Улсын мэдээлэл зүйн 37 ДУГААР олимпиад болно

Улсын мэдээлэл зүйн 37 дугаар олимпиадад 2023 оны 05 дугаар сарын 03-аас 06-ны өдрүүдэд Монголын мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулах хороо (ММЗОЗБХороо)-оос МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхим дээр зохион байгуулах юм.

Олимпиадыг хамтран зохион байгуулагчаар БШУЯ, Эрдэнэс Оюу Толгой ХК, МУБИС зэрэг байгууллагууд ажиллаж байна.

Энэ жилийн олимпиад 21 аймаг, УБ хотоос шалгарсан Багш, 11-12-р анги, 10 хүртэл анги гэсэн 3 ангиллаар нийт 137 оролцогч өрсөлдөх юм.

Ангилал тус бүр 2 өдөр тус бүр 3 бодлогыг 4 цагийн хугацаанд бодож, бодолтыг Олон Улсын Мэдээлэл зүйн олимпиадын автомат шүүлтийн систем (CMS, Contest Management System)-ээр явуулдаг ба уг систем нь оролцогчийн илгээсэн бодлогын кодыг хүний оролцоогүй үнэлж, оноог автомат тооцоолдогоороо онцлогтой.

Мөн ММЗОЗБХорооны зүгээс сурагч, багш нарын программчлах ур чадварыг тасралтгүй сайжруулах, өрсөлдөөн бий болгох, байнгын бэлтгэлийг хангах үүднээс 2018-2019 оны хичээлийн жилээс ҮНДЭСНИЙ ОНЛАЙН ОЛИМПИАД-ыг тогтмол хийж байна. Тухайлбал, 2022-2023 оны хичээлийн жилд нийтдээ 9 удаа онлайн, 3 удаа онсайт олимпиад зохион байгуулж, уг онлайн олимпиадаас 3 багш, 5 сурагчид Улсын олимпиадад оролцох эрх олгоод байна. Онлайн олимпиадын үйл ажиллагааг Pinecone ХХК ивээн тэтгэж хамтран ажилласан байна.

Олимпиадын үйл ажиллагааг дэмжигч, хамтран ажиллагч байгууллагууддаа талархал илэрхийлье.

Улсын мэдээлэл зүйн 37 дугаар олимпиадад оролцогчдын тоон мэдээлэл:

Ангилал ХүйсБагшАхлахДундНийт
Эр313153115
Эм241622
Нийт333569137

Уг олимпиадад амжилттай оролцсон сурагчдаас нэмэлт шалгуураар олон улсын мэдээлэл зүйн олимпиадад Монгол улсыг төлөөлөн оролцох сурагчид тодрох бөгөөд олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас 2018 оноос хойш тасраагүй медаль авч байгаа юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://informatics.edu.mn/ сайтаас авна уу.

Улсын мэдээлэл зүйн 37 дугаар олимпиадад оролцогчдодоо амжилт хүсье.

ММЗОЗБХороо

(Монголын Мэдээлэл зүйн Боловсролын Тооцоолол Нийгэмлэг НҮТББ)

2023-05-01

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *