Анхаар!!
Ubuntu үйлдлийн систем дээрээ үндсэн хэрэглэгчээр орно.
Terminal дээрээ аливаа cms команд ашиглах, cms системтэй ажиллахдаа заавал cmsuser хэрэглэгчээр нэвтэрч орно.
su – cmsuser
Дараа нь source cmshome/bin/activate командаар cmshome орчинг идэвхижүүлнэ. Үүний дараа cmsInitDB гэх мэт cms -ууд ажиллах боломжтой.
Ахлах, багш, дунд ангилалын тэмцээн бүр эхлэхийн өмнө дараах алхмуудыг давтана.
- Хэрэв өмнө нь өөр ангилалын тэмцээн болсон бол: өмнөх тэмцээнийг архивлан авах (Тухайлбал /home/cmsuser/dums хавтас дотор)
– mkdir dumps
– cd dumps
– cmsDumpExporter -c 1 -U dump_ahlah.tar.gz
үгүй бол: 2-р алхамд шилжих - Өмнөх тэмцээний датабааз устгана.
cmsDropDB - Шинэ датабааз үүсгэнэ.
cmsInitDB - Олимпиадын хорооноос очсон архив (тухайлбал dump_ahlah.tar.gz) файлаа үндсэн хэрэглэгчийн ~/Downloads хавтасруу татаж авна. Энэ бичлэгт https://informatics.edu.mn/?page_id=1160 url хаягт байгаа жишээ архив оруулна.)
- Энэхүү татаж авсан архив файлаа /home/cmsuser хавтасруу хуулна.
- Архиваа оруулна.
cmsDumpImporter dump_ahlah.tar.gz - Админ эрхээ нэмнэ. /Хүчтэй нууц үг сонгоорой. Дараах нь жишээ шүү/
cmsAddAdmin ulambayar -p 123456 - CMS системийн үндсэн 3 сервисээ асаана. Дараах командуудыг тус бүр нэг terminal tab дээр бичиж ажиллуулна.
-cmsLogService 0
-cmsResourseService -a
-cmsRankingWebServer (Хэрэв өмнө өөр тэмцээн болсон бол cmsRankingWebServer –drop командаар цэвэрлэж дараа нь cmsRankingWebServer гэж асаана.) - Веб браузер дээр 3 таб нээж дараах вебүүдээ дуудна.
-http://localhost:8889 /Админ веб/
-http://localhost:8888 /Оролцогчийн веб/
-http://localhost:8890 /Онооны веб/
Дотоод сүлжээнээс оролцогчдын компьютерээс дуудахдаа http://:8888 гэж дуудна. Үүний тулд суулгах заавар дээрх cms.toml файл дотор сүлжээнээс дуудах тохиргоог хийсэн байх ёстой. - Оролцогчдын нэр сургуулийг засан бичих. Админ вебийн administration хэсэгт users гэж ороод тухайн оролцогчийн firstname дээр овог нэр, lastname хэсэгт сургуулийг бичвэл зохистой. username өөрчилж болохгүй!!!
- Admin web дээрх contest-ийн нэр дээр дарж general хэсэгт эхлэх цаг дуусах цагийг хянах. Анхаар!!! Манай цагаас 8-г хасч оруулна.