ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН 32 ДУГААР ОНЛАЙН ОЛИМПИАДАД МОНГОЛ УЛСЫН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА

Энэ жилийн Олон улсын Мэдээлэл зүйн 32 дахь олимпиад Сингапур улс 2020 оны 09 дүгээр сарын 13-аас 19-ий өдрүүдэд онлайнаар зохион байгуулж байна. Тус олимпиадад дэлхийн 87 орны 384 сурагч 2020 оны 09 дүгээр сарын 16, 19-ий өдрүүдэд өөрийн улсаасаа онлайнаар оролцон авьяас чадвараа сорин уралдах юм.

Тус олимпиадад Монгол улсаа улсыг төлөөлөн Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, олон улсын мэдээлэл зүйн олимпиадын мөнгөн медальт А.Нямдаваа, мөн сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ш.Билгүүдэй, Эрхэт-Эрдэм сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Бадрангийх, тус сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Хангал нар оролцож байна.

Эдгээр сурагчид нь Монголын мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулах хорооноос зохион байгуулсан цуврал онлайн олимпиадуудад тогтмол амжилттай оролцож, 2020 оны Ази номхон далайн орнуудыг олимпиадад Монгол улсаас оролцсон сурагчдаас хамгийн өндөр оноог авч, олон улсын мэдээлэл зүйн олимпиадад Монгол улсаа төлөөлөн оролцох эрхийг авсан юм. Монгол улсын багийн багийн ахлагчаар МУБИС-ийн профессор Цэдэвсүрэн, дэд ахлагчаар ШУТИС-ийн дэд профессор А.Хүдэр нар ажиллаж байна.

Монгол улсаас олон улсын мэдээлэл зүйн онлайн олимпиадад оролцох багийн үйл ажиллагаа, оролцоог зохион байгуулахад ММЗОЗБХороо, МУБИС, ШУТИС-ийн профессор багш нар ажиллаж байна. Оролцогчдын технологийн орчныг бүрдүүлж, түүний найдвартай ажиллагааг хангахад “Эрин системс” ХХК технологийн дэмжлэг үзүүлж байна.

IOI2020 олимпиадын вэб сайтруу орох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *