Улсын мэдээлэл зүйн XXXVI олимпиадыг зохион байгуулахад “ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” компани хамтран ажиллахаар боллоо

“ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА


Үндсэн зорилго:

Стратегийн ач холбогдол бүхий “Оюу Толгой” ордод үйл ажиллагаа явуулж буй “Оюу Толгой” ХХК-ийн төрийн эзэмшлийн 34%-ийн хувьцааг эзэмшин эрхийг хэрэгжүүлэх.


Үйл ажиллагааны чиглэл:

  • “Оюу Толгой” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмших эрхийг хэрэгжүүлэх;
  • Хувьцаа эзэмшигчийн хувьд “Оюу Толгой” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцох;
  • Оюу Толгойн ашигт малтмалын ордыг ашиглах үеийн төрийн оролцоог хэрэгжүүлэх;
  • Төрд ногдох ашгийг төвлөрүүлэх.

Эрхэм зорилго:

Монгол Улс, ард иргэдийнхээ эрх ашгийг тэргүүн ээлжид тавьж, төслийн өгөөжийг дээшлүүлэн, төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг хэрэгжүүлэх, удирдах эрхийг хэрэгжүүлэх.


Компанийн уриа:

“Бидний амжилт – Эх орны ирээдүй”


Баримтлах зарчим:

  • Хуулиа дээдлэн мөрдөх;
  • Олон нийтэд ил тод байх;
  • Бие даасан, Хараат бус, Шударга зарчмаар ажиллах;

Компанийн эрх барих дээд байгууллага:

Толгой компани “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ).


Компаний вэб сайт:

https://www.eot.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *