2024-2025 оны хичээлийн жилийн мэдээлэл зүйн цуврал 10 онлайн олимпиад (1-2 нь онсайт)-д оролцсон амжилтыг үндэслэн дараах оролцогчдод улсын олимпиадад оролцох эрхийг олгож байна. Үүнд:
Багш ангилалд:
- Увс аймгийн Улаангом сумын Улаангом Политехник Коллежийн багш Р.Итгэл
- Дархан-Уул аймгийн Дархан сумын Монгол-Оюу сургуулийн багш Б.Зоригтбаатар
- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50-р сургуулийн багш Б.Нямгарав
Ахлах ангийн ангилалд:
- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Олонлог эгзэ сургуулийн 12 дугаар ангийн сурагч О.Алтангадас
- Нийслэлийн Баянгол дүүргийн Эрхэт-Эрдэм сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Мөнхтөр
- Нийслэлийн Баянгол дүүргийн Эрхэт-Эрдэм сургуулийн 12 дугаар ангийн сурагч Т. Билгүүнгэрэлт
Дунд ангийн ангилалд:
- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Сант сургуулийн 10 дугаар ангийн сурагч Э.Ариунбаяр
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Путонхуа” сургуулийн 7 дугаар ангийн сурагч У.Ивээлсайхан
- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Олонлог эгзэ сургуулийн 8 дугаар ангийн сурагч Д.Жавхлантөгс
Онлайн олимпиадад амжилттай оролцсон нийт багш, сурагчдадаа ММЗОХороо (ММЗБТН НҮТББ)-ы нэрийн өмнөөс талархал дэвшүүлж, сурч хөгжих ариун үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье.