2022-2023 оны хичээлийн жилийн мэдээлэл зүйн цуврал олимпиадын дүрэм

  1. 2022-2023 оны хичээлийн жилд нийт 12 удаагийн цуврал олимпиадыг online болон onsite хэлбэрээр зохион байгуулна. Эдгээрийн 3 нь onsite хэлбэрээр зохион байгуулна.
  2. Цуврал олимпиад бүр тус бүр нь 100 онооны 3-4 бодлоготой байна.
  3. Цуврал олимпиадад оролцогчдын онооны нийлбэрээр олимпиадын дүнг гаргана.
  4. Онсайт хэлбэрээр зохион байгуулагдсан олимпиадын оноог 2-оор үржүүлж, цуврал олимпиадын онооны нийлбэрт тооцно.
  5. Сурагчийн ангилалд амжилттай оролцсон эхний 5 сурагчийг улсын олимпиадад нэмэлт шалгаруулалтгүйгээр оролцуулах ба эдгээр сурагчид нь дүүрэг, аймаг/нийслэлийн олимпиадад орсон дүнг албан ёсоор тооцох ч дараагийн шатны олимпиадад оролцох эрх олгох жагсаалтад оролцуулахгүй.
  6. 5 дугаар байрын оноо тэнцсэн тохиолдолд уг байрын сурагчтай тэнцүү оноотой сурагчдыг улсын олимпиадад оруулна. Хэрэв 3-аас дээш тооны сурагчийн оноо тэнцсэн оноог салгах асуудлыг ММЗОЗБХороо нэмэлт олимпиадаар шийдвэрлэнэ.
  7. Багшийн ангилалд амжилттай оролцсон эхний 3 багшийг улсын олимпиадад нэмэлт шалгаруулалтгүйгээр оролцуулна.
  8. 3 дугаар байрын оноо тэнцсэн тохиолдолд уг байрын багштай тэнцүү оноотой багшийг улсын олимпиадад оруулна. Хэрэв 3-аас дээш багшийн оноо тэнцсэн бол оноог салгах асуудлыг ММЗОЗБХороо нэмэлт олимпиадаар шийдвэрлэнэ.
  9. Цуврал олимпиадад хуулсан эсвэл хуулуулсан тохиолдол илэрвэл хуулсан бөгөөд хуулуулсан аль аль сурагч/багшийн нийт оноог 0 гэж тооцно.
  10. Онлайн олимпиадын нийлбэр оноог олон улсын олимпиадад оролцогчийг шалгаруулах оноод тооцно.

Монголын Мэдээлэл зүйн Олимпиадыг зохион

байгуулах хороо (ММЗБТН НҮТББ)

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *