МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН УЛСЫН 38-р ОЛИМПИАДАД ОРОЛЦОГЧДОД ӨГӨХ МЭДЭЭЛЭЛ

 Оролцогч нь дараах зүйлсийг бүрдүүлж ирнэ.

1.      Аймаг, нийслэлийн Боловсролын газрын оролцогчийн мэдээлэл бүхий албан бичиг.  Хавсралтаар оролцогчийн мэдээллийг  /ХАВСРАЛТ №1/-ийн дагуу байх бөгөөд хавсралтыг Excel форматаар battogtokh@msue.edu.mn хаягаар 2024.04.06-ны дотор явуулна. Файлыг аймгийн нэрээр нэрлэнэ үү.

2.      Оролцогчид https://informatics.edu.mn/burtgel/ сайтад бүртгэлгүй бол бүртгүүлж, МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАД-38-д хүсэлт явуулна. Оролцогчид өөрсдийн мэдээллээ зөв оруулна уу!

3.      Оролцогчид Иргэний үнэмлэх (төрсний гэрчилгээ)-ий хуулбар, лавлагааг хэвлэмэл байдлаар авчирна.

4.      2 талын ирж, очих унааны зардлын баримтыг Монголын Мэдээлэл зүй боловсролын тооцоолол нийгэмлэг НҮТББ-ын Регистр: 6838022 дээр и-баримтыг бүртгүүлж, ирсний дараа мөнгөө бэлнээр авна.  Баримтыг хэвлэж авчирна уу.  Баримт байхгүй тохиолдолд замын зардлыг олгох боломжгүй болохыг анхаарна уу! Замын зардлын тарифыг БЕГ-аас төсөвлөсний дагуу ХАВСРАЛТ №2-т оруулав. Энэ үнийн дүнгээр зардлыг олгоно.

Жич: Бензины баримт байж болох бөгөөд Регистр: 6838022 дээр баримтыг бүртгүүлсэн байна.

5.      Мөн оролцогч бүрийн 2 өдрийн хоолны мөнгө 28,000₮*2=56,000₮-өөр хоолны баримтыг хорооны 6838022 регистрээр шивсэн байх хэрэгтэй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *