УЛСЫН ОЮУТНЫ ПРОГРАММЧЛАЛЫН XXXII ОЛИМПИАДЫН ТАЙЛАН

Шинэ Монгол технологийн дээд сургуулийн 10 жилийн ойг тохиолдуулан ММЗОЗБХ-той хамтран Улсын оюутны программчлалын XXXII олимпиадыг 2024.05.25 – 2024.05.26-нд амжилттай зохион байгууллаа.

Улсын оюутны программчлалын XXXII олимпиадын хүрээнд бодлогын уралдаан, бүтээлийн уралдаан, ажил олгогчид, оюутан, профессор багш нарын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Job-fair үйл ажиллагааг зохион байгууллаа.

Улсын оюутны программчлалын XXXII олимпиадын бодлогын комисст МУБИС-ийн МБУС-ийн профессор доктор Д.Цэдэвсүрэн, ШУТИС-ийн МХТС-ийн дэд профессор доктор А.Хүдэр, МУИС-ийн МТЭС-ийн багш Г.Гантулга, Мандах их сургууль Mэдээлэл Технологийн сургуулийн багш Ө.Ганзориг, ШМТДС-ийн КУТ-ийн дэд профессор доктор Т.Гантөр, бодлого шалгах автомат систем хариуцаж МУБИС-ийн МБУС-ийн багш Т.Уламбаяр нар ажиллалаа.

Бодлогын уралдаанд нийт 9 их дээд сургууль коллежийн 13 баг оролцож 2 өдрийн турш 6 бодлого бодож асуудал шийдвэрлэх ур чадвараа сорин өрсөлдлөө. Үүнээс МУИС-ийн МТЭС-ийн оюутан Б.Төрхүү 420 оноогоор алтан медаль, МУИС-ийн МТЭС-ийн оюутан Э.Энх-Очир 310 оноогоор мөнгөн медаль, ШУТИС-ийн МХТС-ийн оюутан Л.Гүндалай 290 оноогоор мөнгөн медаль, МУИС-ийн МТЭС-ийн оюутан Х.Цэлмэг 265 оноогоор хүрэл, МУБИС-ийн оюутан Б.Төрбилэг 220 оноогоор хүрэл, МУИС-ийн МТЭС-ийн оюутан Г.Далайцэрэн 220 оноогоор хүрэл тус тус хүртэж МУИС-ийн МТЭС-ийн оюутан Б.Дугаржанцан, ШМТДС-ийн оюутан Б.Мөнх-Оргил, Мандах их сургуулийн оюутан Ц.Одонхүү нар тусгай байрт шалгарлаа.

Багийн дүнгээр Г.Багаболд дасгалжуулагчтай МУИС-1 баг 1-р байр, МУИС-2 баг 2-р байр, Ө.Ганзориг дасгалжуулагчтай Мандах их сургуулийн Infinity баг 3-р байр эзэллээ.

Нийт 9 сургуулийн 13 багийн 39 оюутан оролцсоноос эхний 30 оюутан бодолт хийж оноо авч өрсөлдөөн ширүүн өрнөлөө.

УЛСЫН ОЮУТНЫ ПРОГРАММЧЛАЛЫН XXXII ОЛИМПИАДЫН ГАНЦААРЧИЛСАН ДҮН
ОРОЛЦОГЧИЙН НЭРСУРГУУЛЬБАГABCЭХНИЙ ӨДӨРDEFСҮҮЛИЙН ӨДӨРНИЙТ ОНООШАГНАЛТ БАЙР
1Төрхүү МУИС-1[muis-1]100100020010010020220420Алт
2Энх-Очир МУИС-2[muis-2]5510001551003520155310Мөнгө
3Гүндалай ШУТИС-01[shutis-1]10080018001595110290Мөнгө
4Цэлмэг МУИС-1[muis-1]10010002003035065265Хүрэл
5Төрбилэг МУБИС[mubis]1001000200200020220Хүрэл
6Далайцэрэн МУИС-2[muis-2]5510001555001565220Хүрэл
7Дугаржанцан МУИС-1[muis-1]5510001552035055210Тусгай
8Одонхүү Мандах-2[mandakh-2]100300130300030160Тусгай
9Мөнх-Оргил NMIT-1[nmit-1]5510001550000155Тусгай
10Молор NMCT-1[nmct-1]229001122015035147 
11Баярбат Мандах-2[mandakh-2]228001023001545147 
12Цэлмэг NMCT-1[nmct-1]556001151020030145 
13Болд-Очир NMIT-1[nmit-1]55800135100010145 
14Сумъяабазар Мандах-1[mandakh-1]55800135100010145 
15Билгүүн МУИС-2[muis-2]2280010210151540142 
16Билгүүн NMCT-2[nmct-2]55600115100010125 
17Бумандэмбэрэл Мандах-2[mandakh-2]55600115100010125 
18Дөлгөөн NMCT-1[nmct-1]5510065500050115 
19Адъяатөмөр NMIT-1[nmit-1]5500551015154095 
20Мөнх-очир ШУТИС-02[shutis-2]2270092000092 
21Амарсайхан NMIT-2[nmit-2]05005020002070 
22Сүхбат ШУТИС-02[shutis-2]070070000070 
23Энхсайхан NMCT-2[nmct-2]05005010001060 
24Мөнхтөр ШУТИС-01[shutis-1]05005010001060 
25Гантөмөр NMIT-2[nmit-2]04004010001050 
26Маралмаа IUU[iuu]040040000040 
27Мөнхдорж NMCT-2[nmct-2]000030003030 
28Ананд IUU[iuu]01001010001020 
29Наранбаатар Мандах-1[mandakh-1]01001010001020 
30Энхбаатар NMIT-2[nmit-2]000010001010 

Бүтээлийн уралдаанд веб, мобайл аппликэйшн, десктоп аппликэйшн, хиймэл оюун ухаан, метавэйрс, блокчэйн сэдвийн хүрээнд нийт 12 бүтээл өрсөлдөж багууд аваргуудаа тодрууллаа. Шүүгчдийн бүрэлдэхүүнд ГЭРЭГЭ СИСТЕМС ХХК-ийн технологи хариуцсан захирал Ч.Мөнхдалай, СМАРТ ЛОЖИК ХХК-ийн технологи хариуцсан захирал Ө.Азамат, ЧИМЭГЭ СИСТЕМС ХХК-ийн ахлах инженер Ц.Бат-Оргил нар ажиллаж ач холбогдол, технологийн шийдэл, инновац шингэсэн байдал, тогтвортой ажиллагааг зэргийг үнэлж  шилдэг 3 бүтээлийг шалгарууллаа.

Бүтээлийн төрөлд ШМТДС-ийн Soft-tech баг BacterAIfy бүтээлээр 1-р байр, МУИС-н ChubbyChubby Petger бүтээлээр баг 2-р байр, ШМТК-ийн Green House баг Автомат усалгааны систем бүтээлээр 3-р байрт шалгарлаа.

Улсын оюутны программчлалын XXXII олимпиадад оролцсон нийт оюутан сурагчид, дасгалжуулагч багш нар, бүтээлийн уралдаанд оролцсон багууддаа цаашдын сургалт судалгаанд нь амжилт хүсье.

ТАЛАРХАЛ

Улсын оюутны программчлалын XXXII олимпиадыг зохион байгуулахад хамтран ажилласан Монголын мэдээлэл зүйн олимпиадын хороо, Job fair үйл ажиллагаа, бүтээлийн уралдааны шүүлт,  ивээн тэтгэгчээр ажилласан ГЭРЭГЭ СИСТЕМС ХХК, СМАРТ ЛОЖИК ХХК, ЧИМЭГЭ СИСТЕМС ХХК-ийн хамт олон удирдлагуудад талархал илэрхийлье. Улсын оюутны программчлалын XXXII oлимпиадын оролцогчдод ажлын байрны урилга гардуулж мэдээлэл технологийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр орууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *