Аймаг, Дүүргийн олимпиадад оролцогчдын мэдээлэл хүлээн авах тухай

Аймаг дүүргийн мэдээлэл зүйн олимпиадын хуваарь

  1. Багш (2024.01.24-ний 10:00 цагаас эхлэнэ.)
  2. Cурагч-Ахлах (XI-XII анги, 2024.01.25-ны 09:00 цагаас эхлэнэ.)
  3. Сурагч-Дунд (10-аас доош анги, 2024.01.25-ны 14:00 цагаас эхлэнэ.)

Хэрэв улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалт өөр байдлаар хийгээгүй бол бүх ангиллын олимпиадыг улс даяар дээрх хуваарийн дагуу явагдана. Эхлэх цагууд нь Улаанбаатарын цагаар болно. Ангилал тус бүрийн бодлогууд тус, тусдаа битүүмжлэл бүхий хавтсанд байгаа тул тухайн ангилал зохион байгуулагдах үед задална уу.

Бодох хугацаа: 4 цаг

Жич: Удирдамжийн 3.3 дугаар заалтад зааснаар буюу Хэрэв аймаг, дүүргийн хэмжээнд олон улсын мэдээлэл зүйн олимпиадын үнэлгээний автомат системийг хариуцан ажиллах хүний нөөц дутагдалтай эсвэл техникийн боломж хомс бол тухайн аймаг, дүүргийн мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулах комиссоос албан ёсоор хүсэлт тавьснаар Монголын мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулах хорооны системд холбогдож олимпиадаа явуулж болно. Дэлгэрэнгүйг удирдамжаас үзнэ үү. Ингэж оролцох аймаг, дүүргүүд Нэгдүгээр сарын 17-ны дотор албан ёсоор хүсэлтээ Монголын мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулах хороонд ирүүлж, оролцогчдын мэдээллийг авах хугацаа болон хүснэгтийг загварыг Энд дарж татаж авна уу.

Холбоо барих: Д.Цэдэвсүрэн, 99082681, tsedevsuren@msue.edu.mn

Ц.Баттогтох, 99003771, battogtokh@msue.edu.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *