Улсын мэдээлэл зүйн XXXIX дугаар олимпиадын урьдчилсан товч хөтөлбөр
2025 оны 04-р сарын 10 (Пүрэв гараг) 09:00 цагаас бүртгэл эхэлж, Техникийн зөвлөгөөн, CMS туршилтын бодолт болно.
2025 оны 04-р сарын 11 (Баасан гараг) – 2025 оны 04-р сарын 13 (Ням гараг)-т олимпиадын бодолт ангилал бүрээр явагдана.
Хаалтын үйл ажиллагааг – 2025 оны 04-р сарын 13 (Ням гараг)-т хийнэ.
Олимпиадын үеэр ЕБС-ийн сурагчдын Бүтээлийн уралдаан явагдана.
Мөн олимпиадад оролцогч сурагч, багш нартай мэдээлэл олимпиадын цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцож, нээлттэй хэлэлцүүлэг хийнэ.
Жич: Удахгүй дэлгэрэнгүй хөтөлбөр оруулна.
Оролцогч нь дараах зүйлсийг бүрдүүлж ирнэ.
1. Аймаг, нийслэлийн Боловсролын газрын оролцогчийн мэдээлэл бүхий албан бичиг. Хавсралтаар оролцогчийн мэдээллийг /ХАВСРАЛТ №1/-ийн дагуу байх бөгөөд хавсралтыг Excel форматаар battogtokh@msue.edu.mn хаягаар 2024.03.20-ны дотор явуулна. Файлыг аймгийн нэрээр нэрлэнэ үү.
2. Оролцогчид Иргэний үнэмлэх (төрсний гэрчилгээ)-ний хуулбар (лавлагаа)-г хэвлэмэл байдлаар авчирна.
3. 2 талын ирж, очих унааны зардлын баримтыг Монголын Мэдээлэл зүй боловсролын тооцоолол нийгэмлэг НҮТББ-ын Регистр: 6838022 дээр и-баримтыг бүртгүүлж, ирсний дараа мөнгөө бэлнээр авна. Баримтыг хэвлэж авчирна уу. Баримт байхгүй тохиолдолд замын зардлыг олгох боломжгүй болохыг анхаарна уу! Замын зардлын тарифыг БЕГ-аас төсөвлөсний дагуу ХАВСРАЛТ №3-т оруулав. Энэ үнийн дүнгээр зардлыг олгоно.
Жич: Бензины баримт байж болох бөгөөд Регистр: 6838022 дээр баримтыг бүртгүүлсэн байна.
4. Мөн оролцогч бүрийн 2 өдрийн хоолны мөнгө 28,000₮*2=56,000₮-өөр хоолны баримтыг хорооны 6838022 регистрээр шивсэн байх хэрэгтэй юм байна.
ХАВСРАЛТ 1. Аймгийн мэдээлэл зүйн олимпиадаас Улсад оролцох эрх авсан оролцогчдын мэдээлэл
| Овог | Нэр | РД | Ангилал | Аймаг | Сум | Сургууль, анги, бүлэг | Авсан оноо | Утас, э-мэйл | Бэлтгэсэн багш |
| Багш | – | ||||||||
| Ахлах | |||||||||
| Дунд |
Жич: Улсын олимпиадын албан ёсны оролцогчид буюу БЕГ-аас ирж, очих зардал олгогдоно. Баримт заавал э-баримт байх ёстой. Автобусны албан ёсны үнэ ханшаар олгогдоно.
ХАВСРАЛТ №2. Бүсээс шалгарсан оролцогчдийн мэдээлэл
| Овог | Нэр | РД | Бүс | Ангилал | Аймаг | Сум | Сургууль, анги | Авсан оноо | Утас, э-мэйл | Бэлтгэсэн багш |
| Багш | — | |||||||||
| Багш | ||||||||||
| Ахлах | ||||||||||
| Ахлах | ||||||||||
| Дунд | ||||||||||
| Дунд |
Жич: Бүсийн олимпиадыг зохион байгуулсан аймгаас ирнэ. Улсын олимпиадад хувийн зардлаар оролцох эрх бүхий оролцогч. Ховд болон Дархан-Уул аймгууд ранкаа csv болон html форматаар явуулна уу.
ХАВСРАЛТ №3. Замын зардлын тариф
| № | Аймаг | Оролцогчийн зардал /2 талдаа/ |
| 1 | Архангай | 93,200 |
| 2 | Баянхонгор | 99,200 |
| 3 | Баян-Өлгий | 260,000 |
| 4 | Булган | 68,000 |
| 5 | Говь-Алтай | 156,000 |
| 6 | Говьсүмбэр | 34,400 |
| 7 | Дархан-Уул | 41,200 |
| 8 | Дорнод | 123,600 |
| 9 | Дорноговь | 69,600 |
| 10 | Дундговь | 42,800 |
| 11 | Завхан | 157,400 |
| 12 | Орхон | 58,600 |
| 13 | Өвөрхангай | 89,200 |
| 14 | Өмнөговь | 89,400 |
| 15 | Сүхбаатар | 87,800 |
| 16 | Сэлэнгэ | 49,200 |
| 17 | Төв | 12,000 |
| 18 | Увс | 210,000 |
| 19 | Ховд | 224,000 |
| 20 | Хөвсгөл | 121,600 |
| 21 | Хэнтий | 51,600 |
Жич: Автотээврийн үндэсний төвийн тогтоосон хот хоорондын автобусны үнээр тооцоо хийх болохыг анхаарна уу.