Олон улсын мэдээлэл зүйн 33 дугаар онлайн олимпиадад Монгол улсын сурагчид амжилттай оролцлоо

Олон улсын Мэдээлэл зүйн 33 дахь олимпиадыг 2021 оны 06 дугаар сарын 19-өөс 25-ий өдрүүдэд Сингапур улс онлайнаар амжилттай зохион байгууллаа. Олимпиадад дэлхийн 88 орны 353 сурагчид онлайнаар авьяас чадвараа сорин уралдлаа.

Олон улсын Мэдээлэл зүйн 33 дугаар олимпиадад Монгол улсын багийн сурагчид амжилттай оролцож, багийн гишүүн Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Нямдаваа МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ. Сурагч Нямдаваа олон улсын мэдээлэл зүйн олимпиадад 2018 оноос эхлэн дөрвөн удаа оролцож, нийт нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн Монголын анхны сурагч болоод байна.

Багийн бусад гишүүд болох Сэлбэ сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Билгүтэй, Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ш.Билгүүдэй, Нэст сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ нар амжилттай оролцлоо.

Олон улсын мэдээлэл зүйн олимпиадын үйл ажиллагаанд БШУЯ-ы дэмжлэг үзүүлж, зохион байгуулалтын ажлыг Монголын Мэдээлэл зүйн Олимпиадыг Зохион Байгуулах Хороо (ММЗО НҮТББ), МУБИС, ШУТИС-ийн МХТС-ийн эрдэмтэн багш нар хоёр сарын хугацаанд хариуцан ажиллаа. Олимпиадын технологийн орчныг бүрдүүлэх, компьютер болон техник төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангахад МУБИС, “Эрин системс” ХХК хамтран ажиллалаа.

Олимпиадын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад оролцсон нийт багш, байгууллагууддаа болон сурагчдаа амжилттай бэлтгэсэн Сант академийн гүйцэтгэх захирал А.Батжаргал, Нэст сургуулийн багш Т.Өсөхбаатар болон бусад багш нартаа талархал илэрхийлж, амжилт хүсье.

Олон улсын Мэдээлэл зүйн 33 дугаар олимпиадын албан ёсны дүнг энд дарж үзнэ үү.

Олимпиадын хаалтын ажиллагаа 6 дугаар сарын 28-ы 22.30 цагаас болно. Хаалтын ажиллагааны видеог энд дарж үзнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *