УЛСЫН ПРОГРАММЧЛАЛЫН 33 ДУГААР ОЛИМПИАД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Улсын программчлалын 33 дугаар олимпиад өнөөдөр нээлтээ хийлээ.

Улсын программчлалын 33 дугаар олимпиад 2025 оны 4 дүгээр сарын 25-ээс 27-ны өдрүүдэд МУБИС-ийн МБУС-ийн Мэдээлэл зүйн тэнхим зохион байгуулагдаж байна. 

Улсын мэдээлэл зүйн 33 дугаар олимпиадыг ЦХИХХЯ, ЮНИТЕЛ ГРУПП ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна.

Олимпиадад МУБИС-ийн МБУС, МУИС-ийн МТЭС, ШУТИС-ийн ХМТС, ШМТДС, Мандах ИС, СЭЗИС, ШМТК гэсэн 7 сургуулийн 11 багийн 33 оюутан шалгаран оролцож, ур чадвар, эрдэм оюунаа уралдуулан өрсөлдөх юм. Тус олимпиадад МУИС-ийн МТЭС, ШУТИС-ийн ХМТС, ШМТДС, Мандах ИС-аас тус бүр 2 баг оролцож байна.

Оролцогчдыг курсээр нь авч үзвэл 1 дүгээр курсийн 6, 2 дугаар курсийн 10, 3 дугаар курсийн 11, 4 дүгээр курсийн 6 оюутан оролцож байгаа юм.

Олимпиадын гол үйл ажиллагаа болох оролцогчдын бодлогын шийдэл, бодолтыг үнэлэхэд олон олимпиадын улсын цахим шүүлтийн системийг ашиглан явуулна. Зохион байгуулалтын ажилд ММЗОХ-оос 20 гаруй багш, ажилтан, оюутнаас бүрдсэн баг ажиллаж байна.

Улсын мэдээлэл зүйн 33 дугаар олимпиадад оролцогчдодоо уралдаандаа амжилттай оролцохыг зохион байгуулагчдын зүгээс хүсэн ерөөе.

2025.04.26

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *