2021-2022 оны хичээлийн жилд Монголын Мэдээлэл зүйн Олимпиадыг Зохион Байгуулах Хорооноос Мэдээлэл зүйн 10 цуврал онлайн олимпиадыг багш, сурагч гэсэн 2 ангиллаар явуулахаар төлөвлөсөн. Эхний онлайн олимпиадыг 2021 оны 11 сарын 6 ны бямба гарагт амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Энэхүү олимпиадад 18 багш, 33 сурагч оролцож 4 цагийн хугацаанд 3 бодлого бодож уралдлаа.