Монгол улсын баг олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас хоёр хүрэл медаль хүрээд байна

Олон улсын мэдээлэл зүйн 36 дугаар олипиад Египет улсад 2024 оны 9 сарын 1-ээс 8-д зохион байгуулагдаж байна. Энэхүү олимпиадад улс бүрээс шалгарсан шилдэг 4 сурагч оролцдог. Монгол улсаас нийслэлийн Nest education сургуулийн 12-р ангийн сурагч Хурцбилгүүний Онолт, нийслэлийн Эрхэт эрдэм сургуулийн 11-р ангийн сурагч Чинбатын Ирмүүн, Завхан аймгийн Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Жамъянгаравын Тамир, нийслэлийн Оюунлаг сургуулийн 10-р ангийн сурагч Ганзоригийн Эрхэм нар оролцож байна. Энэхүү олимпиадаас сурагч Х.Онолт, Ч.Ирмүүн нар хүрэл медаль хүртэж бахдам сайхан амжилтыг үзүүллээ. Сурагч Х.Онолтын хувьд олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас хүртэж буй хоёр дахь хүрэл медаль юм.
Тус олимпиадад Монголын багийн ахлагчаар Мэдээлэл зүйн олимпиадын хорооны гүйцэтгэх захирал, МУБИС-ийн Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн дарга профессор Д.Цэдэвсүрэн, дэд ахлагчаар Мэдээлэл зүйн олимпиадын хорооны гишүүн, МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн багш Т.Уламбаяр нар ажиллав. Зочноор Эрхэт эрдэм сургуулийн захирал Ч.Сугардорж оролцож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *