10.1.ДҮРСЛЭХ УРЛАГ

Н.Хүдэрчулуун

Суралцахуйн зорилт:

  1. Зургийн багаж, хэрэглэгдэхүүнийг таньж хэрэглээг тодорхойлох
  2. Тосон харандаагаар ажиллах арга барилыг зураг дүрслэлд хэрэглэх
  3. Үндсэн дүрсийг хайчлах, эвлүүлэх, өрөх аргаар бүтээх
  4. Үндсэн дүрсийг зохиомжлон наах аргаар бүтээл хийх

10.2.Технологи арга зүй (TECHNOLOGY METHODOLOGY)

Алтай Нэргүй

Батболд Жаргал

Суралцахуйн зорилт:

  1. Технологийн хичээлд хэрэглэх багаж хэрэгслийг зөв барих, ашиглах, хүүхдэд тайлбарлан таниулах аргуудтай танилцах, осол аюулгүй ажиллах, арга техникүүдийг эзэмших
  2. Ертөнцийн юмсыг бүрдүүлэгч эгэл дүрсүүд, геометрийн биет тэдгээрийг ашиглан загвар бүтээх, загварчлах
  3. Байгалийн гаралтай материалууд болох чулуу, навч зэргээр суралцагчдын урлах чадварыг дэмжих, бүтээл хийх
  4. Цаасны үүсэл хөгжил, төрөл ангилал, цаасан материалаар бүтээл урлах арга технологи

10.2.1 Багаж хэрэгсэлтэй осол аюулгүй ажиллах

Бага ангийн сурагчид нь багажаар аюул осолгүй зөв ажиллахад багажаа зөв хадгалах, ажилд бэлтгэж сурах явдал хамгийн чухал юм. Технологийн хичээл эхлэхийн өмнө тухайн хичээлд ямар багаж хэрэгсэл ашиглах гэж байгаагаас шалтгаалан хичээлийн санамж хэсэгт осол аюулгүй ажиллах заавар танилцуулах хэрэгтэй байдаг.

Тухайлбал:

Материал боловсруулахад ашигладаг хэрэгслийг багаж гэнэ. Модны, төмрийн, цаасны, бөс даавууны гэх мэт олон төрлийн багаж байдаг.

Багаж хэрэгсэл

Хайч(Энд дарна уу)

Сурагчид хайчтай осол аюулгүй ажиллах заавар

Дугуй дүрс хайчлах (Энд дарна уу).

Төрөл бүрийн хэлбэр дүрс хайчлах

Цаасыг давхарлаж хайчлах (Энд дарна уу)

Цаасны хутга.(Энд дарна уу)

Сурагчид цаасны хутгатай осол аюулгүй ажиллах заавар:

Зүсэлт хийх арга ажиллагаа:

Цаас, болон картон зүсэхдээ тэгш хавтгайд хөдөлгөөнгүй байрлуулна. Зүсэлт хийхдээ төмөр шугам ашиглана. Зүсэлт хийх үед хутганы ир хурц байх шаардлагатай. Ир мохсон тохиолдолд хугалагчаар нь хугалж ирийг солино. Зүсэх газраа шугамынхаа мөрийг тулгаж тавиад зүүн гараараа төөлсөн маягтайгаар шугам дээрээ дарж баруун гартаа хутгаа бариад шугамынхаа мөрөнд эгц босоо байдалтайгаар тулган, эхлээд даралт багатайгаар хутгаа гулсуулж татна. Дараагийн ээлжинд зүсэж гаргасан ормоо дагуулан дарах хүчээ нэмэгдүүлэн зүснэ. Олон давхар цаас болон зузаан хатуу картонд дээрх зүсэх ажиллагааг хэд хэдэн удаа давтан хийж гүйцэтгэнэ.

Гар оёдлын зүү(Энд дарна уу)

Сурагчид зүүтэй осол аюулгүй ажиллах заавар:

Дасгал, даалгавар

Хайчны аюулгүй ажиллагаа

10.2.2 ГЕОМЕТРИЙН ҮНДСЭН ДҮРС БА БИЕТҮҮДИЙГ БҮТЭЭХ ЗАГВАРЧЛАХ

Агуулгын үндсэн ойлголт, гол санаанууд

Геометрийн үндсэн дүрс, биетүүдийг бүтээх, загварчлах, зохиомжлох, нэмэх, хасах, хосолмол аргуудыг ашиглан “Дүр”бүтээх арга зүйд суралцан, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх сэдэл санааг олж авах

Үндсэн биетийн тухай ерөнхий ойлголт

Геометрийн дүрс болон биетүүдийг үндсэн шинжээр нь геометрийн болон геометрийн бус гэж 2 ангилна. Дүрсийг үндсэн 5 дүрс, биетийг үнсэн төрхөөр нь 6 ангилдаг. Ертөнцийн юмс 4 үндсэн зураас, 5 үндсэн дүрс, 6 үндсэн биетүүдээс бүрддэг.

4 үндсэн зураас

4 үндсэн зураас

5 үндсэн дүрс

5 үндсэн дүрс

6 үндсэн биет

6 үндсэн биет

Дүрс бүтээх аргачлал

Сэдвийн хүрээнд багтсан агуулга

Бүдүүвч

Бүдүүвч

Эд юмсын хэлбэр, хэмжээ, харьцаа өнгө зэргийг өөр хооронд нь зохицуулан нийцүүлж уран сайхны аргаар илэрхийлэхийг зохиомж гэнэ. Зохиомжийн шийдлээр эд юмсын хэлбэр загвар нь байнга шинэчлэгдэж байдаг. Бага ангид зохиомжийн тухай авч үзэхдээ бүрдэл хэсгийн байрлал, хэлбэр гэсэн 2 ухагдахуунд тулгуурлана. 3-5-р ангид зохиомжийг эрж хайхдаа дараах үндсэн 4 аргыг ашигладаг. Үүнд:

Энэхүү бүлэг сэдвийг заахдаа суралцагчдыг 3 үндсэн үйл ажиллагаанд суралдцуулна.

Зураг1. Дүрс, дүрсэн загвар, загварчилгаа

дүрс, дүрсэн загвар, загварчилгаа

Зарим бүтээл болон хавтгай дүрсийг хэлбэршүүлж зохиомж үүсгэж болох зарим жишээг үзүүлье.

Зураг2. Дугуй дүрсийн загварчлал.___________________________________Зураг3. Энд эгэл дүрсүүдээс ямар дүрс ороогүй байна вэ?

дүрс, дүрсэн загвар, загварчилгаа

Үндсэн биетүүдийг нэмэх, хасах, хосолмол аргуудаар загварчлахад түмэн зүйлийн хэлбэр бүхий биет үүсдэг жамтай. Видео бичлэгийг үзээд дараах эргэцүүлэх асуултанд хариулаарай. Эргэцүүлэх асуулт Загварчлах аргуудыг та өөрийн амьдрал ахуйдаа хэрхэн хэрэглээ болгож болох талаар жишээ дурьдан тайлбарлана уу.

Даалгавар 1 . Гэрлийн бүрхүүлийг байрлал, хэлбэр, тоо, хэмжээг өөрчлөх 4 аргаар загварчилна уу.

Даалгавар 2 . Доорх загваруудаас сонгон дэлгээсийг байгуулна уу



Дүгнэлт

Геометрийн дүрс, биетийг хэрхэн бүтээх, загварчлах, зохиомжлох, технологийн дагуу гүйцэтгэх үйл ажиллагааг зураг дүрслэлээр тайлбарлан, гол үндсэн ухагдахууныг бичлэгээр хүргэснээр энэхүү дэд сэдвийг заахдаа үндсэн 3 үйл ажиллагаанд суралцуулах мэдлэгийг олж авна. Үүнд:

Дасгал даалгавар, эргэцүүлэх асуулт, түүнд хариулт өгөх материал зэрэг агуулгаас бүрдэнэ.

10.2.3 Байгалийн материал

Чулуугаар урлах

Чулууны тухай товч мэдээлэл

Чулууг хүмүүс олон янзаар ашигладаг боловч зориулалтаасаа шалтгаалж өөр өөр ангилал тогтоосон байдаг. Жишээлбэл эрдэнийн чулууг хүн гоёл чимэглэлд хэрэглэдэг. Өнгөт чулууны хувьд бий болгосон талст, өнгөлгөөнөөс илvv уг чулууны гэрлийн ерөнхий төрх нь их чухал. Өнгөт чулуунууд бол гал улаан өнгөтэй бадмаараг /рубин/, хөх индраанил /сапфир/, ногоон өнгөтэй маргад /изумруд/, алтан шар молор /топаз/ гэсэн чулуунууд байдаг. Тунгалаг биш чулуунуудад хаш, номин зэрэг нэвт гэрэлтдэггvй чулуунууд багтдаг.

Бидны амьдралд хаана ч байдаг чулууг хэрхэн сургалтад ашиглах боломж байна вэ?

Чулуу нь өөрийн гэсэн өнгөтэй, судалтай, олон янз хэлбэртэй байдаг. Тиймээс эдгээрийг нь ашиглаж чулуун дээрээ бүтээлээ урлана. Чулуун дээр бүтээл урлахдаа цэг толбоор чимэглэж, цул будаж чимэглэж, зурааслан чимэглэж, том чулуун дээр будгаар уран зураг зурж, өөрийг нь өрж дүрслэл үүсгэж урлаж болно.

дүрс, дүрсэн загвар, загварчилгаа

Навчаар урлах

10.2.4 ЦААСАН УРЛАЛ

Агуулгын үндсэн ойлголт, гол санаанууд

Цаасны үүсэл хөгжил, төрөл ангилал, бүтэц, шинж чанар. Монголчуудын цаас хийж байсан арга технологи. Цаас, картоныг хэлбэржүүлэх, бат бөх чанарыг сайжруулах, төрөл бүрийн арга технологийн боловсруулалт хийх үйл ажиллагаа.

Хүн төрөлхтөний үүсэл хөгжлийн явцад бүтээсэн нэг том ололт нь цаас юм. Цаас нь хүний өдөр тутмын амьдралын хэрэгцээг хангахааас гадна өчүүхэн төдий зүйлээс урлагийн гайхамшигт бүтээлийг бий болгодог онцлогтой. Цаас нь бусад материалуудыг бодвол энгийн, түгээмэл, илүү хялбар хөнгөн боловсруулагддаг ба тэрээр амархан зүсэгдэж, нугаларч, урагдаж, мушгирч, ямарч цавуугаар наагддаг тул түүнийг хүмүүс өөрсдийн хэрэгцээндээ өргөнөөр ашигласаар байдаг. Эрт дээр үеэс хүн төрөлхтөн цаасыг олон янзын хэлбэр дүрсэд оруулж хайчлах, огтлох, эвхэх, нугалах замаар бүтээл хийн төрөл бүрийн урсгал чиглэлээр хөгжүүлж өөрийн гэсэн давтагдашгүй өнгө төрх, хэлбэр дүрс, гоёмсог ганган байдлыг цогцлоосоор ирсэн билээ.

Цаас гэж юу вэ?

Цаас нь өөр хоорондоо ургамлын ширхгээр холбогдож бэхлэгдсэн нимгэн хуудаст материал бөгөөд цаасны шинж чанарыг бүрдүүлэхийн тулд найрлаганд нь дүүргэгч, цавуудагч болон будагч бодис тусгай нэмэлтийг хийж өгдөг. Цаас бэлтгэх үйл ажиллагаа нь буталсан модонд целлюлоза хиймэл торго, давирхай, шохой, гипс болон бусад материалууд холих, түүнийгээ савлах, хэвлэх, шахах, хатаах, будах, бэлэн болсон цаасыг хуйлж ороох дамжлагаар бий болно. Хуйлж ороосон цаасыг хэвлэлийн үйлдвэрүүдэд стандарт хэмжээгээр хэрчиж хэрэглэнэ. Цаасны шингээх чадвар нь тос болон устай харьцуулахад тэс өөр юм. Жишээ нь цаас, тосыг сайн шингээж болох боловч усыг шингээхгүй байж болно. Харин модлог масс агуулсан шохойгүй цаас нь шингээлт сайтай бөгөөд эсрэгээр нягт ихтэй ширхэгтэй цаас нь нягтшил багатай хөвсгөр цаасыг бодвол шингээх чадвар нь сул байдаг.

Цаас үүсэл хөгжил ба монголчуудын цаас хийж байсан түүх

Хүн төрөлхтөн бичиж эхэлснээс хойш 4000 жилийн дараа цаасыг бүтээсэн гэдэг. Хамгийн анх папирус, пергамент, үйсэн цаас үүссэн түүхтэй. Африк тивд ургадаг зэгс шиг өндөр, нарны шүхрийг санагдуулам цэцгийн баглаатай олон наст ургамлыг папирус гэдэг. Папирусын зузаан ишийг хэсэг хэсгээр нимгэн зүсэж хооронд нь нааж дээр нь хар ба улаан өнгөөр бичиж түүнээ хуйлж эвхэнэ. Папирус дээр бичигдсэн Египетийн хаад ноёдын бичиг түүх болон үлджээ. 2000 жилийн тэртээ бага Азид одоогийн Турк улсын нутагт эртний Грекийн Пергам нутгийнхан эрдэмтэн мэргэд болон зохиолчдын бүтээлийг хичээнгүйлэн цуглуулж хуулан бичдэг заншилтай байжээ.

Папирус мод

Зураг3. Папирус мод

Анхандаа Египетээс папирус худалдан авдаг байснаа хожим нь өөрсдөө бичгийн шинэ түүхий эдийг олсон нь малын арьс байлаа. Хонь, ямаа, тугалын арьсыг унгас ноосноос нь салгаж, норгож дэвтээгээд элдэж боловсруулсны дараа бичиг бичиж хуйлж хадгалдаг байв. Ингэж улс орных нь нэрээр пергамент гэж нэрлэсэн. Анхлан хонь, ямааны бүхэл арьсан дээр бичиг бичиж байснаа хожмоо арьсыг хуудас болгон хувааж харин түүнийгээ үдэж мод, чулуу, арьсаар нь хавтасладаг арга ухааныг олсон байна. Арьсан дээр бичигдсэн бүтээлүүд дэлхийн улс орнуудын музей, номын санд нандигнан хадгалагдаж байна. Одоогийн барууны хэлэнд цаас гэсэн утга илэрхийлдэг “papier, paper” гэсэн үгийн үндэс болсон папирус нь эртний Египетэд их ариун гэгээн гэсэн утга илэрхийлдэг байлаа. Бүтэн 2000 жилийн турш папирус нь ганц Египетэд биш Ойрхи Дорнодод болон Газар дундын тэнгисийн орнуудын бичгийн хэрэгсэл болжээ.

Папирус цаас

Зураг4. Папирус цаас

Харин цаасыг II зуунд Хятадад анх удаа бүтээсэн байна. Цаасны түүхий эд нь дол ба хулсны шилбэ байв. Гэхдээ хийх арга барилаа барууны ертөнцөөс хичээнгүйлэн нууж чадсан байна. Арабчууд Самаркандыг эзлэх үедээ Хятадын цаасны мэргэжилтнүүдийг олзолж авах хүртэл энэ нууц задралгүй хэвээр үлджээ. Европод байгуулагдсан цаасны үйлдвэрийн зарим техник, зохион байгуулалт нь өөр болохоос биш яг Хятадуудын технологийг ашиглаж байлаа. 1870-1880 оноос эхлэн цаасны түүхий эдэнд модыг хэрэглэсээр ирлээ. Европод цаасыг анх X-XI зуунд хийж эхэлсэн ба XYI зууны үед Орос оронд анхны цаасны тээрэм бий болсон байна.

Пергамент цаас

Зураг5. Пергамент цаас

Монголчууд Нанхиад, Орос цаасыг илүүтэй хэрэглэдэг байсан бөгөөд өөрсдөө цаас хийж байжээ. Ном шаштирт дурьдснаар 31 төрлийн цаас хэрэглэж байсны дээр уг цаас нь зөөлөн, хөвсгөр, зузаан, нимгэн янз бүр байсан байна. Монголчууд судрын бөрттэй боровтор цаас хийдэг байсан ажээ. Монгол нутагт ургадаг “Далан түрүү” –г чанаад хальс, бөртийг цэвэрлэн наранд хатаагаад, төмөр ууранд хийж, нүдэн гурил адил нунтаглаж, шар цавуу гүйлгэн бага зэрэг тос хольсон бүлээн усаар том саванд зуурдаг байна.

Далан түрүү ургамал

Зураг6. Далан түрүү ургамал

Цаасны найрлагыг нэг шанага далан түрүүний нунтагт нэг тагш банлагийн нунтаг байхаар дүйж тохируулдаг байна. Түүнийгээ мод дөрвөлжлөн жаазлаад ёроолд нь даавуу чанга тэвхдэж, зуурмагнаасаа маш нимгэн, жигд хийж, усыг шүүрүүлээд наранд тавьж хатаан, цаас болгодог байв. Ийм аргаар зөвхөн зуны улиралд цаас хийдэг бөгөөд цаас хийдэг жааз нь алд дэлэм, тохой хэмжээтэй байжээ.

Мөн зуурмагнаасаа төмөр ёроолтой мэлгэр тэвшинд хийгээд сууж гүйцсэний дараа ёроолын дөрвөн булан дахь шивээсийг авч усыг шүүрүүлээд халуун пийшин дээр тавьж халаасаар ус нь ууршин эврээд хөндийрч ирэнгүүт авч тэгшхэн гадаруу дээр хатааж дээрхээс өөр аргаар цаасыг бэлтгэдэг байсан байна.

Харин цаас өнгөлөхдөө эхлээд тухайн өнгөлөх цаасаа сайтар цэвэрлэнэ. Дараа нь гантиг мэлхий чулууг үрж мөлгөр болгоно. Мөн цагаан гааг түлэхэд үнс нь цагаан болдог учир бугын эвэр, дунг түлж үнсийг цэвэрлэн өнгөлөх цаасан дээрээ бургиулан унагана. Түүнийгээ зэвгүй бөөрөнхий төмөр буюу шилээр элдэж, цэвэрхэн цагаан даавуугаар арчиж дуусгадаг байна. Ийнхүү монголчууд цаасыг өөрсдөө хийгээд ном, дэвтэр, гоёл чимэглэл, боох орооход зориулан хэрэглэж байжээ . Мэндээ,Г.(2011).

Цаасны төрөл, ангилал болон шинж чанар

Буталсан модонд целлюлоза хиймэл торго, давирхай, шохой, гипс, болон бусад материалуудыг холих, түүнээ савлах, хэвлэх, шахах, хатаах, будах, бэлэн болсон цаасыг хуйлах ороох дамжлагаар бий болгоно. Цаасыг жин зориулалтаар нь ангилна. Нэг м кв цаасыг жигнэхэд 250 граммаас дээш жинтэй бол түүнийг картон цаас гэдэг. Цаасыг зориулалтаар нь зургийн, шугам зургийн, бичгийн, баримт бичгийн, ном сэтгүүлийн, гоёл чимэглэлийн, ариун цэврийн, баглаа боодлын, ханын, гар урлалд зориулагдсан гэх мэтээр ангилдаг. Шугам зургийн цаас 200 гр жинтэй бол 70% нь бөс даавууны хаягдал, 30% нь целлюозоор бэлтгэгдсэн цаас байна. Энэ цаас нь будаг авах чанар сайтай ба зураг зурахаас гадна маск, макет ч хийдэг. Цаас картоныг жингээр ба зориулалтаар нь ангилдаг. Жингээр нь: Нэг м2 цаасыг жигнэхэд 250 гр-аас бага бол түүнийг цаас, 250 гр-аас дээш бол картон цаас гэнэ. Зургийн цаас 130-160 г/м2, шугам зургийн цаас 160 г/м2 жинтэй байна. 200 гр бол сайн чанарын зургийн цаасанд тооцогдоно. Зориулалтаар нь: зургийн, шугам зургийн, бичгийн гоёл чимэглэлийн, цэцгийн ханын, тамхи ороох, ариун цэврийн, сав баглаа боодлын гэх мэт ангилдаг. Бичгийн цаасыг А3, А4 форматаар хэрчиж боодог ба чанараар нь 0,1,2,3 гэж ангилдаг. Тооны дугаар өгсөх тусам цаасны чанар буурна.

Цаасны шинж чанар

Цаасны физик шинж чанар: Өнгө өнгөөр будагдана, ус будаг сайн нэвчдэг, цавуудагдах шинж сайн, ширхэгийг нь урж үзэхэд мэдэгдэнэ. Цаас картон нь зөөлөн, бат бөх чанарын хувьд муу, уян харимхай чанартай. Гэвч цаасны үзүүүрийг нугалахад уян налархай чанартай болно.

Цаасны химийн шинж чанар: Түүхий эд нь мод учир маш үнэтэй. Наалдуулагч нь төрөл бүрийн цавуунууд, дүүргэгч бодис нь хуванцар, бөс даавуун материалын хаягдал шохой, гипс зэрэг болно. Цаасны технологи шинж чанар: Цаас нь хялбар хайчлагдана, нугаларагдана, зүсэгдэнэ, урагдана.

Цаасны ширхгийн чиглэлийг хэд хэдэн янзаар тодорхойлно.

  1. Хэрэв цаасыг эсрэг чиглэлүүдэд урахад цаасны ширхгийн дагуу урагдсан хэсэг нь хөндлөн чигт урагдснаа бодвол тэгшхэндүү, сэмэрдэс нь нэг тийш налсан байна. Зураг 7
  2. Хэрэв цаасыг усаар норговол тэр ширхгийнхээ дагуу дугуйрч ирнэ. Зураг 7
  3. Хэрэв цаасны ирмэгүүдийг олон чиглэлд норговол хөндлөн ширхэгтэй чигийн ирмэг нь долгиотсон байх ба харин ширхгийн дагуух нь \урт чигт\ дугуйрч хуйларсан байна.
Цаасны ширхэг

Зураг7. Цаасны ширхэг

Цаасаар төрөл бүрийн зүйл хийх явцдаа эдгээр шинж чанаруудыг тооцож байх хэрэгтэй. Хийх гэж буй ажилдаа тохирсон цаас сонгож чаддаг байх нь чухал.

Бага ангийн сурагчдад цаасны шинж чанарыг таниулах

Наамлын төрлүүд

Зураг 8. Наамлын төрлүүд

Цаасан урлалын түгээмэл хийгддэг төрөл болох наамлыг 3 ангилдаг

Цаасан урлалын төрөл ангилал болоод хэлбэршүүлэх аргуудын талаар судалж мэдснээр суралцагч аливаа бүтээлийг хийхдээ сонголт хийх, харьцуулан жиших, зориулж хийж буй бүтээлийнхээ мөн чанар, агуулгыг гаргахад ихээхэн чухал нөлөөг үзүүлж байдаг. Цаасан урлалын нэг төрөл болох цаасан нугалааны урлалын талаар (оригами) дэлгэрүүлэн авч үзье. Цаас нугалах замаар дүр бүтээхэд зөвхөн тэмдэглэгээ, зургийн дагуу нугалах арга ажиллагааг судлах нь хангалтгүй юм. Зүйрлэн хэлбэл хүн уншиж бичиж сурахад 35 үсгээ нүдэлж, бичиж сурснаар шууд уншдаггүй. “Үе холбох арга”-г судлах ёстойн адил урлах болоод сонгох үйл ажиллагааны цөм болсон “ДҮР” буй болгох арга нь үүссэн дүрийг өөрчлөх, хувиргах, загварчлалын аргуудыг эзэмших шаардлагатай. Цаасан нугалаа нь хүүхдийн хөгжилд дараах дэмжлэгийг үзүүлж байдаг.

  1. Оюуны хөгжлийн хувьд: хүүхдийн сэтгэн бодох, аливаа зүйлийг хийх дэс дарааллыг тогтоох, өнгийг зохицуулах, нэг зүйлийг олон талаас нь харах болон хүүхдийн орон зайн төсөөллийг хөгжүүлнэ.
  2. Бие махбодын хөгжлийн хувьд: Нугалах үйл ажиллагааны явцад хүүхдийн гар хуруу, сарвууны жижиг булчингуудын хөдөлгөөнийг сайжруулж, уян хатан, эвсэл, гарын урыг хөгжүүлж байдаг.
  3. Нийгэмшихүйн хувьд: Бусадтай хамтран бүтээл хийх, сайхан муухайг ялган ойлгох, хийсэн бүтээлээ тайлбарлах, бусдын бүтээлээс санаа авч өөрөө хөгжих, өөрийн болон бусдын хийсэн бүтээлд үнэлэлт дүгнэлт өгөх чадвар бий болгохоос гадна хүүхдийг анхааралтай, тэвчээртэй, нягт нямбай, тогтвортой болгон хүмүүжүүлж байдаг.
Цаасан урлал

Зураг 10. Цаасан урлал

Цаасыг хэлбэрт оруулах Цаасыг хэлбэрт оруулах

Зураг 11. Цаасыг хэлбэрт оруулах

Бага ангийн сурагчдын хийх бүтээх үйлийг бэлэн хуулбарлан хийлгээд орхих бус сэтгэхүйн хөгжлийг хангасан зохион байгуулалттай дараах үе шаттайгаар явуулах нь зүйтэй юм. Эндээс багш тэмээний нугалааг хэрхэн яаж хийх вэ гэсэн аргыг зааврын дагуу хийлгэх, дараа нь байгаль орчин, амьдрал ахуйгаас сэдэл авах буюу тэмээний явдал, хөдөлгөөний талаар ярилцах. Улмаар тэмээний хэвтэх, тэших, давхих үйлдлүүдийг хэрхэн яаж нугалавал ижил төстэй болох талаар ярилцан нугалж туршуулах. Суралцагч эндээс хэлбэрийг өөрчлөх загварчилгааг хийснээрээ тухайн эд юмсын загварыг өөрийн хүсснээрээ өөрчлөх шинэ мэдлэгийг эзэмшиж цаашид ямар ч зүйлийн загварыг өөрчлөхдөө ашиглаж чаддаг болно. Эцэст нь бүтээх түвшний буюу шинээр нугалж эд юмс бүтээх, эсвэл нугалсан дүрсүүдээ олшруулан сэдэвт наамлын бүтээл хийх зэрэг үе шаттайгаар хичээлийг зохион байгуулж болох байна.

Цаасан нугалаа хүүхдийн хөгжилд нөлөөлөх нь

Зураг 12. Цаасан нугалаа хүүхдийн хөгжилд нөлөөлөх нь

Тэмээний нугалаа

Зураг 13. Тэмээний нугалаа

Эргэцүүлэх асуулт

  1. Цаасан нугалааны урлал нь хүүхдийн хөгжил төлөвшилд ямар нөлөөг үзүүлэх вэ?