2024-2025 оны хичээлийн жилийн
мэдээлэл зүйн цуврал олимпиадын дүрэм
- 2024-2025 оны хичээлийн жилд нийт 10 удаагийн цуврал олимпиадыг online болон onsite хэлбэрээр дараах 3 ангиллаар зохион байгуулна.
- Ахлах ангилал 10 удаа
- Багш ангилал 5 удаа
- Дунд ангилал 5 удаа зохион байгуулагдана.
- Ангилал бүр дээр 2 олимпиад нь onsite хэлбэрээр зохион байгуулна.
- Цуврал олимпиад бүр тус бүр нь 100 онооны 3-4 бодлоготой байна.
- Цуврал олимпиадад оролцогчдын онооны нийлбэрээр олимпиадын дүнг гаргана.
- Онсайт хэлбэрээр зохион байгуулагдсан олимпиадын оноог 2-оор үржүүлж, цуврал олимпиадын онооны нийлбэрт тооцно.
- Ахлах ангилалын сурагчийн цуглуулсан оноо нь олон улсын олимпиадын сорилын оноонд 10 хүртэл оноогоор тооцогдоно.
- Урамшуулал:
- Багш ангиллаас 3,
- Ахлах ангиллаас 3,
- Дунд ангиллаас 3 сурагчийг улсын олимпиадад оролцох эрхээр урамшуулна.
- Нэмэлт эрх авсан оролцогч нь дүүрэг, аймаг/нийслэлийн олимпиадад орсон дүнг албан ёсоор тооцох ч дараагийн шатны олимпиадад оролцох эрх олгох жагсаалтад оролцуулахгүй.
- 3 дугаар байрын оноо тэнцсэн тохиолдолд уг байрын оролцогчтой тэнцүү оноотой оролцогчдыг улсын олимпиадад оруулна. Хэрэв 3-аас дээш тооны оролцогчийн оноо тэнцсэн оноог салгах асуудлыг ММЗОЗБХороо нэмэлт олимпиадаар шийдвэрлэнэ.
- Цуврал олимпиадад хуулсан эсвэл хуулуулсан тохиолдол илэрвэл хуулсан бөгөөд хуулуулсан аль аль сурагч/багшийн нийт оноог 0 гэж тооцно.
- https://informatics.edu.mn/burtgel/ сайтаар бүртгэл явагдана.
Монголын Мэдээлэл зүйн Олимпиадыг зохион
байгуулах хороо (ММЗБТН НҮТББ)