Монгол улсын баг Европын охидын мэдээлэл зүйн олимпиадад амжилттай оролцлоо

2025 оны 8 дугаар сарын 14-өөс 20-ы өдрүүдэд ХБНГУ-ын Бонн хотод зохион байгуулагдаж буй Европын охидын мэдээлэл зүйн олимпиадад Монгол улсыг төлөөлж Дархан хотын Оюуны ирээдүй сургуулийн 12 дугаар ангийн сурагч Нямдаваагийн Номин-Эрдэнэ, Олонлог экзэ сургуулийн 9 дүгээр сурагч Тэмүүжиний Анударь, Шинэ-Үе сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Мандахын Амин-Эрдэнэ, Эрхэт-Эрдэм сургуулийн 9 дүгээр сурагч Адъяасүрэнгийн Сод-Уянга нар онлайнаар амжилттай оролцож, сурагч Н.Номин-Эрдэнэ ХҮРЭЛ МЕДАЛЬ, сурагч М.Амин-Эрдэнэ ТУСГАЙ БАЙР шагналыг тус тус хүртээд байна. Онлайнаар оролцох орчин нөхцөлийг бүрдүүлэх болон бусад үйл ажиллагааг Монголын мэдээлэл зүйн олимпиадын хороо (ММЗБТН НҮТББ) зохион байгуулан ажиллалаа. Олимпиадад амжилттай оролцсон сурагчдадаа болон тэднийг олимпиадад бэлтгэсэн багш нартаа талархал дэвшүүлж, улам их амжилтыг хүсье.

Монголын мэдээлэл зүйн олимпиадын хороо (Монголын мэдээлэл зүйн боловсролын тооцоолол нийгэмлэн НҮТББ)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *