УЛСЫН ПРОГРАММЧЛАЛЫН 33 ДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Улсын программчлалын 33 дугаар олимпиадыг 2025 оны 4 дүгээр сарын 25-аас 4 дүгээр сарын 27-ны өдрүүдэд Монголын мэдээлэл зүйн боловсролын тооцоолол нийгэмлэг НҮТТБ (ММЗОХороо) болон МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургуулийн Мэдээлэл зүйн тэнхим хамтран зохион байгууллаа.

Улсын мэдээлэл зүйн 33 дугаар олимпиадыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ), ЮНИТЕЛ ГРУПП ивээн тэтгэж, дэмжин ажилласан юм. 

Олимпиадад МУБИС-ийн МБУС, МУИС-ийн МТЭС, ШУТИС-ийн ХМТС, ШМТДС, Мандах ИС, СЭЗИС, ШМТК гэсэн 7 сургуулийн 11 багийн 33 оюутан шалгаран оролцож, ур чадвар, эрдэм оюунаа уралдуулан өрсөлдсөн юм. Тус олимпиадад МУИС-ийн МТЭС, ШУТИС-ийн ХМТС, ШМТДС, Мандах ИС-аас тус бүр 2 баг оролцлоо. Оролцогчдыг курсээр нь авч үзвэл 1 дүгээр курсийн 6, 2 дугаар курсийн 10, 3 дугаар курсийн 11, 4 дүгээр курсийн 6 оюутан байна.

Олимпиадад оролцсон оюутнуудын дүнгийн мэдээлэл үзэх

Алтан медалийг МУИС-ийн МТЭС-ийн 2 дугаар багийн Компьютерын ухааны 1 дүгээр курсийн оюутан Жамъянгаравын ТАМИР , мөнгөн медалийг МУИС-ийн МТЭС-ийн 2 дугаар багийн Программ хангамжийн 1 дүгээр курсийн оюутан Бат-Амгалангийн БАТ-ОРГИЛ, МУИС-ийн МТЭС-ийн 1 дүгээр багийн Компьютерын ухааны 3 дугаар курсийн оюутан Ганболдын ДАЛАЙЦЭРЭН, хүрэл медалийг ШМТДС-ийн i-MAB багийн Программ хангамжийн 4 дүгээр курсийн оюутан Батжаргалын АДЪЯАТӨМӨР, МУИС-ийн МТЭС-ийн 1 дүгээр багийн Компьютерын ухааны 2 дугаар курсийн оюутан Билгүүний ДУГАРЖАНЦАН, ШМТДС-ийн i-MAB багийн Программ хангамжийн 4 дүгээр курсийн оюутан Болдбаатар МӨНХ-ОРГИЛ нар хүртэж, медаль болон ивээн тэтгэгч байгууллагууд болох ЦХИХХЯ болон ЮНИТЕЛ ГРУПП-ийн мөнгөн шагналаар шагнууллаа.

Шагналт тусгай байрыг ШМТК-ын Тулгын гурван чулуу багийн гишүүн Компьютерын ухааны 3 дугаар курсийн оюутан Гантуулын БИЛГҮҮН, ШМТК-ын Тулгын гурван чулуу багийн гишүүн Компьютерын ухааны 3 дугаар курсийн оюутан Тамирын ЦЭЛМЭГ, Шагналт байранд ШМТК-ын Тулгын гурван чулуу багийн гишүүн Компьютерын ухааны 4 дүгээр курсийн оюутан Маргад-Эрдэнийн МОЛОР, МУБИС-ийн МБУС-ийн Программ хангамжийн 3 дугаар курсийн оюутан Батбилэгийн ТӨРБИЛЭГ, МУИС-ийн 2 дугаар багийн гишүүн МТЭС-ийн КУ-2 курсийн оюутан Оргилоны БАЗАРРАГЧАА нар тус тус эзэлж, медаль ивээн тэтгэгч ЦХИХХЯ-ы мөнгөн шагналаар шагнуулсан байна.

Шагнал гардуулах үйл ажиллагаанд Юнител группийн Toki бизнесийн нэгжийн мэдээллийн технологийн албаны менежер А.Бат-Эрдэнэ оролцож, Юнител групп боловсролд хөрөнгө оруулж, оюутан, залуусаа дэмжих бодлогынхоо хүрээнд Улсын програмчлалын олимпиадыг дэмжин ажиллаж байгааг дурдан, шагналт байранд шалгарсан оюутнуудад өөрсдийн сурсан, мэдсэнийг амьдралдаа бодитоор хэрэгжүүлэх боломжийг олгож Юнител группт ажиллах урилгыг мөн гардуулан өгсөн юм.

Бодлогын шийдэл, бодолтыг үнэлгээнд олон улсын мэдээлэл зүйн олимпиадын цахим шүүлтийн системийг ашиглан явууллаа. Мөн бодлогын санах ой болоод ажиллах хугацаанд харьцангуй нарийн шаардлагыг тавьж эхэлсэн нь энэ удаагийн олимпиадын онцлог боллоо. Цаашид ч мэргэжлийн нарийн ур чадвартай оюутан гэсэн утгаар энэхүү шаардлагыг илүү оновчлон тавьж байхаар тогтоод байна.

Зохион байгуулалтын ажилд ММЗОХ-оос 20 гаруй багш, ажилтан, оюутнаас бүрдсэн баг ажиллалаа.  

Үйл ажиллагааны болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг informatics.edu.mn сайтаас авна уу.

МОНГОЛЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН БОЛОВСРОЛЫН ТООЦООЛОЛ НИЙГЭМЛЭГ НҮТББ

(МОНГОЛЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДЫН ХОРОО)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *