Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцох баг сонгох журам (2022-2023 оны хичээлийн жил)

  1. Энэхүү журам нь олон улсын мэдээлэл зүйн олимпиадад Монгол улсыг төлөөлөн оролцох сурагчийг шалгаруулах нэгдсэн зарчмыг тодорхойлох ба 2022-2023 оны хичээлийн жилд аливаа өөрчлөлт оруулахгүй хэрэгжинэ.
  2. Олон улсын олимпиадын шалгаруулалтад улсын олимпиадын ахлах ангийн ангилалд орсон энэхүү журмын шаардлага хангасан сурагч оролцоно.
  3. Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцох сурагчийн шалгаруулах дүрмийг дараах томьёогоор тодорхойлно.

12*ONLINE/ONLINE_MAX + 30*ULS/ULS_MAX + 38*APIO/APIO_MAX + 20*SORIL/SORIL_MAX

Коэффициентын тайлбар:

– Цуврал олимпиадын оноог 12%

– Улсын олимпиадын ахлах ангийн ангилалд авсан оноог 30%

– Ази номхон далайн олимпиадын оноог 38%

– Сорилын оноог 20% байхаар тооцно.

Тэмдэглэгээний тайлбар:

– ONLINE: тухайн сурагчийн цуврал олимпиадаас цуглуулсан оноо

– ONLINE_MAX: цуврал олимпиадаас хамгийн өндөр оноо авсан сурагчийн оноо

– ULS: тухайн сурагчийн улсын мэдээлэл зүйн олимпиадаас цуглуулсан оноо

– ULS_MAX: улсын мэдээлэл зүйн олимпиадаас хамгийн өндөр оноо авсан сурагчийн оноо

– APIO: тухайн сурагчийн ази номхон далайн орнуудын олимпиадаас авсан оноо

– APIO_MAX: ази номхон далайн орнуудын олимпиадад монгол улсаас оролцсон сурагчдаас хамгийн өндөр оноо авсан сурагчийн оноо

– SORIL: тухайн сурагчийн сорилын /хэд хэдэн сорилоос цуглуулсан/оноо

– SORIL_MAX: сорилд оролцсон сурагчдаас хамгийн өндөр оноо авсан /цуглуулсан/ сурагчийн оноо

  1. Ази номхон далайн орнуудын олимпиадад зөвхөн ахлах ангиллын сурагчид оролцох ба оноогоор тэргүүлж яваа эхний 10 сурагчийг сорилд оролцуулна.
  2. Сорилын тоо 3-аас цөөнгүй байна. МУИС, ШУТИС, МУБИС-ийн нэрэмжит тус бүр 1 сорил байна. Хэрэв оноо салгах шаардлагатай бол ММЗОЗБХ-ы нэрэмжит нэмэлт сорил явуулж шийдвэрлэнэ.

Цаг үеийн нөхцөл байдлын улмаас дээрх аль нэг олимпиад эсвэл сорилыг явуулах боломжгүй болсон үед бусад олимпиад, сорилын дүнгээс хамааруулан дээрх дүрмийн зарчмыг алдагдуулалгүйгээр олон улсын олимпиадад оролцох 4 сурагчийг сонгон шалгаруулна.

Монголын Мэдээлэл зүйн Олимпиадыг зохион байгуулах хороо (ММЗБТН НҮТББ)