Улсын мэдээлэл зүйн XXXVI олимпиадын хамтран зохион байгуулагчаар Мэдээлэл, технологийн үндэсний парк ажиллаж байна

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРКЫН ТАНИЛЦУУЛГА


“Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит, аж ахуйн тооцоот газар /МТҮП/ нь 1972 онд шинжлэх ухаан, техникийн мэдээллийн төв нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан. Энэ он цагаас хойш 25 жилийг түүчээлж улмаар 1997 онд үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, Шинжлэх ухаан, техникийн мэдээллийн төв корпораци болж шинэчлэгдсэн юм. Мөн 2002 оны Засгийн газрын 107 дугаар тогтоолоор Мэдээллийн технологийн үндэсний парк болон өөрчлөгдөж өнөөдөртэй золгож байна.

МТҮП нь мэдээлэл, технологийн гарааны компаниудыг бойжуулах, салбарын хүний нөөцийг чадавхжуулах төрөл бүрийн сургалт, олон улсын шалгалт зохион байгуулах, цахим засаглалыг бэхжүүлэхэд чиглэгдсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээ хийх чиглэлд үйл ажиллагаагаа явуулж, салбарын экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг бий болгон ажиллаж байна.


ИНКУБАТОРЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Мэдээллийн технологийн салбарт шинэ санаа, шинэ технологид суурилсан бизнесийг хөгжүүлэхээр байгуулагдсан компани болон иргэнийг:

  • Ажлын таатай орчноор хангах
  • Инновацид чиглүүлж, менежментийн иж бүрэн дэмжлэг үзүүлэх
  • Үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд туслах • Дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгоход чиглүүлэн ажилласнаар бид гарааны бизнесийг “УРГУУЛАГЧ ХӨРС” нь болохоор хичээж байна.

ШАЛГАЛТ

Монголын мэдээллийн технологийн хөгжлийг улам хурдасгах түүчээ нь мэдлэгтэй, чадвартай хүний нөөц юм. Олон улсын түвшинд “ӨРСӨЛДӨХҮЙЦ ХҮНИЙ НӨӨЦ”-ийг бий болгох арга зам нь олон улсын шалгалт гэж хэлж болно. МТҮП нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дараах шалгалтыг дотооддоо зохион байгуулж байна.

  • Мэдээллийн технологийн инженерийн шалгалт /МТИШ/
  • Мэдээллийн технологийн практик ур чадварын шалгалт /TOPCIT/
  • Олон улсын компьютерын хэрэглээний гэрчилгээ олгох шалгалт /ICDL/

СУРГАЛТ

2007 оноос эхлэн мэдээллийн технологийн чиглэлээр сургалт зохион байгуулж өнөөдрийн байдлаар 2,681 хүнийг гэрчилгээжүүлсэн байна.


СУДАЛГАА

  • Мэдээллийн технологийн салбарын тэргүүн туршлагыг судалж дэлхийн мэдээллийн технологийн салбарын хөгжилтэй хөл нийлүүлэн алхах
  • Салбар болон салбар дундын судалгаа, хөгжүүлэлтийн чиг хандлагыг төлөвшүүлэх, дэмжих системийг нэвтрүүлэх
  • Судалгаанд тулгуурласан БҮТЭЭЛЧ сэтгэлгээг бий болгон ажиллаж байна.

ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР

Байгуулагдсан цагаас хойш дотоод болон гадаадын байгууллагуудтай хамтран төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж иржээ.

  • Салбар хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлж, инноваци бүтээж, үр шимийг нь хүртэх боломжийг ойртуулах төсөл, хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлэх
  • Монгол хүний мэдлэгт суурилсан оюуны бүтээлийг дотоод, гадаадын зах зээлд нэвтрүүлэхэд бодлогоор дэмжих хурдасгуур хөтөлбөрийн алтан стандартыг мөрдөх
  • Дангаар болон хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцөлийг нээлттэй болгох эрс шинэчлэл дор ажиллах нь бидний төсөл, хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэх ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ болдог

Вэб сайт:

https://itpark.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *