УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДЫН ТЕХНИКИЙН ДҮРЭМ

  1. Ангилал тус бүрд 2 өдөр тус бүр 3 бодлогыг 4 цагийн хугацаанд бодно.
  2. Бодолтыг интернэтгүй (onsite) орчинд хийлгэх ба оролцогч танхимд зөвхөн бал, (шинэ дөрвөлжин шугамтай дэвтэртэй) орно. Өөр зүйл байгаа бол хариуцсан ажилтанд үлдээх ба үлдээгээгүйгээс үүдэн гарах элдэв сөрөг асуудлыг оролцогч өөрөө хариуцна.
  3. Олимпиад эхлэхээс 30 минутын өмнө ирж гар утас болон цүнхээ хянагчид бүртгүүлж хураалган, танхимд орж компьютер техник хэрэгслийнхээ ажиллагааг шалгаж бодолтод бэлтгэнэ.
  4. Хэрэв оролцогч өөрийн гар хулганыг ашиглахыг хүсвэл эхний өдрийн олимпиад эхлэхээс өмнө тухайн лабораторийг хариуцаж буй багшаар дамжуулан комисст шалгуулан ашиглаж болох ба тэмцээн дуустал авч гарахыг хориглоно.
  5. Бодлогын талаарх асуулт, тодруулах зүйлийг системийн “Communication” үйлчилгээгээр эхний 1 цагийн дотор авна.
  6. Асуултын хариулт нь зөвхөн “Yes”, “No”, “Invalid question” “No comment”, “Answered in task description” гэсэн хариултаас өгнө.
  7. Хэрэв бодлогын өгүүлбэр, тесттэй холбоотой асуудал гарсан бол нийт оролцогчид нэмэлт тайлбар, мэдээллийг өгнө.
  8. Бодолтын кодыг зөвхөн C/С++ (компьютерт Dev C++, Code::Blocks хөрвүүлэгчийн сүүлийн хувилбарыг суулгасан байна) хэл дээр бичнэ.
  9. Оролцогчид бодлого бүрийн хувьд 50 удаа бодолт илгээх боломжтой.
  10. Шагналт байр дээр оноо тэнцсэн тохиолдолд дараах нөхцөлүүдийг хангасан оролцогчийг түрүүнд гэж эрэмбэлнэ. Ингэхдээ эхний 10.1 харьцуулалт дээр тэнцвэл 10.2 харьцуулалтыг хийж, тэнцвэл 10.3 харьцуулалтыг хийх болно.  Үүнд:
    1. Хамгийн олон бүтэн бодолтын тоог харьцуулах
    2. Ижил оноотой бодлого бүрийн хувьд тухайн бодлогын бодолтыг тест бүр дээр зарцуулсан хугацааны (Execution time) нийлбэр нь хамгийн бага байх
    3. Бодлого бүрд илгээсэн бодолтын тоог харьцуулж, цөөн байгааг сонгох
  11. Олимпиадын бодолт хийгдэж байх нийт хугацаанд онооны самбарыг харуулахгүй бөгөөд олимпиадын дүнг бодолт дууссанаас хойш 30-60 минутын дараа ММЗОЗБХ-ны http://informatics.edu.mn вебээр мэдээлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *