- Энэхүү журам нь олон улсын мэдээлэл зүйн олимпиадад Монгол улсыг төлөөлөн оролцох сурагчийг шалгаруулах нэгдсэн зарчмыг тодорхойлох ба 2022-2023 оны хичээлийн жилд аливаа өөрчлөлт оруулахгүй хэрэгжинэ.
- Олон улсын олимпиадын шалгаруулалтад улсын олимпиадын ахлах ангийн ангилалд орсон энэхүү журмын шаардлага хангасан сурагч оролцоно.
- Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцох сурагчийн шалгаруулах дүрмийг дараах томьёогоор тодорхойлно.
12*ONLINE/ONLINE_MAX + 30*ULS/ULS_MAX + 38*APIO/APIO_MAX + 20*SORIL/SORIL_MAX
Коэффициентын тайлбар:
– Цуврал олимпиадын оноог 12%
– Улсын олимпиадын ахлах ангийн ангилалд авсан оноог 30%
– Ази номхон далайн олимпиадын оноог 38%
– Сорилын оноог 20% байхаар тооцно.
Тэмдэглэгээний тайлбар:
– ONLINE: тухайн сурагчийн цуврал олимпиадаас цуглуулсан оноо
– ONLINE_MAX: цуврал олимпиадаас хамгийн өндөр оноо авсан сурагчийн оноо
– ULS: тухайн сурагчийн улсын мэдээлэл зүйн олимпиадаас цуглуулсан оноо
– ULS_MAX: улсын мэдээлэл зүйн олимпиадаас хамгийн өндөр оноо авсан сурагчийн оноо
– APIO: тухайн сурагчийн ази номхон далайн орнуудын олимпиадаас авсан оноо
– APIO_MAX: ази номхон далайн орнуудын олимпиадад монгол улсаас оролцсон сурагчдаас хамгийн өндөр оноо авсан сурагчийн оноо
– SORIL: тухайн сурагчийн сорилын /хэд хэдэн сорилоос цуглуулсан/оноо
– SORIL_MAX: сорилд оролцсон сурагчдаас хамгийн өндөр оноо авсан /цуглуулсан/ сурагчийн оноо
- Ази номхон далайн орнуудын олимпиадад зөвхөн ахлах ангиллын сурагчид оролцох ба оноогоор тэргүүлж яваа эхний 10 сурагчийг сорилд оролцуулна.
- Сорилын тоо 3-аас цөөнгүй байна. МУИС, ШУТИС, МУБИС-ийн нэрэмжит тус бүр 1 сорил байна. Хэрэв оноо салгах шаардлагатай бол ММЗОЗБХ-ы нэрэмжит нэмэлт сорил явуулж шийдвэрлэнэ.
- Цаг үеийн нөхцөл байдлын улмаас дээрх аль нэг олимпиад эсвэл сорилыг явуулах боломжгүй болсон үед бусад олимпиад, сорилын дүнгээс хамааруулан дээрх дүрмийн зарчмыг алдагдуулалгүйгээр олон улсын олимпиадад оролцох 4 сурагчийг сонгон шалгаруулна.
Монголын Мэдээлэл зүйн Олимпиадыг зохион
байгуулах хороо (ММЗБТН НҮТББ)