Олон улсын Мэдээлэл зүйн 35 дугаар олимпиад 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 9 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Унгар улсын Szeged хотод амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү Мэдээлэл зүйн 35 дугаар олимпиадад нийт 87 орны 351 оролцогч 2 өдөрт нийт 6 бодлого бодож, оюун ухаанаа уралдууллаа.
Энэ жилийн хувьд нийт оролцогчдоос:
- 333.5 – 580.0 хүртэл оноо авсан 30 сурагч алт медаль
- 230.0 – 328.5 хүртэл оноо авсан 58 сурагч мөнгөн медаль
- 153.0 – 229.0 оноо авсан 90 сурагч хүрэл медаль хүртсэн байна.
Тус олимпиадаас Монгол улсаа төлөөлөн оролцсон 3 сурагч хүрэл медаль хүртлээ. Үүнд:
- Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Төрхүү
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Д.Энэрэлт
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Nest Education” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Х.Онолт.
Олимпиадын багийн ахлагчаар Монголын мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулах хорооны гүйцэтгэх захирал, профессор Д.Цэдэвсүрэн, дасгалжуулагч багшаар МУБИС-ийн багш Ц.Баттогтох, зочноор МУИС-ийн багш Г.Багаболд нар оролцлоо.
АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГШ, СУРАГЧДАДАА СУРЛАГА, ХӨДӨЛМӨРИЙН АМЖИЛТ ХҮСЬЕ.