Улсын мэдээлэл зүйн 37 дугаар олимпиад 2023 оны 5-р сарын 3-аас 6-нд МУБИС дээр зохион байгууллаа. Уг олимпиадыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БЕГ-ы дэмжлэгтэйгээр Монголын мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулах хороо (ММЗОЗБХороо)-оос зохион байгуулж, хамтран ажиллагч байгууллагаар Эрдэнэс Оюу толгой ХХК, Онтрэ ХХК, МУБИС ажиллаж байна.
Улсын мэдээлэл зүйн 37 дугаар олимпиад дунд анги, ахлах анги болон багш гэсэн гурван агиллаар зохион байгуулагдлаа.
Уг олимпиадад аймаг, нийслэлийн болон үндэсний мэдээлэл зүйн онлайн олимпиадаас шалгарсан 139 багш, сурагч оролцож, ангилал тус бүрээр хоёр өдрийн турш тус бүр 3 бодлого бодож авьяас, ур чадвараа сорин өрсөлдлөө. Оролцогчдын тоог дараах хүснэгтэд үзүүллээ.
Ангилал Хүйс | Багш | Ахлах | Дунд | Нийт |
Эр | 32 | 31 | 54 | 117 |
Эм | 2 | 4 | 16 | 22 |
Нийт | 34 | 35 | 70 | 139 |
Сурагчдын бүтээлийн уралдаанд 15 бүтээлээр 21 сурагч оролцлоо.
Бодолтыг Олон Улсын Мэдээлэл зүйн олимпиадын автомат шүүлтийн систем (CMS, Contest Management System)-ээр явууллаа. Олимпиадад нийт 26 бодлогоос 18 бодлогыг зохион байгуулах хорооны гишүүдээс ажлын хэсэг сонгон бодууллаа.
Улсын мэдээлэл зүйн 37 дугаар олимпиадын онцлог нь дунд ангийн ангиллын хүүхдийн тоо бусад ангиллаас 2 дахин олон оролцсон явдал байдлаа. Дунд ангиллын оролцогчдын тоо нэмэгдсэн нь мэдээлэл зүй, программчлалын ур чадвартай суралцагчдыг бага наснаас нь хөгжүүлэх, авьяасыг дэмжин хөгжүүлэх давуу тал бий, боломжийг бий болгож байгаа юм.
Түүнчлэн 2022-2023 оны хичээлийн жилд мэдээлэл зүйн үндэсний онлайн олимпиадыг 12 удаа зохион байгуулж, тэргүүн байр эзэлсэн 5 сурагч, 3 багшид улсын олимпиадад оролцох эрх олголоо. Мэдээлэл зүйн онлайн олимпиад нь багш, сурагч байнгын бэлтгэлжилттэй байх, өөрийнхөө ур чадварыг олон улсын олимпиадын дүрмээр сорьж, хөгжихөд ихээхэн чухал үйл ажиллагаа юм.
Түүнчлэн ЕБС-ийн сурагчдын программ хангамжийн бүтээх уч чадварыг хөхиүлэн дэмжих, тэдний бие даан болон хамтран боловсруулсан бүтээлийг нийтэд сурталчилах үүднээс бүтээлийн уралдааныг уламжлал болгон зохион байгуулдаг. 37 дугаар олимпиадын бүлээлийн уралдаанд 15 бүтээл ирсэн байна. Бүтээлийн чиглэлийг харахад байгууллага, сургалтын үйл ажиллагааны автоматжуулалтын систем, аппликэйшн, сургалтын контент, Веб сайт, тоглоомын зэрэг агуулгаар бүтээл боловсруулж, нийт 5 бүтээл шалгараад байна.
Олимпиадын хаалтын ажиллагааг МУБИС-ийн хичээлийн 3 дугаар байны 123 тоот өрөөнд 05 дугаар сарын 06-ы өдөр 17 цагт зохион байгууллаа. Олимпиадад амжилттай оролцогчдын дүнг ангилал тус бүрээр дараах хүснэгтүүдэд харууллаа. Ахлах анги болон багшийн ангилал тус бүрд 1 алтан медаль, 2 мөнгөн медаль, 3 хүрэл медаль, 3 тусгай байрын шагнал, харин дунд ангийн ангилалд 70 сурагч оролцсон учраас 1 алтан медаль, 3 мөнгөн медаль, 4 хүрэл медаль, 5 тусгай байрын шагнал хүртсэн. Нийлбэр дүнгээр авч үзвэл 37 дугаар олимпиадад 3 оролцогч алтан медаль, 7 оролцогч мөнгөн медаль, 10 оролцогч хүрэл медаль, 12 оролцогч тусгай байр, нийт 32 оролцогч медальт болон тусгай байрт шалгарч, медаль болон дагалдах мөнгөн шагналыг хүртсэн байна. Дархан-Уул аймгийн Оюуны Ирээдүй сургуулийн сурагч Б.Төрхүү 4 бодлого, Нэст эдүкэйшн сургуулийн багш Д.Өсөхбаатар 3 бодлого бүтэн бодож, хамгийн олон бодлого бүтэн бодсон оролцогчид боллоо.
Медалт болон шагналт байр эзэлсэн сурагч, багшийн дүнг ангилал нэг бүрээр танилцуулбал:
Ахлах ангийн ангилалд тэргүүн байрын эзэд:
№ | Оролцогчийн мэдээлэл | 1-р өдрийн оноо | 2-р өдрийн оноо | Нийт оноо | Шагнал |
1 | Төрхүү.Б Дархан-Уул, Оюуны Ирээдүй | 297 | 275 | 572 | Алтан медаль, мөнгөн шагнал |
2 | Онолт.Х УБ, Нэст , 11А | 185 | 249 | 434 | Мөнгөн медаль, мөнгөн шагнал |
3 | Энэрэлт.Д УБ, Сант, 11Г | 200 | 231 | 431 | Мөнгөн медаль, мөнгөн шагнал |
4 | Ирмүүн.Ч УБ, Эрхэт эрдэм, 10 | 116 | 201 | 317 | Хүрэлд медаль, мөнгөн шагнал |
5 | Хишигдэмбэрэл.Б Онлайн, Баянхонгор, Алгоритм сургууль | 134 | 158 | 292 | Хүрэлд медаль, мөнгөн шагнал |
6 | Түвшинбаяр.М Онлайн, УБ, СБД, Сант сургууль | 119 | 127 | 246 | Хүрэлд медаль, мөнгөн шагнал |
7 | Тэргэл.А УБ, Оюунлаг сургууль, 12а | 59 | 169 | 228 | Тусгай байр, мөнгөн шагнал |
8 | Дөлгөөн.Б УБ, Олонлог эгзэ, 11а | 106 | 115 | 221 | Тусгай байр, мөнгөн шагнал |
9 | Бат-Оргил.Б УБ, СБД, 11-р сургууль | 99 | 67 | 166 | Тусгай байр, мөнгөн шагнал |
Дунд ангийн ангиллын тэргүүн байрын эзэд:
№ | Оролцогчийн мэдээлэл | 1-р өдрийн оноо | 2-р өдрийн оноо | Нийт оноо | Шагнал |
1 | Батцагаан.Б Увс, 2-р цогцолбор сургууль | 190 | 215 | 405 | Алтан медаль, мөнгөн шагнал |
2 | Амарсанаа.Г Дархан-Уул, Монгол Оюу | 200 | 188 | 388 | Мөнгөн медаль, мөнгөн шагнал |
3 | Манлай.С УБ, СБД, Сант, 9В | 145 | 200 | 345 | Мөнгөн медаль, мөнгөн шагнал |
4 | Эрхэм.Г УБ, БЗД, Оюунлаг сургууль, 9в | 150 | 158 | 308 | Мөнгөн медаль, мөнгөн шагнал |
5 | Анар.Д УБ, СБД, Нэст, 10Б | 110 | 180 | 290 | Хүрэлд медаль, мөнгөн шагнал |
5 | Амин-Эрдэнэ.М УБ, БГД, Эрхэт эрдэм, 9 | 105 | 185 | 290 | Хүрэлд медаль, мөнгөн шагнал |
7 | Цэлмэг.Т УБ, БЗД, Шинэ монгол технологийн коллеж, 10б | 120 | 160 | 280 | Хүрэлд медаль, мөнгөн шагнал |
8 | Тэгшзаяа.Г УБ, ХУД, Шинэ зуун билэг , 9-а | 110 | 162 | 272 | Хүрэлд медаль, мөнгөн шагнал |
9 | Хангэрэл.С УБ, БЗД, Оюунлаг сургууль, 9в | 120 | 143 | 263 | Тусгай байр, мөнгөн шагнал |
9 | Болорцэцэг.А УБ, ХУД, Хобби , 10с | 100 | 163 | 263 | Тусгай байр, мөнгөн шагнал |
11 | Азжаргал.Г УБ, СБД, Сант, 10Г | 165 | 75 | 240 | Тусгай байр, мөнгөн шагнал |
11 | Чингүүн.Б УБ, СБД, 11-р сургууль, 9 | 115 | 125 | 240 | Тусгай байр, мөнгөн шагнал |
13 | Тэнүүн.Э УБ, ХУД, Хобби, 10a | 38 | 197 | 235 | Тусгай байр, мөнгөн шагнал |
Багшийн ангиллын тэргүүн байрын эзэд:
№ | Оролцогчийн мэдээлэл | 1-р өдрийн оноо | 2-р өдрийн оноо | Нийт оноо | Шагнал |
1 | Өсөхбаатар.Д УБ, Нээст | 197 | 258 | 455 | Алтан медаль, мөнгөн шагнал |
2 | Хангай.Н УБ, Сэнлизэ | 234 | 138 | 372 | Мөнгөн медаль, мөнгөн шагнал |
3 | Баасанжав.Д Ховд, Цаст-Алтай ЦС | 202 | 127 | 329 | Мөнгөн медаль, мөнгөн шагнал |
4 | Цагаан.С Баянхонгор, Төгс Алгоритм | 223 | 69 | 292 | Хүрэлд медаль, мөнгөн шагнал |
5 | Түмэндэмбэрэл.Г Дархан-Уул, Монгол Оюу | 135 | 99 | 234 | Хүрэлд медаль, мөнгөн шагнал |
6 | Хосбаяр.Ө Өмнөговь, Даланзадгад, 5-р сургууль | 100 | 118 | 218 | Хүрэлд медаль, мөнгөн шагнал |
7 | Дүгэрсүрэн.Б УБ, Олонлог эгзэ | 116 | 95 | 211 | Тусгай байр, мөнгөн шагнал |
8 | Ганзориг.Д УБ, УБ, ЧД, Олонлог Эгзэ сургууль | 141 | 62 | 203 | Тусгай байр, мөнгөн шагнал |
9 | Мөнхбаяр.Н УБ, УБ, ЧД, Олонлог Эгзэ сургууль | 116 | 62 | 178 | Тусгай байр, мөнгөн шагнал |
Бүтээлийн олимпиадын тэргүүн байрын эзэд:
# | Овог нэр | Аймаг, нийслэл | Сургууль | Бүтээлийн нэр | Ашигласан технологи | Байр | |
1 | Энхбат Занданшатар | Өвөрхангай | 2 дугаар сургууль | Цахим сурагч | Android Studio | Апп | I Байр |
2 | Баянмөнх Дагвадорж | Хөвсгөл | Эрдмийн далай ЦС 12б | JDD Багшийн туслах | HTML, CSS8 JS | Веб | II Байр |
3 | Түшигбаатар Билгүүн | Дархан | Од ЦС, 12-1 | Виртуал хулгана | Python | веб | III Байр |
Цогбадрах Мөнхтэнгэр | Од ЦС, 12-1 | ||||||
4 | Сугар Тэнгис | УБ | Олонлог эгзэ, 12 | Pocket map | Python | App | Тусгай байр |
5 | Амарбаяр Мөнгөнзаяа | Дархан | Цайхун сургууль 7-р анги | Хөгжөөнт тоглоомууд | Scratch | Мультимедиа контент | Тусгай байр |
Бямбадорж Сарангэрэл |
Уг олимпиадад амжилттай оролцсон сурагчдаас нэмэлт шалгуураар олон улсын мэдээлэл зүйн олимпиадад Монгол улсыг төлөөлөн оролцох сурагчид тодрох бөгөөд олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас 2018 оноос хойш тасраагүй медаль авч байгаа юм. Монгол улс олон улсын мэдээлэл зүйн олимпиад 2018, 2019, 2020, 2021, 2022 онуудад тасралтгүй медаль авч нийт 1 алт, 2 мөнгө, 5 хүрэл медальтай болоод байгаа юм.
Олимпиадын талаарх мэдээллийг мэдээллийг http://informatics.edu.mn/, gogo.mn, msue.edu.mn сайтуудаар цаг алдалгүй өгч байна. Сайтад мэдээлэл байрлуулж хамтран ажилласан байгууллагуудын хамт олонд талархаж байгаагаа ирэлхийлье.
Түүнчлэн улсын мэдээлэл зүйн 37 дугаар олимпиадад хамтран ажилласан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БЕГ, Эрдэнэс Оюу толгой ХХК, Онтрэ ХХК, МУБИС, мэдээллийг цаг алдалгүй гаргаж, дэмжин ажилласан gogo.mn сайтын хамт олонд ММЗОЗБХорооны зүгээс талархал илэрхийлье.
ММЗОЗБХороо
(Монголын Мэдээлэл зүйн Боловсролын Тооцоолол Нийгэмлэг НҮТББ)
2023-05-06