APIO 2024-д бүртгүүлэх болон зохион байгуулалтыг талаар

Ази Номхон далайн орнуудын мэдээлэл зүйн олимпиадад оролцохыг хүсэгчид  https://informatics.edu.mn/burtgel

хаягаар бүртгүүлнэ үү. Монгол улсаас 50 оролцогч оролцоно.

Бүртгэл: 

  • 2024.04.25-ны 20:00 хүртэл бүртгэл явагдана.
  • https://informatics.edu.mn/burtgel сайт дээр мэдээллээ үнэн зөв оруулж, зургаа заавал хавсаргана уу. 

Хэн оролцох вэ?

  • Олон улсын мэдээлэл зүйн олимпиадын сорилд оролцох хүсэлтэй улсын мэдээлэл зүйн38-р  олимпиадын АХЛАХ ангилалд оролцсон сурагчид заавал бүртгүүлнэ. 
  • Түүнчлэн Мэдээлэл зүйн Улсын 38-р олимпиадын АХЛАХ ангилалд оролцож оноо авсан бүх сурагчид бүртгүүлж оролцлох боломжтой.
  • Мэдээлэл зүйн Улсын 38-р олимпиадын ДУНД ангилалын эхний 20 сурагчид бүртгүүлж оролцох боломжтой. Гэхдээ олон улсын олимпиадын сорилд оролцох боломжгүй болохыг анхаарна уу.

Хуваарь:

  • Тус олимпиад 2024.05.18-19-ий өдрүүдэд МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхим дээр онсайтаар явна. 
  • Зохион байгуулагдах өдөр, цагийн талаарх мэдээллийг бүртгэл баталгаажсаны дараа олимпиадын вэбээр хүргэнэ.
  • Мөн бүртгүүлсэн хувийн хаягаар системийн эрхийн мэдээлэл хүрэх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг APIO 2024 сайтаас үзнэ үү.

Монголын Мэдээлэл зүйн олимпиадын хороо (ММЗБТН НҮТББ)

2024-4-18

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *