцлан, энхрийлсэн нэрийн зүйл өгөх болсон. Жишээ нь: Хүнбиш, Бибиш, Хургаа, Муунохой ...
    6. Өргөмж нэр ч өгөх болсон байна. Жишээ нь: Хатанбаатар Магсаржав, Хичээнгүй сайд Цэрэндорж ...

    Орчин үеийн хүний нэр зүй:

    1921 оноос хойших үеийн хүний нэр зүйг энэ үед хамааруулж үздэг. Шинэ үеийн монгол хүний нэрийн бүрэлдэхүүн нь монголчуудын нэр зүйн баялаг өв уламжлалд тулгуурлан, утга агуулгаараа өргөжин, баяжиж, хэлбэр бүтцийн хувьд ч өөрчлөгдөж байна. Үүнд:

    1. Төрсөн газар орноор нь: Орхон , Сэлэнгэ, Дарханбаяр, Улаанбаатар...
    2. Төрсөн гаргаар нь: Лхагвабаяр, Нямгэрэл, Бямбажаргал ...
    3. Урт удаан наслахыг бэлгэдэн, “ Далантай, Ерэнтэй” гэх мэтээр тооны нэрээр нэр өгөх болсон.
    4. Өнгө зүсээр нь: Шархүүхэн, Борхүү ...
    5. Түүхэн үйл явдалтай холбоотой нэр өгөх болсон. Жишэ нь: Монгол хүн сансарт ниссэнтэй холбоотойгоор Гүррагчаа, Сансартуяа, Сансарбаяр, Гүррагчаа- Жанибеков гэх мэт нэр өгөх болсон бол 1939, 1945 оны дайны дараа “Баатар” нэртэй хүмүүс их болжээ.
    6. Товчилсон нэр өгөх болсон. Жишээ нь: МЭЛС буюу Маркс, Энгельс, Ленин, Сүхбаатар гэх мэт хүний нэрийн эхний үсгээр товчлон нэр өгч байжээ.
    7. 1940-1950-аад оны үеэс Европын соёл дэлгэрэх болсонтой холбогдуулан, орос нэр өгөх нь элбэг болсон байна. Ингэхдээ орос нэрийг дуудлагаар нь, эсвэл монголчлон өгч байжээ. Жишээ нь: Никита-Нэхийт, Володя-Болоож, Рина- Ирийнаа...
    8. Сайн сайхныг бэлгэдсэн нэр: Азжаргал, Баяржаргал, Жаргалцэцэг ...
    9. Гоо зүй, гоо сайхныг бэлгэдэн, Гэрэл, Чимэг, Уянга, Сарнай гэх мэ нэр элбэг болсон.
    10. Ах дүү нарт эхлэл, төгсгөл ижил нэр өгөх болсон. Жишээ нь: Ганцэцэг, Ганбаяр, Ганжаргал, Гантуяа, Энхбаяр, Эрхбаяр, Азбаяр...
    11. Ууган хүүхдэд “Ууган, Анх” эхлэлтэй нэр өгдөг бол бага хүүхдэдээ отголохыг бэлгэдэн, “Отгонбат, Отгонжаргал, Отгонцэцэг” гэх мэт нэр өгөх болжээ.
    12. Эцэг эх нь өөрсдийн нэрийг холбож, “ Энхтүвшин, Дэжидмаа – Энхмаа, Баяр баатар, Энхцэцэг – Энхбаатар” гэх мэт нэр өгөх болжээ.
    13. Энхрий нэрийн зүйл өгөх болжээ. Нэргүй, Хэнчбиш, Мэдэхгүй...
    14. Алдар гавьяатай, түүхэн хүмүүсийн нэр өгшөх болсон. Жишээ нь: чингис, Тэмүжин, Өүлэн, Мандухай ...
    15. Хүйс солих утгатай нэр буюу эрэгтэй хүүхдэд эмэгтэй хүний нэр өгөх, эмэгтэй хүүхдэд эрэгтэй нэр өгөх зэргээр нэр өгөх болсон.

    Газар усны нэр зүй

    Энэ нь уул нуруу, тал хөндий, гол мөрөн, нуур далай, хот суурин, гудамж талбайн нэрийг судалдаг бөгөөд газар усны нэр нь тухайн ард түмний эрхэлдэг аж ахуй, байгалийн тогтоц, түүх уламжлал, байгалийн эд баялаг, ан амьтантай холбоотой байдаг бөгөөд үүнд тулгуурлан, дараах байдлаар ангилж болно.

    Газрын нэр:

    Тухайн орон нутагт байх баялгаар нь нэрлэнэ. Үүнд:

    1. Ан амьтан элбэг баяныг нь бэлгэдсэн нэр өгнө. Жишээ нь: Бугат, Согоот, Хандгайт, Тарвагатайн нуруу...
    2. Тухайн орон нутагт элбэг байх ургамал, жимсээр нь нэрлэнэ. Жишээ нь: Сонгинот, Бургаст, Яргайт, Мойлтын тохой ...
    3. Эрдэс бодис, ашигт малтмалын арвинаар бэлгэдэн нэр өгнө. Жишээ нь: Хужирт, Зост, Шаварт, Эрдэнэт...
    4. Баян тансгаар нь бахархсан утгатай нэр өгнө. Жишээ нь: Баянзүрх, Баянхангай, Тамсагийн тал ...
    5. Орон нутагт суурьшсан хүн ардаар нь нэрлэнэ. Жишээ нь: Дархадын хотгор, Дөрвөд даваа, Буриадын тохой…
    6. Тухайн орон нутгийн байгалийн тогтоц, шинжээр нь нэрлэнэ. Үүнд:
    7. Орон зай, зүг чигийн холбогдлоор нь нэрлэнэ. Жишээ нь: Ар уул, Зүүнбаян, Баруун хараа, Зүүнговь, Баруунтуруун ...
    8. Дүрс хэлбэрээр нь нэрлэнэ. Жишээ нь: Урантогоо, Тулга, Жалавч, Сэнжит цохио, Мэлхий хад ...

    Усны нэр:

    1. Ус арвин баялгаар нь нэрлэнэ. Жишээ нь: Баяннуур, Дэлгэрмөрөн...
    2. Усны орчим элбэг буй зүйлээр нь нэрлэнэ. Жишээ нь: Ангирт нуур, Бургаст гол, Төмөртийн гол...
    3. Тогтоц байдлаар нь нэрлэнэ. Жишээ нь: Холбоо нуур, Олгой нуур, Нарийн гол...
    4. Өнгө үзэмжээр нэрлэнэ. Жишээ нь: Хөх нуур, Цагаан нуур, Цэнхэрийн гол...
    5. Угсаатны нэрээр нэрлэнэ. Жишээ нь: Халх гол, Их уйгар гол...
    6. Урсгалын байдлаар нь нэрлэнэ. Жишээ нь: Түргэн гол, Дөлгөөн нуур ....

    Асуулт даалгавар

    1. Нэр зүйн дэд салбаруудыг нэрлэнэ үү.
    2. Өөрийн нэрийн бэлгэдлийг тайлбарлаарай.
    3. Орон нутгийнхаа уул усны нэрийн өвөрмөц түүхийг бичнэ үү.

    5.7.5. Үгийн сангийн үүсвэр бүрэлдэхүүн

    Аливаа хэлний үгийн сан нь тухайн хэлээр хэлэлцэгч ард түмний туулж өнгөрүүлсэн түүхийн туршид бүрэлдэн тогтдог. Цаг хугацааны эрхээр зарим үг хэрэглэгдэхээ больж мартагдан хуучравч шинэ үг бий болж, түүнчлэн харь хэлний үгс орж ирэн, үгсийн сан ямагт өөрчлөгдөж байдаг.

    Үгийн сан нь олон жилийн хугацаанд бүрэлдэн тогтсон байдаг бөгөөд үгийн сан дахь нийт үгсийг бүрэлдэхүүнийх нь хувьд:

    1. Өөрийн хэлний үг буюу уугуул үг
    2. Зээлбэр үг буюу харь хэлний үг гэж 2 ангилна.

    Уугуул үг

    Уугуул үг нь тухайн ард түмний ёс заншил, соёл сэтгэлгээ, эрхлэх аж ахуйн онцлогийг нарийн тусгасан, тогтвортой, идэвхтэй хэрэглэгддэг үгс юм. Уугуул үгс нь тухайн хэлний үгийн сангийн үндсэн нэгжийг бүрдүүлэх бөгөөд уг хэлэндээ олон мянган жилийн турш хэрэглэгдэж ирсэн байх төдийгүй тухайн хэлний үг бүтэх ёсны дагуу шинэ тутам бий болж байдаг. Монгол үндэстний утга соёлын хүрээнд байгаа соёлын үнэт зүйлс, жирийн аж амьдралын юмс, нүүдэлчний өвөрмөц соёл иргэншлийн эд өлөг, угсаатны дахин давтагдашгүй эд агуурс, бүтээл зэрэг нь дэлхийн улс түмний дунд түгээмэл бус, зөвхөн монгол хүний гараар бүтээгдсэн содон зүйл болно. Ийм ухагдахуун тэмдэглэсэн үгс нь унаган үг болно. Жишээ нь: гэр (тооно, унь, хана, туурга, чагтага), дээл (монгол хувцас), үүц (хавар хэрэглэхээр өвөл бэлдсэн мах), соёмбо (монгол бэлгэдэл тэмдэг), ноос, аргамаг (хүлэг), айл, аймаг, ард, говь, тамга, төгрөг, хаан, хурал гэх мэт...

    Харь хэлний үг

    Дэлхий нийтийн хэлэнд харь хэлний үг ороогүй, үндсэн уугуул үгийн сантай хэл гэж байдаггүй. Тухайлбал, орос хэлний нийт үгсийн 10%-ийг харь хэлний үг эзэлдэг бол англи хэлний идэвхтэй хэрэглэгддэг үгсийн 20% нь европ гаралтай үг байдаг ажээ.

    Харь хэлний үгс нь тухайн хэлэнд орохдоо өөрийн хэлэнд байхгүй үзэгдэл, нэр томьёог нэрлэх зорилгоор авах нь түгээмэл байна.

    Харь хэлний үг нь хэлэнд ам ба бичгийн хэлээр дамжин орж ирдэг. Тодруулбал, англи, франц, герман хэлний үгс орос хэлээр дамжин, бичгээр орж ирсэн бол хятад хэлний үг ам ба бичгийн аль алинаар нь монгол хэлэнд орж ирсэн байна.

    Харь хэлний үг нь шууд ба дам 2 аргаар нэвтэрдэг. Тодруулбал, турк, манж, хятад, төвөд хэлний үгс шууд орж ирсэн бол англи, франц, герман хэлний үг орос хэлээр дамжин, монгол хэлэнд дам нэвтэрсэн байна.

    Зарим харь хэлний үг нь харь хэлний үг гэдэг нь мэдэгдэхгүй больсон байх ба тийм үгсийг “өөрийншсөн үг” гэнэ. Харь хэлний үг нь дараах байдлаар өөрийншдөг. Үүнд:

    Монгол хэлэнд орж ирсэн харь хэлний үг

    Харь хэлэнд орсон Монгол үг

    Нийт дундын үг

    Дэлхийн олон хэлэнд орчуулдаггүй, нийт дундын үг байх ба үүнийг “экзостизм” гэж нэрлэдэг. Тухайлбал,

    Хуулбарлан орчуулах

    Харь хэлний үгийг эх хэлнээ хуулбарлан орчуулах нь дэлхийн аль ч хэлэнд түгээмэл байдаг бөгөөд энэ нь аливаа үндэстний соёлд чухал үүрэг гүйцэтгэдэг. ОЦМХ-ний хуулбарлан орчуулсан үгийн ерөнхийд нь 4 зүйл болгон авч үздэг. Үүнд:

    1. Үгийн сангийн хуулбар буюу үгчлэн орчуулах. Жишээ нь: красный уголок- улаан булан, главная тема- гол сэдэв, атмосфера- агаарын даралт...
    2. Утгачлан орчуулах. Жишээ нь: универмаг (универсальный магазин) – их дэлгүүр, теннис- одон бөмбөг, университет- их сургууль ...
    3. Заримдаг хуулбар. Жишээ нь: автотранспорт- авто тээвэр, цветный металл- өнгөт металл ...
    4. Үг бүтэх аргаар хуулбарлах. Жишээ нь: библиотека- номын сан, аптека- эмийн сан, картотека- картын сан ...

    Асуулт даалгавар

    1. Уугуул үгийн онцлогийг тайлбарлана уу.
    2. Харь хэлний үг хэрэглэх шалтгаануудыг дурдана уу.
    3. Харь үгийг өөрийн хэлний үгээр солин нэрлэх боломжтой юу?

    5.7.6. Хэлц судлал

    Тухайн ард түмний аж амьдрал, ахуй орчин, зан заншил, соёл, сэтгэлгээний өвөрмөц онцлогийг тусгасан, олон жилийн хөгжлийн үр дүнд боловсрон бий болж, хэвшин тогтсон үг хэллэгийг “хэлц” гэнэ. Хэлцийг судалдаг ухааныг “хэлц судлал (phraseology, фразиология)” гэнэ. Хэлцийн бүтэц- тогтвортой, утга-нэгдмэл байх ба ёгт үг, зүйр цэцэн үг, оньсого таавар, мэргэн үг зэрэг аман зохиолын эх нь тухайн үндэстний заншил, соёлыг тогтвортой хадгалдаг учраас “хэлц” гэж үздэг.

    Өвөрмөц хэлц гэдэг нь утгын хувьд бүрдүүлж байгаа үг тус бүрийн цөм утга алдарч, нийлэн нэгдэж, нэг ухагдахуун, нэг утга санаа илэрхийлсэн хэлц үг бөгөөд дараах онцлогтой.

    Өвөрмөц хэлц ба хэвшмэл хэлц

    Хэвшмэл хэлц

    Асуулт даалгавар

    1. Хэлц үгийг утгаар нь ангилах боломжтой юу? Толь бичиг ашиглан тайлбарлаарай.
    2. Өвөрмөц ба хэвшмэл хэлцийн ялгааг тайлбарлана уу.
    3. “нүд” гэдэг үг орсон өвөрмөц ба хэвшмэл хэлцийг тайлбар толь ашиглан үүсгэж, утгыг тайлбарлаарай.

    Ашигласан ном зүй

    1. Г.Акым Өвөрмөц хэлцийн тайлбар толь, 1982, Уб
    2. Д.Бадамдорж, Монгол хэлний утга судлалын үндэс, 2010,Уб
    3. Д.Бадамдорж Монгол хэлний үгийн сангийн утга зүй, 2015, Уб,
    4. Н.Даваасүрэн, М.Энхжаргал Үгийн сан судлал 2022, Уб
    5. Орчин цагийн монгол хэл, II дэвтэр, 2022, Уб
    6. Өлзийхутаг Ц. Монгол хэлний үгийн сангийн судлал. УБ., 1973 
    7. Ж.Төмөрцэрэн Монгол хэлний үгийн сангийн судлал,1974, Уб
    8. С.Энхжаргал Монгол хэлцийн тайлбар толь
    9. Монсудар Өвөрмөц хэлцийн тайлбар толь
    10. Монсудар Хэвшмэл хэлцийн тайлбар толь
    11. Ж. Бат- Ирээдүй. "Монгол хэлний ойролцоо, эсрэг үгийн толь бичиг" 2014, Уб
    12. Ж.Баттөгс Үгийн сан судлал, 2015, Уб

    НЭМЖ АШИГЛАХ МАТЕРИАЛ